Ц.Оюунбаатар: Цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй хүнд үе ирж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 19

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН танай бүлэгт шинэ Засгийн газарт хамран ажиллах санал тавьсан. Ерөнхий сайдын асуудал дээр танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлж байгаа асуудалд бид маш хүлээцтэй хандаж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого 50 хувь нь биелэгдчихээд байхад 180 градус өөрчлөгдөөд МАНАН-гийн бодлого орж ирэх нь гэж харж байна. МАН орж ирлээ гэхэд 2012 оны гэрээ автоматаар хүчингүй болно, шинэ мөрийн хөтөлбөр боловсруулна гээд маш олон асуудал гарч ирнэ. Одоогоор манай бүлэг энэ асуудлаар хуралдаагүй байгаа. Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ч.Сайханбилэг хүнийхээ хувьд асуудал байхгүй. Дэмжих нь зүйтэй. Хувь хүнийхээ хувьд  асуудалд ул суурьтай ханддаг, хүмүүстэй хэл амаа ойлголцох чадвартай, өндөр боловсролтой хүн. Харин ямар Засгийн газар байгуулах вэ?, ямар бодлого хэрэгжүүлэх вэ? гэдэг тусдаа асуудал. Одоогоор бүлэг албан ёсоор хуралдаагүй учраас ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

-Эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд Засгийн газраа унагах нь хэр зөв алхам бэ? Шинэ Засгийн газар байгуулагдлаа гэхэд хямарлаас гаргах боломж бий юу?

-Хямралаас гаргах үүрэгтэй. Өөр арга байхгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрын хувьд олон ажил хийх гэж оролдсон. Гэхдээ гаднаас босгосон тэр их мөнгийг нийгэмд ил тод, зөв зарцуулах хэрэгтэй байсан юм. Дандаа нууц, далд явагдсан учраас маш их хардалттай байсан. Мэдээж, зарим ахиц байгаа л даа. Гаднаас асар их мөнгө босгож, Улаанбаатарын зам, гарцыг сайжруулсан. Харин одоо бол хяналтын ажил хийх хэрэгтэй. Эдийн засгийн бодлого, шинэчлэлийн бодлого үнэхээр муу байна. Аж ахуйн нэгжүүд хэдэн зуугаар хаалгаа хааж, ажилчидаа халж байна. Ийм байхад Засгийн газар бодлогодоо өөрчлөлт хийх ёстой шүү дээ. Түүнээс Н.Алтанхуяг сайн, муу гээд хүндээ асуудал байгаа юм биш. Бодлогын өөрчлөлт, сахилга хариуцлага алга. Манай улс сахилга хариуцлаггүйн зуданд дарагдлаа, авилгад идэгдлээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Өөрсдөө өөрчилөж чаддаггүй юм бол хийх боломжийг нь өг.

- 2015 оны төсөвт “Шударга ёс эвсэл”-ээс ямар санал оруулсан бэ?

- “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс төсөвт санал хүргүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт МАХН-ын нарийн бичгийн дарга, хуульчид оролцон Засгийн газрын өргөн барьсан төсөв дээр дүгнэлт хийсэн. 2015 оны өргөн барьсан төсөв маш хүнд, төсвийн эх үүсвэр дутагдалтай байсан. 2014 оны төсөв нэг их наядаар тасарсан байгаа. Олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил зогссон учраас нам, бүлгийн эрх ашгийн үүднээс хандахгүй гэж үзсэн. Ингэхдээ дан зарчмын асуудлаар дүгнэлт гаргасан.

-Ямар, ямар саналууд гаргасан бэ?

- Нэгдүгээрт, төсвийг хэмнэлттэй зарцуулах, төсвийн байгууллагууд урсгал зардалд хэмнэлттэй байх асуудлыг нэлээн сайн тусгасан. Хоёрдугаар, Монгол Улсад 140 гаруй объектыг царцаасныг гэсгээе, ингэхдээ эдийн засгийг шинэчлэх бодлогын үүднээс асуудалд хандъя гэсэн санал гаргасан. Манай эдийн засаг хүнд байгаа ч хувийн салбарт хөрөнгө оруулалтын боломж байна. Тиймээс царцаагдсан барилгуудын санхүүжилтийг хувь хүн, бизнесмэнүүдээр хийлгээд, дараа жилийнхээ төсөвт суулгаад, хадгаламжийн банкны зээлийн хүүгээр тооцон энэ мөнгийг нь эрүүлэн өгье. Ингэвэл замбараагүй барьж эхэлсэн, царцаагдсан барилгуудыг гүйцээж барих боломжтой болно. Одоогийнх шиг төсвийн мөнгө хүрэлцсэнгүй гээд хагас дутуу, чанар муутай материалаар бариад, жилийн дараа дусаал гоожоод, мөөгөнцөртөөд байх асуудал байхгүй болно. Яагаад гэвэл барилга барьсан мөнгөө засгаас шат дараатайгаар авах учраас сайн барилга барина. Жишээ нь, Улаанбаатарт 17 тэрбум төгрөгөөр Эх нялхасын эмнэлгийн барилга бариад царцаагаад орхисон. Энэ асуудлаа даруйхан шийдэх нь зүйтэй.

Царцаагдсан барилгыг бид бариад дуусгaя, эхний ээлжинд орсон хөрөнгө оруулалтыг засагт буцааж төлье гэсэн саналыг компаниуд гаргаж байхад бүгдийг нь төр даана гэсэн коммунист сэтгэлгээгээр хандаж байгаа Засгийн газрыг үнэхээр мулгуу ажиллаж байна гэж бодож байгаа. Гуравдугаарт, төсвийн орлогын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх боломжуудын тухай саналаа оруулсан.

- Нэг их наяд төгрөгөөр тасраад байгаа төсвийг өөр ямар эх үүсвэрээс нэмэх боломжтой гэж харж байгаа вэ?

-Монгол Улсын төсөвт төлөх ёстой гадаадын компаниудын татварыг, актаар тавигдсан өр төлбөрүүдийг 100 сая доллараар чөлөөлж байгаа нь Монгол Улс ямар ч хариуцлагагүй улс гэж харагдуулж байна. Өөрөөр хэлбэл тавьсан татварыг нь төлөхгүй байж болох юм байна гэсэн мессэжийг дэлхий нийтэд цацчихлаа. Дарга, удирдлагыг нь хахуульдаж чадвал ямар ч хариуцлага байхгүй улс орон юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Энэ нь тэр хүмүүсийг татвараас чөлөөлснөөс илүү их сөрөг мессэж очиж байгаа. Өнөөдөр өндөр настанууд цайны сүүгээ авч чадахгүй, эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй байхад нэг дүүргийн татварын дарга 200 сая төгрөгийг хувьдаа шагнал гээд аваад сууж байдаг. Ингэж хэзээ ч болохгүй. Энэ нийгэмд татвар төлөгчдийн хяналтын системийг бий болгох ёстой. Монгол Улсад 80 мянган аж ахуйн нэгж, давхардсан тоогоор 800 гаруй мянган хүн татвар төлж байна. Энэ татвар төлөгчид саналаа нэгтгэж, төр засагт үгээ хэлдэг байх ёстой. Хаана юу барихыг татвар төлөгчдийн саналаар шийддэг байх хэрэгтэй. Авилгатай тэмцэх газрын хураасан энэ мөнгийг улсын төсөвт оруулах ёстой. Эдгээр саналуудыг Шударга ёс эвсэлийн бүлгээс оруулсан. Энэ тухай асуудлаар манай бүлэг байнга дуугардаг. Мөн төсвийн сахилга хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Төсвийн мөнгийг зориулалтын дагуу, чанартай, иргэний нийгэм, татвар төлөгчийн хяналтан дор захиран зарцуулдаг тогтолцоо руу Монгол Улс явахгүй бол авилгад нэвт идэгдсэн, төрийн албанд ажиллаж байгаагүй хүн нам дагаад ажил албан тушаал аваад төсвийн мөнгөөр бизнес хийж, хөрөнгөжих сонирхолтой болчихсон. Монгол Улс ерөөсөө л буруу тогтолцоо руу явчилаа. Төрийн алба бол цомхон, байнгын ажиллагаатай, сахилга хариуцлагатай байх ёстой.

- Монголчууд баяр ёслолд их хэмжээний мөнгө үрдэг. Энэ байдал төсөвт хэр хүнд ачаа болдог вэ?

- Баяр наадам, аймаг, сумын ойд асар их хөрөнгө цацаж байгаа. Баяр наадам, тэмдэглэлт ой, морины уралдаан зохион байгуулахад татвар авдаг болох хэрэгтэй. Нэг бөхийг алдаршуулаад машин тэрэг, орон сууц баахан юм өгдөг. Өгч болно. Гэхдээ энэ бүгдээс татвар авдаг байх ёстой. Энэ бол далд эдийн засаг эргэлддэг гол газар шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд 120 аймаг, сум ойгоо тэмдэглэсэн. Нэг сум гэхэд хамгийн багаар бодоход 60 сая төгрөг зарцуулж байна. Ингэж хувь, хувьсгалын мөнгийг үргүй цацаж байгааг зогсоох ёстой. Сумын хөгжлийн сан, Орон нутгийн хөгжлийн сан гэх мэт элдэв сангуудын хөрөнгийн зарцуулалтад хяналт хийж үзсэн. Спортын сангаас бусдыг нь сайн тооцож цөөлөх хэрэгтэй.  Цэглэхгүй бол цөөхөн хэдэн хүн хууль бусаар хөрөнгөжиж, ард иргэдийн амьдрал улам хүндэрч байна.

- Шинэчлэлийн Засгийн газрын босгосон Чингис бондын үр дүнд та ямар дүн тавих вэ?

- Гаднаас босгосон бондын мөнгө, хөрөнгө оруулалтад бид хяналт тавих ёстой. 1.5 тэрбум доллар хаашаа оров? Ямар компаниуд авсан нь өнөөдөр хаалттай байна. Самуурай бондын 600 сая доллар хаашаа оров, хэнд очив? Нам бүлэглэлийнхээ хүмүүсийг санхүүжүүлдэг байж болохгүй. Ер нь манайд улс төрийн том өөрчлөлт хийх ёстой гэж боддог. Улс төрийн намын гишүүнчлэлгүй болох хэрэгтэй. Америкт улс төрийн намын байнгын гишүүнчлэл байдаггүй. Сэтгэл зүйгээрээ аль нэг намаа дэмждэг боловч байнгын гишүүнчлэл байхгүй гэсэн үг. Тухайн сонгуулийн явцад ямар намынх нь хөтөлбөр, бодлого илүү оновчтой зөв байна, түүгээрээ сонгогчид саналаа өгдөг байх ёстой. Тэгэхгүй бол айл гэр, баг хороогоороо намд хуваагаад, хоорондоо дайсагнаж байна. Тэгсэн хэрнэ ядуу, зүдүү амьдарч байгаа шүү дээ. Авилга, хээл хахууль дээд цэгтээ хүрлээ. Бодлогын хувьд өөрчлөх маш олон зүйл байна. Эдгээр бодлогуудыг хэрэгжүүлэх боломжийг өгөх хэрэгтэй. Хэдийгээр бид Засгийн газарт хамтарч байгаа ч ийм боломж байхгүй. Бидний зөвлөмжийг авахгүй, том мөнгө, нүүрсний борлуулалт яриад давихаад байна шүү дээ.

- Эдийн засгийн энэ хүнд байдал хэдий хүртэл үргэлжлэх бол?

- 2014 оны төсөв үнэхээр хүнд байгаа. Нэг их наяд төгрөгөөр төсөв тасарч байсан түүх байхгүй. Өөрөөр хэлбэл татварын орлого хангалтгүй, сул. Төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэвэрийн асуудал дээр хүндрэл учирна. Эдийн засгийн нэлээн хүнд цаг үеийг бид туулна. Н.Алтанхуягийн Засгийн газар ажиллах гэж оролдсон. Бүтээсэн зүйл, эхэлсэн ажилууд бий. Үүнээс илүү сайн ажиллах Засгийн газар байгуулах ёстой. Ингэхийн тулд фракц, наймааны үүднээс бус, шударга, салбараа мэддэг хүмүүсийг сайдаар тавих хэрэгтэй. Сайдууд бүгд дан дээлтэй байх ёстой гэсэн хандлга бий болоод байна. Энэ бол өрөөсгөл. Үндсэн яам болон зарим яамны сайд нь УИХ-ын гишүүн байхыг үгүйсгэж болохгүй. УИХ, Засгийн газар хоёр тусдаа байх ёстой. Хэн хэнийхээ ажилд оролцохгүй байх ёстой. Гэхдээ ажлыг нь холбож, хууль тогтоох байгууллагын шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэхийн тулд Хууль зүйн сайд УИХ-ын гишүүн байх ёстой. Сангийн яам, гадаад харилцааны бодлого ч гэсэн адил. 15 сайдаас дөрвөөс тав нь давхар дээлтэй байх нь асуудал биш.

-Цаашид эдийн засгаа сайжруулахын тулд улс төрчид ямар алхам хийх ёстой вэ?

-Хямралыг хязгаарлах чухал алхам бол сахилга хариуцлагатай болох. Төрийн тогтолцоогоо шинэчлэж, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулах цаг болсон . Сонгуульд 100 тэрбум төгрөг эргэлдэж байдаг. Энэ бол татвар тооцонд ордоггүй, хар мөнгө. Сонгуулийг тэр чигээр нь авилгын компанит ажил болгож байна. Эдгээр асуудлыг системээр нь өөрчлөхгүй бол нэг хүн гарч ирээд л бүх зүйлыг сайхан болгочихно гэж байхгүй. Төрийн албыг улс төрийн намаас ангид байлгах хэрэгтэй. Дэлхийн улс орны хөгжил тэр. Ямар ч намын дарга, сайд ирсэн, тамгын газар, төрийн албыг хөдөлгөдөггүй. Монголд бол бүгдийг нь өөрчлөж байгаа. Бүгдийг нь нурааж байгаад дахиад шинээр байгуулж байна. Төрийн ажил амьдрал мэдэхгүй, төрийн ажлын парактик дадлага байхгүй, ганц цаасан дээр суугаад албан бичиг боловсруулж чадахгүй хүмүүсийн тоглох газар болоод байна.

 Л.Одончимэг

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(180.235.177.178) 2014 оны 11 сарын 21

ajillah aldaag zasah heregtei baidag .........? Hen hezee yaj ........?

0  |  0
ЗОЧИН(203.194.114.168) 2014 оны 11 сарын 20

ЭНЭ УГААСАА БҮТЭХГҮЙ ХҮН Л ДЭЭ. ЯАЖ БАЙЖ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЛОО ДОО. БАТЦЭРЭГ ЭНЭ 2 НЭГ ТЭРЭГНИЙ 2 ДУГУЙ.

0  |  0
Prius(202.179.20.151) 2014 оны 11 сарын 19

Germanaas oruulj irsen europa standartiin Toyota Prius zuw rulitei zarna. Utas 96156498

0  |  0
zochin(202.131.226.66) 2014 оны 11 сарын 19

Ouynbaatar bas nogoo tatvariin uramshuulal avch l bsan baij taaraa shalgatsgaaya.

0  |  0
zovjin(202.131.235.74) 2014 оны 11 сарын 19

oynbaatar uuruu tatbariin darga bhdaa baahan nom shahaa biz dee

0  |  0
hi(111.199.152.175) 2014 оны 11 сарын 19

Manai company Hyatadaas baraa tavaar, tonog tohoroomj hudaldan avahad uildverlegchidtei holvoo togtoohod zuuchlah, Hyatadad juulchlah bolon busad shaardlagaar yavahad orchuulgiin uilchilgee uzuuleh, Hyatadiin buh hotoos Mongol ruu buh torliin achaag tomor zam, auto zam, dalain teevreer hamgiin hyamd uneer, hurdan shuurhai, naidvartai teeverlene. Jinchin Trans olon ulsiin teever zuuchiin Co., Ltd Hariltsah utas : 98304871 Beijing utas: 86(010)84391096, Email: 2698059723@qq.com

0  |  0
hi(111.199.152.175) 2014 оны 11 сарын 19

Manai company Hyatadaas baraa tavaar, tonog tohoroomj hudaldan avahad uildverlegchidtei holvoo togtoohod zuuchlah, Hyatadad juulchlah bolon busad shaardlagaar yavahad orchuulgiin uilchilgee uzuuleh, Hyatadiin buh hotoos Mongol ruu buh torliin achaag tomor zam, auto zam, dalain teevreer hamgiin hyamd uneer, hurdan shuurhai, naidvartai teeverlene. Jinchin Trans olon ulsiin teever zuuchiin Co., Ltd Hariltsah utas : 98304871 Beijing utas: 86(010)84391096, Email: 2698059723@qq.com

0  |  0
hi(111.199.152.175) 2014 оны 11 сарын 19

Manai company Hyatadaas baraa tavaar, tonog tohoroomj hudaldan avahad uildverlegchidtei holvoo togtoohod zuuchlah, Hyatadad juulchlah bolon busad shaardlagaar yavahad orchuulgiin uilchilgee uzuuleh, Hyatadiin buh hotoos Mongol ruu buh torliin achaag tomor zam, auto zam, dalain teevreer hamgiin hyamd uneer, hurdan shuurhai, naidvartai teeverlene. Jinchin Trans olon ulsiin teever zuuchiin Co., Ltd Hariltsah utas : 98304871 Beijing utas: 86(010)84391096, Email: 2698059723@qq.com

0  |  0
achaa teevriin compa(111.199.152.175) 2014 оны 11 сарын 19

Manai company Hyatadaas baraa tavaar, tonog tohoroomj hudaldan avahad uildverlegchidtei holvoo togtoohod zuuchlah, Hyatadad juulchlah bolon busad shaardlagaar yavahad orchuulgiin uilchilgee uzuuleh, Hyatadiin buh hotoos Mongol ruu buh torliin achaag tomor zam, auto zam, dalain teevreer hamgiin hyamd uneer, hurdan shuurhai, naidvartai teeverlene. Jinchin Trans olon ulsiin teever zuuchiin Co., Ltd Hariltsah utas : 98304871 Beijing utas: 86(010)84391096, Email: 2698059723@qq.com

0  |  0
зочин(103.9.91.146) 2014 оны 11 сарын 19

гоё нийтлэл байна

0  |  0
Ундралбат(112.72.13.207) 2014 оны 11 сарын 19

АН-ын минь ач. Зах зээлийн үнээс үл хамааран 70 доллараар 5-10 жил өгнө гэсэн гэрээ хийгдсэн байсныг хүчээр болиулаад одоо 22 доллараар өгөх дээрээ тулаад байгаа АН-ынхныг мэдэхгүйдээ ингэсэн гэх үү, эсвэл цаанаасаа даалгавартай ингэсэн гэх үү.

0  |  0
цэвэр агаарт(103.229.120.182) 2014 оны 11 сарын 19

Бяцхан Төгөл хотхон Шарга Морьт зусланд цэвэр агаарт, харуул хамгаалалттай, халуун хүйтэн устай, 00 душтэй, шалнаасаа халдаг, дулаан гражтай, цэвэр тохилог 1 ба 2 өрөө байруудыг 5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Утас: 99118457

0  |  0
Зочин(202.21.106.147) 2014 оны 11 сарын 19

Юум болгонд өнгөрсөн хойно нь гуншигнах юм.Үндэсний аюулгүйн зөвлөл юугаа хийдэг юм бол?Чадваргүй болохоор юу ч харах билээ дээ.

0  |  0
Top