Монголыг тоосон дундаа орхисон Казакстаны хөгжил

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

Өнгөрсөн сарын дундуур Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев ард түмэндээ хандаж “Нурлы Жол” буюу “Гэрэлт  зам”  гэсэн нэртэй илгээлт  гаргасан юм. Тэрбээр энэ үеэрээ  улс орны эдийн засгийн бодлого бүхэлдээ өөрчлөгдөж байгааг ард иргэддээ дуулгажээ. Н.Назарбаев “Манай улсын эдийн засгийн хүчин чадал Төв Азийн улсуудаас хоёр дахин илүү болсон. Бид өнгөрсөн хугацаанд ядуурлын түвшинг гурван хувь, ажилгүйдлийн түвшинг таван хувь болгож буурууллаа. Хэдийгээр ийм нааштай ололт амжилт, гэгээлэг ажлыг хийж чадсан ч хамгийн гол нь ирээдүй ийм байж чадахгүй, бэлтгэлтэй байх ёстой” гэсэн санааг илтгэлдээ илэрхийлжээ.

ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон нь цаашид баримтлах бодлогоо бүхэлд нь өөрчлөх шаардлагатай болж байгааг тэр тооцоолжээ. ОХУ-ын шинжээч Сафват Бурханов Н.Назарбаевын илгээлтийг “ТУХН-ийн орнуудын төрийн тэргүүнүүдээс тэр ганцаараа үүсээд буй нөхцөл байдлын талаар ард түмэндээ нээлттэй, ил тод дуугарч чадлаа. Зөвхөн дуугараад зогсохгүй өөрийн төлөвлөгөө боловсруулсан байна. Бахархахгүй байхын аргагүй” хэмээн дуу алдсан байх юм.

ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон нь цаашид баримтлах бодлогоо бүхэлд нь өөрчлөх шаардлагатай болж байгааг тэр тооцоолжээ.

Ирээдүйд улс оронд нь нүүрлэх тэр бэрхшээлийг сөрөн зогсох Н.Назарбаевын төлөвлөгөө буюу  “Нурлы Жол”-ын гол цөм санаа нь дэд бүтцийн маш өргөн сүлжээг байгуулах явдал хэмээн үзжээ. Казахстанд БНХАУ-ыг ОХУ-аас гадна Европтой холбох ашигтай байрлал бий. Тус улс хэрэв дэд бүтцийн асуудлаа амжилттай шийдчихвэл ирээдүйд асар их хүчирхэгжих Төв Азийн эдийн засгийн гол тоглогчдын нэг болно. Энэхүү дэд бүтцийг барихад 100 гаруй улс оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа бөгөөд  нийт өртөг нь 40 тэрбум ам.доллар, үүний 15 хувийг Казакстан дангаараа гаргах гэнэ. Энэ нь цаашид бүс нутгийн хэмжээний эдийн засгийн бүс байгуулахад шаардлагатай дэд бүтцийг бий болгоно гэсэн үг юм.  

Тус улс баялгийн орлогоосоо “Үндэсний сан”  байгуулсан. Одоогоор энэ санд 105 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө төвлөрчээ. Сангаасаа томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж эхэлнэ. Ийн Казакстан улс хөгжлийнхөө хоёр дахь гишгүүр дээр хөл тавьж байна.

Монголчуудын өмнөх нийгмийн үед гар гараасаа хөтлөлцөж явсан ахан дүүс гэвэл Казакстан. Тэр үеэс хойш хоёр ч арван жил ард хоцорчээ. Харин энэ хугацаанд  хуучин танилын маань шинэ дүр төрх дэлхий нийтийн анхаарлыг татаж, атаархлыг хөдөлгөх болов. Тэр нь энэ орны хурдацтай хөгжил.

Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 13.5 мянган ам.доллар байгаа нь Зүүн Европын ихэнх  улсын хэмжээнд хүрчээ. Үүнийг хөрш зэргэлдээ Узбектэй харьцуулбал даруй зургаа дахин их байх жишээний.

Хуучин танилын маань шинэ дүр төрх дэлхий нийтийн анхаарлыг татаж, атаархлыг хөдөлгөх болов. Тэр нь энэ орны хурдацтай хөгжил

Социалист тогтолцооны үед хоршоолсон хөдөө аж ахуй дагнасан, байгаль экологийн хувьд хүндхэн асуудалтай, Оросын цөмийн туршилтын талбар, сансрын пуужин хөөргөх газар нь Казакстан байсныг бид мэднэ. Гэвч цаг цагаараа байдаггүйн жишгээр энэ орон өнөөдөр хөгжил цэцэглэлтээрээ цахилж явна.  Хөгжил бол төрийн оновчтой зөв мэргэн бодлогоос төрдөг “үр хүүхэд “ нь

1953 онд  ЗХУ-ын удирдагч Н.Хрущев “Атрын аян” өрнүүлж,  Казакстаны мал аж ахуйн бэлчээр нутгийг хүчээр газар тариалангийн бүс болгожээ. Дараа нь Л.Брежневийн  газар тариалангийн хөгжлийг хурдасгах  хөтөлбөрт дахин  нэрвэгдсэн байдаг.  

Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1947 онд Казакстанд цөмийн туршилтын талбай байгуулж 1949 онд Семипалатинскт анхны туршилт хийсэн нь энэ бүс нутгийн экологид үлэмж хохирол учруулах эхлэл болсон юм. Энэ мэт хүнд хэцүү  өнгөрсөн үеэс өнөөгийн хөгжил цэцэглэлттэй, олз орлоготой Казакстаныг цогцлон бүтээж байгаа нь энэ ард түмний бахархал.

Казакстан бол 2,6 сая хавтгай дөрвөлжин км нутагтай, 16,6 сая хүн амтай орон. ЗХУ-ын бүрэлдэхүүнээс хамгийн сүүлд буюу 1991 оны арванхоёрдугаар сард гарч тусгаар тогтнолоо зарласан. Энэ улс бурхнаас хуваарилсан байгалийн арвин баялагтай.  Энэ нь хөгжил цэцэглэлтийн 100 хувийн баталгаа биш гэдгийг олон орны жишээнээс бид мэддэг. Гагцхүү түүнийг төрийн оновчтой зөв бодлогоор жинхэнэ баялаг болгож чаддагийн жишээ гэвэл Казакстан.

Монгол нүүрсээр баян бол Казакстан газрын тосоор бялхаж байна. Дэлхийн нефть олборлогч 10 том  гүрний нэг нь. Зарим нэг статистикээс харвал газрын тосны 4.0 тэрбум тонн тогтоогдсон нөөц, мөн үлэмж хэмжээний байгалийн хий бий. Түүнээс гадна тус улс дэлхийн томоохон уран үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд нөөцийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Мөн алмаз эрдэнийн экспортоос багагүй ашиг олдог. 

Монгол нүүрсээр баян бол Казакстан газрын тосоор бялхаж байна.

 

Гэхдээ тэд дан ганц байгалийн баялгаар амбан явахгүй гэж тооцож байна. Учир нь дэлхийн зах зээл дээр үнэ ханш нь савалж байдаг барьц муутай салбар хэмээн тодотгож байна. Үүнээс улбаалан хөгжлийнхөө шинэ жимийг тодорхойлж байгаа нь энэ болов уу.

Казакстаны эдийн засгийн өөр нэг чухал салбарын нь хөдөө аж ахуй. Үр тарианы үйлдвэрлэлээр дэлхийд долоодугаарт бичигддэг.  Жилдээ  17,0  сая тонноос багагүй үр тариа экспортолж, хатуу валютынхаа нэлээдгүй хувийг үүнээс олдог ажээ.

2000 онд Казакстан Татварын шинэ хууль баталжээ. Энэ  хууль  улс орны санхүүгийн байдлыг  дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэх бөгөөд үүнийг дагалдаж Гаалийн болон Газар эзэмшлийн гэх мэт дагалдах хуулиудыг ч мөн боловсронгуй болгожээ. Хууль тогтоомжийн иймэрхүү таатай орчин хөрөнгө оруулалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлсэн байна. Мөнгөтэй цүнх мөрөвчилсэн гадаадын хөрөнгө оруулагчид Казакстаны хаалган дээр дугаарлан зогсох болсон байна. Хэдэн жилийн өмнөх тоо баримтаар Казакстанд 40 тэрбум гаруй ам долларын гадны хөрөнгө оруулалт хийгдсэн гэх мэдээлэл байсан юмдаг.

Ерөнхийлөгч Н.Назарбаев “Авлигачдад ямар ч өршөөл байхгүй. Сайд, дарга ч байсан тэр” хэмээн хатуу мэдэгдээд байгаа нь энэ орны хөгжлийн шинэ өрнөлийг хүнд суртлаас чөлөөлөх том алхам болно гэж харж байна.  

Монголынхоо хөгжлийг Казакстантай жишиж харвал бид гар гараасаа хөтлөлцөж явсан андынхаа тоосон дунд торойж үлджээ.

П.Булган

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(183.177.100.12) 2014 оны 12 сарын 13

xogjlooroo gaixuulj bn daa KZ. manaix tomor zamaa nariin > buduunee toxirch chadaagui iavj baixad KZ 2000 km tomor zam barisan bn daa. Uunees 350 km nariin tomor zamaa Xiatadaas nutagiin tov ruu tataj Oros ? Evrop ruu achaa 20 say tn yavuulj ashigtaa umbaj bn. Manaix Ereen-Bagaxangaid nariin tomor zam tavij ashig olj bolnoo doo.... Ai da teneguudee..

0  |  0
Зочин(202.126.89.176) 2014 оны 12 сарын 07

Ерөнхийлөгчийн засаглалтай орнууд илүү хөгждөг жишиг бий

0  |  0
ZOCHIN(150.129.143.104) 2014 оны 12 сарын 06

ODOO MAN-YN DURAKUUD UMNUKH ZASGIIN KHIIJI BAISAN BUTEEN BAIGUULALTYG SAARUULNA DAA ,TA NAR KHARJI BAIGAARAI

0  |  0
ZOCHIN(150.129.143.104) 2014 оны 12 сарын 06

MONGOLCHUUD BIDNII ERGUU ZANGAAS BOLJI MANAI ULSYN KHUGJIL UDAAN BAIGAA YUM , MANAI NAM ,TANAI NAM GEED L ,TENEGUUD MINI ULS NI KHUGJWUL CHI UURUU BAYAN SAIKHAN AMIDARNA SHUU DEE,TUUNEES BISH NAM GEDEG UGIIG IDEKH BISH ,MAN-YN DURAKUUD MONGOLYN KHIGJILD IKH CHUDUR TUSHAA BOLJI BAINA DAA ,

0  |  0
баэр(112.72.11.102) 2014 оны 12 сарын 06

Үгүй дэ бид илүү бид илүү хөгжиж чадна.Гацхүү манай төрийн бодлого л эх орныг минь тамирдуулж,хөгжихыг,үйлдвэрлэхийг боож байна.

0  |  0
баэр(112.72.11.102) 2014 оны 12 сарын 06

Үгүй дэ бид илүү бид илүү хөгжиж чадна.Гацхүү манай төрийн бодлого л эх орныг минь тамирдуулж,хөгжихыг,үйлдвэрлэхийг боож байна.

0  |  0
баэр(112.72.11.102) 2014 оны 12 сарын 06

Үгүй дэ бид илүү бид илүү хөгжиж чадна.Гацхүү манай төрийн бодлого л эх орныг минь тамирдуулж,хөгжихыг,үйлдвэрлэхийг боож байна.

0  |  0
bb(27.123.214.113) 2014 оны 12 сарын 06

Hvssen hvseegvi yerunhiilugchin zasaglal manaid tohiroh yum bn doo

0  |  0
urvagch avilgachid(202.126.91.178) 2014 оны 12 сарын 06

mongoloor duuren urvagch tagnuulch ediin zasgiin aluurchid, harin kazakstand ekh oronchid baina. ene l tom yalgaadaa. tund udahgui manai gazar nutgaas asar ihiig hyatadad urunduu uguh sonirholtoi buun zeel avahiig husegchid baina. ene 76 buusiig bugdiig ni zailuulah heregtei

0  |  0
urvagch avilgachid(202.126.91.178) 2014 оны 12 сарын 06

mongoloor duuren urvagch tagnuulch ediin zasgiin aluurchid, harin kazakstand ekh oronchid baina. ene l tom yalgaadaa. tund udahgui manai gazar nutgaas asar ihiig hyatadad urunduu uguh sonirholtoi buun zeel avahiig husegchid baina. ene 76 buusiig bugdiig ni zailuulah heregtei

0  |  0
urvagch avilgachid(202.126.91.178) 2014 оны 12 сарын 06

mongoloor duuren urvagch tagnuulch ediin zasgiin aluurchid, harin kazakstand ekh oronchid baina. ene l tom yalgaadaa. tund udahgui manai gazar nutgaas asar ihiig hyatadad urunduu uguh sonirholtoi buun zeel avahiig husegchid baina. ene 76 buusiig bugdiig ni zailuulah heregtei

0  |  0
зочин(202.126.89.176) 2014 оны 12 сарын 05

Ямар ч гэсэн тэд биднээс илүүг бүтээж, ихийг хуримтлуулж чадсан байна

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 05

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Эрх чөлөөгүй газар(202.55.191.76) 2014 оны 12 сарын 05

Тэнд эрх чөлөө байхгүй нил авилгал хээл хахууль байдаг харин хэдэн байшин л сайн барьж хөдөө нутагт нь таг харанхуй шүү дээ интернет гар утас ч барихгүй тийм л газар Астана бол яахав мөнгөөр зодож шинээр байгуулж байгаа хот Сингапур хүн төлөвлөлтийг нь хийсэн харин манайх бол хужаагийн эрлийз М. Энхболд самарсан шүү дээ

0  |  0
жанарбек онжав(103.229.123.70) 2014 оны 12 сарын 05

харин тийм назарбайевын хүргэн гэртэй цээж рүүгээ 3 толгой руугаа 2 буудаж амиа хорлож байгаа юмдаа. яагаад ийм сайхан амьдралаас явав. манай орломуул тус улсын хязгаарын цөл байдаг сурагтай

0  |  0
и(202.70.36.106) 2014 оны 12 сарын 05

ерөнхийлөгчийн засаглал нэг хүний толгой гэдэг ийм л байдаг даа манайд 76 атаагалжин хар мангасын толгой 76н тийшээ хараад өөрсдийгөө бодоод байхаар бид яаж урагшилах вэ дээ.монголчууд нэг толгойтой байхдаа хүчирхэг байсан.

0  |  0
Mongol(122.201.21.166) 2014 оны 12 сарын 05

Mongol ulsiig Mongolchuud udirdaj bn gej bodoj baigaamu ta nar? ugui baihgui yu. USA, china zereg tom gurnuud Elbegdorj metiin huuheldeinuudeeree udirdaj bainshdee. Ted hezee ch mongolchuudiig hugjuulehgui.

0  |  0
Монгол(202.131.235.130) 2014 оны 12 сарын 05

Манай улс төрчид зурагт, сонинд гарсаныг нь хархаар ХӨГЖҮҮЛЭЭД БАЙНА, ЮМ ХИЙГЭЭД БАЙНА Л ГЭЭД БАЙГААМ. Монгол нь хөгжсөн зүйл байхгүй, гадаад орнууд хөгжөөд л байх юм. ӨМНӨӨС НЬ БӨГС УЛАЙХ ЮМ.

0  |  0
зочин(202.179.11.178) 2014 оны 12 сарын 05

Улсаа зөв удирдаж хөгжүүлсний гайхамшигтэй жишээ гэвэл үнэхээр Казакстан мөн. Манай усан толгойтнуудад ийм ухаан даанч алга. Өөрсдийгөө хөрөнгөжүүлэхийг бодно уу гэхээс улсаа хөгжүүлье гэдэг санаа бол гонжийн жоо

0  |  0
Zochin(150.129.143.179) 2014 оны 12 сарын 05

Manai gants oyutolgoil kazakstanii buh baylagaas unetei bsan baih gewch bidend or l uldeed baindaa

0  |  0
gg(202.126.89.176) 2014 оны 12 сарын 05

Улсаа зөв удирдаж хөгжүүлсний гайхамшигтэй жишээ гэвэл үнэхээр Казакстан мөн. Манай усан толгойтнуудад ийм ухаан даанч алга.

0  |  0
Top