Бөөрний дутагдалд орсон иргэд бусдыг хэзээ бурхан болохыг хүлээсээр байх уу?

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

Бөөрний өвчлөлийн тоо манай улсад ихэсч, нас нь ч залуужсаар байна. Бөөрний үрэвслийг гүйцэд эмчлээгүй архагшуулснаас, мөн эмчилгээ дутуу хийснээс даамжран, бөөрний дутагдалд хүрдэг. Харин бөөрний дутагдал гэсэн оноштой болсон бол тэр хүнд хоёр л зам бий. Нэг нь бөөр шилжүүлэн суулгах, нөгөө нь насан туршдаа бөөрний ажиллагааг бага хэмжээгээр орлох гемодиализийн аппаратанд орох. Нэг хэсэг манай улсад энэ аппарат нь гуравхан ширхэг байдаг, оочер дараалал нь дийлддэггүй гэж шуугиан дэгдэж байсан. Харин сүүлийн үед ийм аппаратны тоо нь нэмэгдэж энэ асуудал бага ч болов хөнгөрсөн гэх. Гэвч бодит амьдрал дээр бөөрний дутагдалд орсон өвчтөнүүдийн хүнд асуудлууд шийдэгдэхгүй хүлээгдсээр.

Хоолойгоор татсан үнэтэй бөөрний аппаратанд орох гэж хоёр жил хүлээдэг....

Манайд Сэлэнгэ, Дархан, Орхон, Өмнөговь, Дорнод, Ховд аймгуудын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд ийм аппарат 2-4 ширхэг байдаг. Өөрөөр хэлбэл хэд хэдэн аймгийн иргэд дундаа ихэвчлэн хоёр л аппараттай. Харин нийслэлд ЭХЭМҮТ, ХСҮТ, Улсын клинкийн нэгдүгээр эмнэлэг, Цэргийн госпиталд бий. Улсдаа хамгийн олон гемодиализийн аппараттай нь Улсын клинкийн нэгдүгээр эмнэлэг.  Энэ тасаг 30 ортой бөгөөд өдөрт 80 өвчтөн үйлчлүүлдэг байна. Үүнээс 40 орчим хувийг залуучууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг нь үнэхээр цочирдмоор тоо. Энэ тухай тус тасгийн эрхлэгч Д.Хурцбаяр эмч “Залуучууд эрүүл мэнддээ их хайнга ханддаг. Миний өвддөг гэж юу байхав гэж бодож, ажилдаа л санаа тавьдаг. Тэгж явсаар бөөрний өвчлөлийн эцсийн шатанд хүрч, бөөрний дутагдалд орсон хойноо ирдэг” гэсэн юм. Нээрээ л тийм. Ажилаа л хийж байвал сайхан амьдарна гэж зүтгэж мэрийдэг нь залуу насны ааг омог. Гэтэл энэ их утаа, цаг агаарын цочмог өөрчлөлтөнд хөгшин залуу гэлтгүй өртсөөр байгаа нь өнөөдөр энэ аймшигт өвчинд хүргэх нэг гол шалтгаан болж байгааг эмч нар хэлж байсан юм.

Нэгдүгээр эмнэлэгийн хувьд гемодиализийн аппаратанд орох гэж хоёр жил хүлээх тохиолдол ч байдаг аж. Тэр болтол хотод ганц байдаг, Жуковын музейн хажууд байрлах нэгэн хувийн эмнэлэгт өндөр өртөгөөр эмчлүүлэхээс өөр аргагүй байдаг аж. Гэтэл хувийн эмнэлэгт эмчлүүлнэ гэдэг хүндхэн санхүүгийн шалгуур. Нэг удаа гемодиализийн аппаратанд ороход 186 мянган төгрөг байдаг. Өвчтөн долоо хоногт гурван удаа энэхүү аппаратанд орох ёстой. Ингэж бодохоор долоо хоногт 558 мянга, сард хоёр сая 232 мянган төгрөг төлж арай гэж нэг сарын эмчилгээ дуусна. Дараа дараагийн сард дахиад л энэ зардал “нэхэгдэнэ”. Дундаж амьдралтай нэгний хувьд гэр бүлийн орлогоо тэр чигээр нь зарцуулна. Харин улсын эмнэлэгт арай төсөр, шингэн сэлбэх төлбөр нь сард 200 мянга учраас улсын эмнэлэг бараадахыг хичээнэ. Хүн л юм хойно өглөө бүр алтан нар мандахыг харахын тулд энэ мөнгийг төлсөөр л байна. Төлж чадахгүй яваа, хоногоо хүлээж байгаа нь хэд ч байгаа юм, бүү мэд.

Бусдыг хэзээ бурхан болохыг хүлээсээр байх уу?

Урьд нь Нэгдүгээр эмнэлэгт бөөрний дутагдалтай иргэд дугаарлан хүлээдэг байжээ.  Одоо бол дугаарлалд бүртгэхээ больсон гэдгийг тасгийн эмч нар хэлж байсан юм. Яагаад бүртгэхээ больсон талаар лавлахад нэг өвчтөн бүртгүүлж, дугаарлалаа гэхэд хэдэн ч жил хүлээгдэж магадгүй байдаг. Тиймээс дугаарласан өвчтөнүүд "миний дугаар хэзээ болох бол", "би олон сараар хүлээж байна, хэзээ дугаар болох бол" гэх мэтчилэн уур бухимдалаа эмч нарт гаргаж, байнга асууж ирдэг нь мөн л эмч нарт хүндрэл учруулдаг гэдгийг Д.Хурцбаяр эмч учирлаж байсан юм.

Энд бүртгүүлсэн өвчтөнүүд хэзээ аппараттай болж, эмчилгээний өрөө рүү шилждэг вэ гэвэл нэг бол аппаратанд эмчлүүлж байсан өвчтөн бурхан болсон, эсвэл бөөр шилжүүлэх мэс засалд орсон хоёрхон тохиолдолд. Тэгэхээр ээлжээ хүлээх иргэд эмчлүүлэхийн тулд хэн нэгэн нь бөөр шилжүүлэх мэс засалд хэзээ орох бол, эсвэл хэн нь хэзээ бурхан болох бол гэж хүлээхээс өөр гарцгүй болж байна.

Гадны хөгжингүй орнуудын хувьд энэ аппарат асуудал биш. Энд тэнд газар сайгүй байдаг дэлгүүр шиг л “хөглөрдөг” гэж хүмүүс ярьдаг. Тэр нь ч үнэн. Энэ аппаратны үнэ гадны гэлтгүй манай том баячуудын өдөрт л нэгийг сольж унадаг машины үнээс хямд учираас тэр шүү дээ. Манай улс төсөв муутай. Мөн энэ жил эдийн засгийн хямрал нөмөрч, улсын төсөвт ихээхэн танаас хийсэн гээд ойрын хэдэн жилдээ аппарат хангалттай хүрэлцдэг болно, бусад хөгжингүй орнууд шиг энэ тэнд “хог” шиг байдаг болно гэж найдалтгүй. Тиймээс иргэд, залуус маань өөрсдийн эрүүл мэндээ ажил шигээ, алт шиг л хайрлаж, анхаарах хэрэгтэй.

Улсын хэмжээнд 67 байдаг гемодиализийн аппаратны тоо удахгүй 90 болно гэсэн. Гэсэн ч монголчуудын хэрэгцээг бүрэн хангаж чадах нь юу л бол. Ингэхэд Монголд хэчнээн хүн бөөрнийи дутагдалтай, эмчлүүлэх шаардлагатай байдаг талаар судалгаа байдаггүй юм билээ. Бөөр гэдэг бол хүний биед маш хамгийн чухал эрхтэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Нэгэнт удаан хугацааны үрэвслийн улмаас дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй гэдгийг хүмүүс ойлгоосой.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1958.mn(180.235.184.110) 2014 оны 12 сарын 19

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
1958.mn(180.235.184.110) 2014 оны 12 сарын 19

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
1958.mn(180.235.184.110) 2014 оны 12 сарын 19

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
иргэн(112.72.13.213) 2014 оны 12 сарын 19

бөөрийг яаж эрүүл байлгах вэ. эмчээ

0  |  0
bi(172.9.121.95) 2014 оны 12 сарын 19

хэцүү юм бэ яасан

0  |  0
Зочин(103.229.123.189) 2014 оны 12 сарын 19

Нэгд хэрэггуй эрхтэн гэж хаана байхав 2т цоохон ард тумэн минь осохгуй байгаа нь эруул мэндийн салбар цаашлаад тор засагтай холбоотой 3т овдож шаналж оортоо болон ар гэртэй дараа болъе гэдэг хун байхгуй л санагдах юм 4т цоохон хун амтай манай оронд хувийн эмнэлэг толбортэй эмчилгээ тохирохгуйл санагдах энэ бухнээс болоод ард иргэд маань нэмэгдэх биш хорогдоод байна 5т эмч нараа чадвартай болгоод ахиухан цалинжуулаад ард иргэдээ унэ толборгуй анагааж эмчилж болмоор л 6т нь эмч нар минь шуналдахаа болиод ядарсан ардаа бодож эх орон ч байгаа ч дээ та нар чинь шуналтай бизнесчин биш эмч хун шуу д

0  |  0
я(202.55.191.76) 2014 оны 12 сарын 19

бєєрєє яаж хамгаалах вэ

0  |  0
Top