Домогт худалдаачны сургамж

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Жесс Ливермор нь өнгөрсөн зууны домогт худалдаачин юм. Тэрээр 1877 онд төржээ. Түүний бусдад заасан хичээл нь одоог хүртэл бизнес эрхлэгчдийн дунд маш алдартай төдийгүй хэрэглэгдсээр байна. "Волл Стритэд шинэ гэхээр зүйл байхгүй. Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр юу тохиолдоно тэр ч гэсэн өмнө нь болж л байсан хойшид ч болж байх болно" гэж тэрээр хэлж байжээ. Жесс Ливермор 14 настайдаа өөрийн худалдааны бизнесээ эхэлж байв. Тэрээр Бостон хотын Пэйни Вэббэр брокерийн пүүсэд хувьцааны үнийн санал илгээснээр хөрөнгийн зах зээлийн бизнесээ эхэлжээ. 15 настайдаа Жесс Ливермор аль хэдийнэ 1000 долларын (одоогийнхоор 23,000 доллар) ашиг олсон байлаа. Дараагийн хэдэн жилд нь биржийн дамын наймааны конторт бизнесээ үргэлжлүүлсээр байсан юм. Эцсийн эцэст тэрээр маш их мөнгө олж чадсан. Ливермор Нью Йорк хот уруу нүүж, хөрөнгийн хууль ёсны зах зээл дээр хүчээ сорьж эхэлжээ. 1907,1929 онуудад  болсон хөрөнгийн зах зээлийн дампуурлын үеэр Ливермор олон сая долларыг олж, алдаж байснаараа их алдартай болсон юм. Тэрээр 1907 онд 3 сая долларын ашиг олсон бол 1929 онд 100 сая долларын ашиг олжээ. 1929 онд олсон 100 сая долларын ашиг нь өнөөдрийн 125 тэрбум доллартай тэнцэх ажээ. Үнэт цаасны арилжаа хийж байгаа худалдаачид бусдаасаа ялгараад байх юм байхгүй. Худалдаачин тус бүр өөрийн арга барилаа хэрэглэдэг. Ямар ч шинэ технологи, индикатор, мэдээллийн өөрчлөлт нь үнэт цаасны арилжааны дүрмийг өөрчилж чадахгүй гэж тэрээр үздэг байна. Ингээд Жесс Ливерморын үнэт цаасны арилжаа эрхэлдэг худалдаачдад зориулсан сургамжийг хүргэе.

1. Төгс зүйлийг хайхаас зайлсхий

"Миний худалдааны төлөвлөгөө маш хүчтэй. Ихэнхдээ алдснаа эргүүлж олж авдаг. Өөрийн бизнесдээ мөнгө төлсөн л бол үнэт цаасны 10 худалдааны долоод нь би ялалт байгуулдаг".  

Үнэт цаасны 10 арилжааны долоод нь ялалт байгуулна гэдэг бол хамгийн гайхалтай. Ихэнх худалдаачид үнэт цаасны 10 арилжааны арвууланд нь ялалт байгуулахыг хүсдэг. Ингэснээр тэд алдагдалд хүрэх нь олонтаа. Арилжааныхаа 70 хувьд ялалт байгуулсан бол ашигтай ажилласан гэсэн үг. Үнэт цаасны худалдаануудаас хэдэд нь ялалт байгуулсанаар олсон ашгийн ханшийг тогтооно. Жишээ нь өнөөдөр та үнэт цаасны таван арилжаанд оролцсоноос гуравт нь буюу 60 хувьд нь ялалт байгуулсан гэсэн үг. Сард үнэт цаас арилжаалах 20 өдөр байлаа гэхэд 100 арилжааны 60-д ашиг олох боломжтой.

2 . Дотоод байдлыг ажигла

"Тоглоом надад хэрхэн тоглохыг зааж өгсөн".

Арилжаанд дасан зохицох эсвэл больж болно. Бусад худалдаачдын талаарх ном уншиж, дотор нь нэвтэрснээр үнэт цаасны арилжаа эрхлэх гэж буй хүнд маш том сургамж болно. Ямар ч  арилжаа нь арилжааг хэрхэн хийх талаар зааж өгдөг. Бусад худалдаачдын хэлсэн зүйлтэй санал нэгдэхэд хэцүү байдаг. Та илүү үр дүнтэй арга барилтай болохыг хүсвэл демо дансыг суралцаарай. Ихэнх үнэт цаасны худалдаачид демо данснаас эхэлдэг. Энэ нь мөнгө олохоосоо өмнө хийх зүйлсийн нэг юм.

3 . Хүнд цохилтонд орох

"Алдагдал нь намайг хэзээ ч зовоож байгаагүй. Тэр өдөртөө л би мартчихдаг. Алдаа гаргах нь алдагдалд хүргэдэггүй. Миний хэтэвч, ухамсар хоёрт аюул учруулж байна гэсэн үг".

Ямар ч худалдаа, арилжаанд алдагдал гарах нь мэдээж. Арилжаа бүр төлөвлөгөөний дагуу явагддаг учир төлөвлөгөөг шалгаж, ашигтай байлгах хэрэгтэй. Сайн төлөвлөгөө санаанд оромгүй үр дүн, ашгийг авчирдаг. Хохирол учирсан ч бууж өгөлгүй урагшлах хэрэгтэй.

4. Зөв зүйл хий

"Мэргэжлийн пүүсүүд түүнд мөнгө олохоос илүү зөв зүйл хийхийг заасан. Үүнийг мэдэж авснаар бусад зүйлс өөрөө аяндаа ашиг авчирдаг".

Худалдаачны хамгийн анхны зорилго бол маш их мөнгө олох нь биш. Харин нарийн төлөвлөгөө хэрэгжүүлэх. Төлөвлөгөөгөө зөв хэрэгжүүлж чадвал ямар ч арилжаанаас маш их ашиг олж болно. Өөрөөр хэлбэл, зөв зүйл хий, төлөвлөгөөгөө дага.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top