Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр өнөөдөр эхэлж байна. Монгол Улсын сайд, ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “Бидний өмнө маш том хэлэлцээ хийх ажил хүлээж байна. Мэдээж хэлэлцээ болсон хойно амаргүй болох байх” хэмээн тодотгож байсан тэр хэлэлцээр 2015 оны ажлын анхны өдөр эхэллээ.
2010 оноос эхэлсэн Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах уралдаант шалгаруулалт таван жил үргэлжилсэн. Үүний эцэст Хятадын төрийн өмчит “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо” корпораци болон Монголын “Энержи Ресурс” нар хөрөнгө оруулагчаар шалгараад байна. 2010-2012 он хүртэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ хаданд гарч байлаа. Харамсалтай ийм үнийн ийм оргил үедээ бид хөрөнгө оруулагчдаа тодруулж гэрээ хэлэлцээр байгуулж чадаагүй. Энэ бол алдсан том боломж. Үнэ ханшийн үүлэн чөлөөний нарыг алдсан ч хөрөнгө оруулагчаа тодруулсан нь сайн алхам.
Шалгараад байгаа компаниудын хувьд бүгд олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хөрөнгө санхүүгийн боломжтой, энэ талын бэлээхэн туршлага дадлагатай гэж байна. Үүнийг тодотгох үүднээс хөрөнгө оруулагчдын зах зээлийн үнэ цэнийг нь сонирхвол "Чайна Шэнхуа Энержи" групп нь 60 тэрбум ам.долларын үнэтэй бол "Сумитомо" корпорацийн зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбум ам.доллар, харин “Энержи ресурс” компани 500 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.
Талуудын хамтын ажиллагааны үндсэн зарчмыг “Харилцан ашигтай байх стратеги” гэж тодорхойлсон. Ажлын хэсгийнхний хэлж байгаагаар бол манай тал хөрөнгө оруулагчдад нэлээд хатуухан шаардлага тавьж буй гэх. Тухайлбал, “Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх”-ыг хэлэлцээрт баримтлах шалгуур гэж үзэж байгаа гэдгээ дуулгасан.
Шалгарсан консерцумд тавьсан саналууд гэвэл:
- Тавантолгойн нүүрсний уурхайд нийтдээ 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх,
-Нүүрсний орд газарт нэмэлт хайгуулал хийх, нөөцийг нэмэгдүүлэх үүрэг авах,
-Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцах,
-Төмөр замыг барьж, өмчилж, ашиглаж, Монголын төрд буцааж өгөх. 30 жилийн дараа суурь бүтцийг 51 хувийг төрийн өмчит үнэ төлбөргүй шижүүлэх,
-2,5 жилд Таван толгойн нүүрсний ордод 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих,
-Чалкогийн өрийг шийдвэрлэх гэсэн санал тавьсан.
Хоёр талын өмнөх уулзалтын үеэр Сумитомо корпорацийн Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара “Энэ төслийн хувьд бидний оролцоо гуравдагч зах зээлд нүүрсний борлуулалт хийхэд төвлөрөх болно” гэдгээ илэрхийлсэн бол China Shenhua Overseas Development & Investment компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие “Шэнхуа групп Япон, Монголын компаниудтай хамтран зах зээлийн зарчмаар, Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллах”-аа мэдэгдсэн.
Хоёр тал хөрөнгө мөнгө болон үйл ажиллагааныхаа зарчим, нарийн ширийн асуудлуудаа өнөөдөр хэлэлцэж эхэлж байна. Энэ хэлэлцээр ил тод явагдана гэдгийг ажлын хэсгийн ахлагч сайд М.Энхсайхан мэдэгдээд буй. Одоо яригдаж буйгаар Тавантолгойн ордод эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ стратегийн хөрөнгө оруулагчид амалсан. Гэхдээ энэ тоо дээш доош хэлбэлзэж болно. Хөрөнгө оруулалтын урсгал саарч валютын хомсдолтой байгаа энэ үед энэ дөрвөн тэрбум гэдэг тоо сайхан л сонсогдож байна. Үүнтэй уялдаад манай улсын хувьд нягтлан бодох бүртгэлээ олон улсын стандартад нийцүүлэх шаардлага тулгарч байгаа аж.
Ч.Сайханбилэгийн Засгийн газарт “Хурдан, аль болох хурдан” гэсэн цаг хугацааны ганцхан хэмжээс үйлчилнэ хэмээн тодотгож байсан. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийг ч гэсэн аль болох богино хугацаанд хийхийг эрмэлзэж байна. "Энержи Ресурс" ХХК-ын захирал Г.Батцэнгэлийн хэлсэнчлэн “Монголчуудын хувьд морь жилдээ багтаагаад шийдчихвэл сайхан л байна”. Монгол Улсын сайд М.Энхсайхан ч “Хятад, Япон, Монгол бид бүгдээрээ цагаан сар гэдэг баяртай. Цагаан сараасаа өмнө асуудлаа шийдвэрлэсэн бая” гэсэн санал гаргасан. Sumitomo, Shenhua Energy бид хурдан хийхэд бэлэн бүгдээрээ нягт сууж ажиллая гэж өмнөх уулзалтаараа тохиролцсон билээ. Одоо энэ саналын дагуу хэлэлцээ эхлээд байна.
“Төслийн хэлэлцээ эхэлж байна” гэдэг мессеж бол гадны хөрөнгө оруулагчдад хүргэх хамгийн сайн мессеж гэдгийг ажлын хэсгийн ахлагч тодотгосон.
Тавантолгой бол дэлхийд номер нэг сайн чанарын коксжих нүүрсний орд газар. Хэлэлцээр амжилттай болбол энэ орд газар жинхэнэ утгаараа Монголын хөгжлийн нэг боломж болох учиртай. Хэлэлцээрийн явцыг манай сайт тогтмол мэдээлж байх болно.
П.Булган
Сэтгэгдэл ( 3 )
Manai nuursnii zarim chanart ni stantart baihgui yum bish uu?! Hamgiin sain gej hen togtooson bolj baina ve? jiliin omno l hyataduud manai nuursiin chanariig ooriinhoo standartad hurdeggui gedeg gej bichij baisan.Bi ooriinhoo yumiig uneguiduuleh gesendee bicheegui, hamaa namaaguiundeslel muutai asuudlaar oorsdiigoo het magtdag muu zurshil tani busdiig uegeechihbii gej bolgoomjiloosoi l gej bichij baina.
Manai nuursnii zarim chanart ni stantart baihgui yum bish uu?! Hamgiin sain gej hen togtooson bolj baina ve? jiliin omno l hyataduud manai nuursiin chanariig ooriinhoo standartad hurdeggui gedeg gej bichij baisan.Bi ooriinhoo yumiig uneguiduuleh gesendee bicheegui, hamaa namaaguiundeslel muutai asuudlaar oorsdiigoo het magtdag muu zurshil tani busdiig uegeechihbii gej bolgoomjiloosoi l gej bichij baina.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮