Хэдхэн хоногийн өмнө МҮЭ гэдэг байгууллага багш, эмнэлгийн ажилтнуудыг зохион байгуулж жагсаал хийлгэв. Жагсагчид 2015 онд цалинг наад зах нь 60 хувь нэмэгдүүлэх шаардлага тавилаа. Тэр орой нь МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч М.Амгаланбаатар гэгч хүн цэнхэр дэлгэцээр ярьж, ард түмнийхээ эрх ашгийн төлөө “тавхайгаа улайтал” явахаа илэрхийлж байна. Ард түмний төлөөх цаг зуурын болон гэнэтийн ийм хайр асгарал Үйлдвэрчний эвлэлийн дарга нарын хувьд нийгэмд танигдах нэг арга эв нь болчихсон бололтой юм. Тэр нь тэгээд жилдээ нэг удаа болдог гурван талт уулзалтын яриа хэлэлцээ дээр дөрөөлдөг. Үүнийг ард түмний гэж тодотгохоосоо илүүтэй төрийн албан хаагчдад саймширсан тал засалт гэж ойлгож болмоор.
МҮЭ-ийн байгууллага цалин нэмэгдүүлэх шаардлагаас өөр юу хийдгийг нь сайн мэдэхгүй юм. Тэд нийгэмд нэг иймэрхүү илэрхийллээр л гарч ирдэг.
Эдийн засгийн хүндрэлтэй зэрэгцэн олон аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж эхэлсэн. Тэр үед Үйлдвэрчний эвлэлийн дуу хоолой хаана байсан бэ. Оюутолгойгоос эхлээд олон байгууллага ажилтан ажилчдаа хэдэн арав, хэдэн зуугаар нь халлаа. Халагдах тушаалаа аваад хаалгаа хаагаад гарч байгаа ажилтны эрх ашгийн илэрхийллийг энэ байгууллага альхан талаараа өнгөрүүлсэн бэ. Байсхийгээд гардаг барилгын осол эрдэнэт хүний амь насыг авч одож, хөдөлмөр хамгаалал хөсөр хаягдчихаад байхад Үйлдвэрчний байгууллага хаана байсан бэ. Тэр бүхний дэргэдүүр нүдэн балай чих нь дүлий өнгөрсөн МҮЭ багш эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх тэмцлийг эхлүүллээ. Мөнөөх л урьдах сценараараа байхгүй мөнгөн дээр биелэхгүй мөрөөдлөөр шоу хийж байна.
Оны дараахан Засгийн газар, МҮЭ, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээр болсон. Энэ үеэр талууд нийт 50 гаруй асуудлаар хэлэлцсэн ч цалинг 60 хувь нэмэх гэсэн МҮЭ-ийн санал дээр нэгдэж чадаагүй. Энэ бол яав ч бүтэшгүй асуудал гэдэг нь тодорхой байсан. Учир нь үүнийг улсын төсөв даах боломж байхгүй. Үүнийг зарим нэг тоо баримтаар тодруулъя.
Монгол Улсын төсвийн нийт зарлагын 60 хувийг цалин, тэтгэвэрт зарцуулдаг. Энэ бол арай л хэтийдсэн үзүүлэлт ч гэлээ, байдал ийм байгаа. Монголд төрийн албан хаагч гэсэн зэрэг дэвтэй 170 гаруй мянган хүн бий. Дээр нь тэтгэврийнхэн нэмэгдэнэ.
МҮЭ-ийн дарга цэрэг нарын жилийн жилд барьж авдаг, эрх баригчдыг айлгах арга нь цалингийн нэмэгдэл байсаар ирлээ. Тэдний энэ “сүх” далайлтаар бараа бүтээгдэхүүний үнэ сургаар өсдөг, хувийн хэвшлийнхэн төрийнхний хөлд чирэгдсээр өнөөг хүрсэн. Хэтрүүлж хэлбэл тэдний популизм гавьяа байгуулах гээд гай чирдэг болчихоод байна.
2015 оны хувьд төсвийн орлогыг нэг их наяд шахам төрөгөөр танаж байгаа. Хэрэв Үйлдвэрчний байгууллагын шахаж шаардаж байгаагаар цалинг нэмэх гэвэл дахиад 1.2 наяд төгрөг хэрэгтэй болно. Монголчуудын олдог хийгээд зарлагддагийн ялгаа ийм л хол байна.
Нэгэнт байгаа эдийн засгийн боломж чадамж маань ийм байгаа болохоор хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр арга бараг үгүй. Үүн дээр бялууртлаа популизм хийгээд ч нэмэргүй. Аливаа юм байгаа ононо гэж бий. Үнэхээр л тэгж санаа нь зовоод байгаа юм бол тэр хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа 90 тэрбум, эмнэлгүүдийн эмийн төсвөөс 8.0 тэрбум төгрөг хасч борчуудаа “үхвэл үх, тавилангаараа бол” гэж тавлаж байгаа тэр шийдвэр дээр дуу хоолойгоо сонсгож үзэл бодлоо илэрхийлэх нь зөв биш үү.
П.Булган
Сэтгэгдэл ( 12 )
Zov demjij bna.zasgiin gazar yamar Neg sanal huvilbar gargahgui,zovhon nemehgui geed uildverchin shaardaad bga yum bishuu.humuyst zov medeelel ogoochee.tosovt suulgasan 500 terbumaa genet bhgui bolgoj hassan ni irgedeeree doog hiisen huuli zorchson uildel shu dee
Тэмцэл хийж байж цалин тэтгэвэрээ нэмүүлнэ шүү дээ. Энэ нь бидний буруу биш . Засгийн газар их үрэлгэн загнасанаас сан хөмрөг хоосорсон шүү дээ
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номйын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
МҮЭ зөвхөн цалин нэмэхийн төлөө юм шиг харагдаж байгаа ч цаанаа тэд чинь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байдгийн байна лээ өөрсдөө босоод үгээ хэлж чадаагүй байж ганц тэмцэж байгаа газраа яах гэж ингэж байдгийн юм дээ
Цалинг нэмэх боломж бүрэн бий. Цалин нэмэхээр юмны үнэ өсдөг гэж солиорохоо одоо болимоор юм. 2012 оноос хойш цалин бараг нэмээгүй, гэтэл юмны үнэ бараг 2 дахин өсчихөөд байгааг хар, яасан байхна уу, цалин үнэ хоёрын хамаарал энэ үү тэгээд...
Gishuun boloh zamaa l zasaj Bna ganbaatar shig yaaj gishuun boldogiig xaruulaa bizde
Энэ ҮЭ гэдэг шоу хийдэг байгууллагын явууллагад автан жагсаал хийж нөгөө ”тэргүүний” сэхээтнүүд болох багш, эмч нар ийм хэцүү үед бусдыг уруу татаж, нийгмийг турхирах хэрэггүй байхгүй юу.? харин сэхээтэнүүд шиг хүлээцтэй хандаж ямар нэгэн үлгэр жишээ үзүүлсэн бол ёстой тэргүүний сэхээтнүүд байх байлаа л даа. Харамсмаар ч юм шиг. Эрүүл мэндийн болон боловсролын систем өнөөдөр ямар түвшинд байгаа нь энэ эрх танхил сэхээтнүүдтэй хүссэн ч эс хүссэн ч холбоотой. Эдэнд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл байна уу? харин төр засгийн сул үлбэгэр байгааг далимдуулж хамгийн хэцүү салбарууд болгосон шүү.
ҮЭ-ийн зөв ш дээ, Тэмцэх эрхээ эдлэг ээ, манайх чинь ардчилсан орон шүү дээ. Үнэндээ амьдрал хүнд байгаа шүү, ийм нэг захиалгын юм бичдэгээ болимоор юм