Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хууль батлалцсан депутат асан С.Билэгсайхантай ярилцлаа. Тэрбээр Дорнод аймгийн Цагаан-Уул сумаас сонгогдож байжээ. Ардчилсан Үндсэн хууль батлахад сум бүрээс нэг хүн орж байсан бөгөөд нийт 460 дептат байдаг юм байна.
- Монголчууд ардчилсан Үндсэн хуулиа батлаад 23 жил болжээ. Ардчилсан Үндсэн хууль батлагдсан хүний хувьд өнөөгийн улс орны амьдрал ямар байна гэж хардаг вэ?
- Үндсэн хууль баталж байсан тэр эрин бол Монгол Улс том нүүдэл хийж байсан үе. XIX зуунд монголчууд хоёр том нүүдэл хийсэн. Нэг нь социализм, комунизм байгуулсан. Нөгөө нь хүн төрлөхтний соёл иргэншлийн зам руу алхах алхамаа хийсэн. Ардчилсан хувьсгал өрнөж байлаа. Нийгэм маш их зөрчилтэй байсан. Энэ зөрчилдөөн дунд Үндсэн хууль батлагдсан. Үндсэн хууль батлагдсан тэр учир шалтгаан нийгмийн зөвшилцөл байсан. Өөрөөр хэлбэл, ардчилсан Үндсэн хууль нь ардчилсан хувьсгалын үйл явцыг баталгаажуулсан лидрүүд байгаа юм. Манайхаас түрүүн ардчилал руу шилжсэн Польш улс 1980 онд эхэлсэн. Тэгэхэд 2000 он гэхэд Үндсэн хуулиа баталж чадаагүй байсан. Тэгэхэд бид хоёр жилийн хугацаанд нийгмийн зөвшилцөлөөр Үндсэн хуулиа баталж байсан түүхтэй.
- Үндсэн хуулийн долоон зүйлд өөрчлөлт хийсэн. Гэтэл үүнийгээ дахиж засах ёстой гэж олон хүн үзэж байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
- Үндсэн хуульд хийсэн өөрчлөлтийг дордсон долоон зүйл гэдэг. Эхлээд түүнийгээ засах хэрэгтэй. Ер нь дахиад Үндсэн хуулийн 13 зүйлд өөрчлөлт хийх ёстой гэж ярьж байна. Миний бодлоор Үндсэн хуулийг өөрчилж болно. Америкийн нэгдсэн улсын Үндсэн хууль 230 жилийн түүхтэй. Энэ хугацаанд 27 удаа нэмэлт өөрчлөлт хийсэн байна. Харин манайх аль 2000 онд өөрчлөлт хийсэн. Одоо яригдаж байгаа хувилбаруудыг нь харахаар зарчмын ялгаанууд байна. Нэг бол Ерөнхийлөгчийн засаглалтай, аль эсвэл парламентын сонгодог хэлбэр рүү шилжинэ гэж ярьж байна. Жишээлбэл, УИХ-аас Ерөнхийлөгчийг сонгодог тогтолцоонд шилжих юм уу. Ерөнхий сайд нь том эрх мэдэлтэй болоод парламентаа тараадаг тогтолцоо ч байж болно. Эс бол Япон шиг дээд болон доод танхимтай, дээд танхим нь УИХ гээд, доод тал нь улсын Бага хурал гэж. УИХ нь жилийнхээ төсвийг батладаг, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөө томилодог байх гэх мэт хувилбар байж болно. Нийгмийн зөвшилцлөөр батлагдсан Үндсэн хуульдаа хамаагүй өөрчлөлт хийвэл аюултай. Өнөөдөр Үндсэн хууль хэрэгжиж байна уу гэвэл хоёр зүйлийг онцлоод хэлье.
Үндэсний аюулгүй байдлын асуудал. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар олон хууль батлагдсан. Эдийн засгийн аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал гэж бий. Манай улсын газар нутгийн ихээхэн хэсэг нь гадаадынхны мэдэлд оччихсон байна. Газрын доорх эд баялаг ард түмний өмч гэсэн мөртлөө өнгөрсөн 25 жилийн хугацаанд монголчуудад наалдсан зүйл алга. Ерөнхийлөгч “Улсын төсвөөс хоёр жилийн хугацаанд найман их наяд төгрөг алга болсон” гэж хэлж байна. Улсын нэг жилийн төсөв 5.6 их наяд шүү дээ. Гэтэл найман их наяд төгрөгийг хоёрхон жилийн хугацаанд 100 гаруй хүн л идэж, уугаад алга болголоо шүү дээ. Гэтэл ард иргэд нь ядуу, тарчиг, амьдралын баталгаагүй байна. Иргэн бүртээ нэг га газар өгөх ёстой. Тэгвэл ард иргэд амьдралын баталгаатай болно. Авилга манай улсад тогтолцооны түвшинд очсон байна. Төрийн хамгаалалтад орсон. Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлж байна. Гэтэл энэ нь жижигхэн жараахайнуудыг барихад л хэрэгтэй. Үндсэндээ манай улс авилгадаа идэгдсэн, хүний эрхийг зөрчсөн орон болоод байна.
-Дордуулсан гэх долоон өөрчлөлтөөс гадна өөр бусад асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлтөөр оруулах хэрэгтэй юу?
- Дэлхий нийтэд үнэхээр чухал эрин үе ирж байхад монгол хүн ядуугаараа үлдэх гээд байна. Нүүрс, зэс, газрын тос гээд баялагтай байхад монголчуудын амьдралд өөрчлөлт гарч байна уу? Үндсэн хуулийн долоон өөрчлөлт бол хийх ёстой зүйл. Засаглалын хэлбэрийг сонгохдоо Ерөнхийлөгчийн засаглал эсвэл сонгодог парламентын хэлбэр рүү орох тухай ярьдаг. Парламентын дээд, доод танхимтай болбол бүх асуудал цэгцрээд ирнэ. УИХ-ын гишүүд нь сайд болохоос эхлээд парламент эрээ цээрээ алдсан. Оюу толгойд хэн хэн бизнес шахдаг вэ гэхээр УИХ-ын гишүүд л байдаг. Тэгэхээр Оюу толгойн гэрээ ард түмний төлөө үйлчлэх шударга гэрээ байж чадах уу.
Дээд, доод танхимтай болсноор хяналтын тогтолцоо сайжирна. Манайд 53 гишүүнтэй Бага хурал ажиллаж байсан туршлага бий. Парламентын дээд танхим нь төсвөө батлаад, Засгийн газрын тайлангаа сонсдог, бусад ажлаа доод танхим хариуцдаг байхад болно. Доод танхимын гишүүд алдаа гаргавал эргүүлэн татдаг болоход л хангалттай. Энэ бол эргээд хариуцлага тооцохоос эхлээд олон давуу талтай тогтолцоо.
- Авилгын хэмжээ буурсан гэсэн мэдээлэл эрх баригчид өгдөг шүү дээ?
- Тийм зүйл байхгүй. Авилгатай тэмцэх хууль дээр авилга өгсөн авсан хоёуланг нь хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Юм өгөхгүй л бол ажил бүтэхгүй болсон цаг үе шүү дээ. Ийм байхад энэ заалтаа өөрчилж авилга авсанд нь хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй. Ер нь олон хуульд мониторинг хийх хэрэгтэй байгаа юм. Сүүлийн найман жилд төмөр замд зарцуулсан мөнгө хоёр их наяд төгрөг. Гэтэл нэг ч км төмөр зам бариагүй. Хүний эрхийг маш их зөрчдөг гэдгийг би өөрийн биеэр нэг жилийн дотор мэдэрлээ. Би МИАТ-ын дэд захирлаар 2012 онд томилогдсон. МИАТ 10 жил дандаа 5-10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Би нэг жил ажиллаад 3.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилуулсан. Ажилтан албан хаагчиддаа 300 сая төгрөг тарааж өгсөн. Тэгээд та нар битгий хулай хий, битгий мөнгө ид гэсэн намайг нийгмээрээ жигэшсэн. Энэ хугацаанд надад хоёр удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн. АТГ-аас хэвлэлийн бага хурал хийлгэж надад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж зарласан. 1993 оноос хойш хийсэн миний бүх зүйлийг шалгасан. Дараа нь хүчингүй болгосон. 22 жил бизнес хийсэн хүнд нэг ч авилгын хэрэг байхгүйд бүгд гайхаж байсан. Нийгмээрээ авилгын системийг хүлээн зөвшөөрсөн сонин тогтолцоо бий болоод байна. Үүнээс гарахын тулд авилга авсныг нь л шийтгэдэг байх нь зүйтэй.
- Ярилцсанд баярлалаа.
Л.Одончимэг
Сэтгэгдэл ( 3 )
Bilegsaihan muu luivarchin iy geed hutsaad baigaa iym be! Zud bolhoor nohoi zoolno
yneheer ard ty,mnii amidral het yadyy urewdmeer baina,zaluus syrgyyli tygseed azilgyi,mungutei hedhen taniltaini aziltai bysadni gertee,tetgeweriinhen geed byr hecyy uls,awsan munguni haana cz hyrehgyi,hyns hool het ynetei,iim ergen toirnii bulai muuhai byhniig harz ysej jbaa hyyhed zaluust ahmad uls dyyrailalgyi,tyriin alba gej niilj idsen nargisan dyraaraa mungiig saj sajarni hulgai hiij cacdag,iiim uls gej baihuu,szagnal hyrtel tatwar awdag,mongol uls gehed dendyy zadgai tyriinhnii togloom bolloo
Deptat genee erguu malan setguulch