Улс орныг эдийн засгийн хямралаас гаргах даалгавар авсан “Шийдлийн” гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаад сар орчим болж байна. Энэ хугацаанд гүйцэтгэх засаглалын тэргүүн төсвийн хатуу бодлого баримтлахаа зарлаж, нэлээд зүйлийг хасч, танана гэдгээ мэдэгдсэн ч түүний хийсэн алхамууд түрүүчээсээ бүтэлгүйтсээр байгаа билээ. Үнэндээ түүний хийж буй хасалт, таналт, хэмнэлт нь ард иргэдийнхээ халаас руу гар дүрсэн, иргэдийн эрх ашгийн эсрэг зүйл байснаараа олны дэмжлэгийг авч чадсангүй. Тэр дундаа хүүхдийн мөнгө болон одонтой ээжүүдийн мөнгийг ялгавартайгаар олгох, приус машин татварыг гурав дахин нэмэх гэсэн шийдвэрүүд олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн улмаас батлагдаж амжилгүй хүчингүй болж байх шиг байна. Гэхдээ бид энэ дунд хамгийн их анхаарал тавьж, хасуулж, тануулж болохгүй нэг зүйлийг анзааралгүй орхисон нь эмнэлгүүдийн эмийн төсвийн таналт. Ханиад хүрсэн ч гадагшаа явж эмчилгээ хийлгэдэг эрхмүүдийн хувьд эмнэлгийн эмийн төсвийг танах асуудал биш байж болно. Харин жирийн иргэдийн хувьд энэ бол хүнд шийдвэр. Байнгын төсвийн дутагдалтай байдаг эмнэлгүүдэд эмчлүүлэхийн тулд иргэд ихэнхдээ эм тариагаа гаднаас өөрсдөө олж ирж эмчилгээгээ хийлгэх нь хэвийн үзэгдэл болсон гэхэд болно. Гэтэл угаасаа хүрэлцдэггүй эмнэлгийн эмийн төсвийг таначихаар эмнэлгүүд өвчтөнүүдийнхээ амийг дөнгөж аргацаах төдий л ажиллахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа юм. Гэтэл жилээс жилд эмнэлэгт үзүүлэх иргэдийн тоо нэмэгдсээр байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Тиймээс бид байдал ямар байгааг олон нийтэд хүргэх зорилгоор эмнэлгүүдээр явж сурвалжлага бэлдлээ.
300 гаруй өвчтөний амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна
Бидний ярьж заншсанаар нэгдүгээр эмнэлэг буюу Улсын клиникийн төв эмнэлгээр ороход үүднээс нь авахуулаад давхар бүрт эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх гэсэн иргэдийн үүсгэсэн уртаас урт дараалал угтлаа. Монгол Улсын бүхий л аймаг сумдаас орон нутагт эмчилгээ хийлгэх боломжгүй гуравдугаар шатлалын эмнэлэгт хандахаас өөр аргагүй болсон өвчтөнүүдийг хүлээж авдаг учраас байнгын өндөр ачаалалтай ажилладаг газар болохоор аргагүй биз.
Тус эмнэлгийн төсөв аль хэдийнэ батлагдаад иржээ. Өнгөрсөн жил эмийн төсөвт 8 тэрбум 225 сая 495 мянган төгрөг баталж байсан бол энэ жилийн хувьд 24,5 хувиар таналт хийгджээ. Ингээд бид тус эмнэлгийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Далайжаргалтай уулзахад, “Манай эмнэлгийн хувьд эрхтэн шилжүүлэх хагалгаа хийдэг. Энэ эмчилгээг хийлгэсэн хүн насан туршдаа дархлаа дарангуйлах эмийг хэрэглэх ёстой. Энэ эмийг төр хариуцан манай эмнэлгээр дамжуулан иргэдэд үнэгүй олгодог. Гэтэл эмийн төсвийг хассанаар 300 гаруй өвчтөний амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. 2015 оны төсөвт дээрх хүмүүсийн уух эмийн санхүүжилтэд нийтдээ 2.2 тэрбум төгрөг тусгасныг 804 сая хүртэл танасан. Энэ төсвөөр нь эм олгоход ирэх дөрөвдүгээр сарын 23, цаашлаад тавдугаар сарын 01 хүртэл л өвчтөнүүддээ эм өгч чадах нь. Үүнээс хойш эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүд маань эмээ ууж чадахгүйд хүрнэ. Хэрвээ энэ эмээ авч ууж чадахгүй болбол эдгээр иргэдэд маань үхэх аюул тулгарна. Яагаад гэвэл, энэ дархлаа дарангуйлах эмийг манай улсад худалдаалдаггүй учир өвчтөнүүд маань үхэхгүйн тулд гадаадаас эм худалдан авч уухаас өөр аргагүй байдалд хүрэх юм. Өдөртөө 20-33 мянган төгрөгийн эмийг өдөр бүр, насан туршдаа уухаар тооцож бодоод үзэхээр хэдэн хүн хагалгааны дараа эсэн мэнд үлдэх бол. Дээрээс нь элэг, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийхэд ч хүндрэлтэй болж байна. Хагалгаа амжилттай болсон ч дархлаа дарангуйлах эмийг уухгүй бол үр дүнгүй болно” гэлээ.
Харин эрхтэн шилжүүлэн суулгуулах хагалгаа хийлгэсэн иргэдийн төлөөлөлтэй уулзахад, “Бид програф, майрепт, метилион гэсэн гурван төрлийн эм насан туршдаа цагаар уудаг. Өглөө 08.00 цагт уусан бол орой 20.00 цагт ууна гэсэн үг. Ингэж байж суулгуулсан эрхтэн нь хэвийн байдаг. Энэ гурван эмнээс програф гэдэг эмийг улсаас өгдөг. Нөгөө хоёр эмийг нь өөрсдөө худалдан авч уудаг. Өөрсдөө худалдан авч уудаг хоёр эмийн хувьд нэлээд үнэтэй. Хагалгаанд орсон хүн дархлааг дарангуйлахын тулд сардаа 450-600 мянган төгрөгийн эм хэрэглэдэг. Дээрээс нь цус болон антибодигийн шинжилгээ хийлгэдэг. Цусны шинжилгээг сар бүр даатгалынхаа дэвтрийг үзүүлээд үнэгүй өгдөг. Гэтэл гаднаас оруулж ирдэг эм урвалжаа авч чадахгүйд хүрч, бид шинжилгээгээ төлбөртэй өгөх болсон. Харин антибодигийн шинжилгээг манай улсад хийдэггүй. Эм урвалж нь маш өндөр үнэтэй. Тиймээс эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс энэ шинжилгээг гадаад руу явж хийлгэдэг. Уг нь шинжилгээ хийх тоног төхөөрөмж, мэргэшсэн мэргэжилтнүүд нь байна. Ерөөсөө л төсөв дээр гацдаг. Тиймээс эмнээс гадна шинжилгээний мөнгийг төсөвт тусгуулах шаардлагатай байна. Гэтэл шинжилгээний мөнгийг төсөвт суулгах нь байтугай эм олгох төсвийг маань танаж байна.
Үнэндээ өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгуулсан 350 гаруй хүнээс 250 нь үнэгүй олгодог эмийг авч байна. Харин үлдсэн нь эмээ авч чадахгүй хүлээж байгаа. Бид эм уухгүй байж болохгүй харин хоол идэхгүй байж болно. Эм бол бидний хоол, цай л гэсэн үг. Тиймээс төсөвтөө анхаарал хандуулж, ард иргэдийг хохироохгүйг бодмоор байна” гэв.
Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгуулсан 300 гаруй хүн байдгаас 160 гаруй нь бөөр шилжүүлэн суулгуулжээ. Эдгээр хүний 90 гаруйд нь Монголын эмч нар хагалгаа хийсэн байна. Өнгөрсөн жилд гэхэд л 18 хүн бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийжээ. Харин энэ онд 20 орчим хүн бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Гэвч төсөв танасан тохиолдолд энэ 20 хүнд хагалгаа хийх боломжгүй болох юм байна.
Мөн төр даадаг гемоделиз буюу хиймэл бөөрний аппаратад ордог 164 өвчтөн байдаг бөгөөд тэдний уух эмний төсвийг ч хасчээ. Үнэндээ төр засгийн зүгээс “та өвдсөн бол хохь нь үх” гэсэн шийдвэрийг гаргачихаад байгаа нь энэ.
Төсөв танавал бослого гаргахаас өөр гарц алга
Энэ үгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд дарга Д.Энхсайхан хэлсэн юм. Тэрээр цааш нь “Яаралтай түргэн тусламж, гэмтлийн эмнэлгийн эмийн төсвийг танаж болохгүй. Тэгвэл хүндхэн нөхцөл байдал үүснэ. Сүүлийн таван жил манай эмнэлэгт мэс засал хийлгэж буй иргэдийн тоо 54.5 хувиар өссөн. Дундаж ор хоног бага байгаа учраас мэс заслын эмчилгээний дүнд нөлөөлж болох талтай. Гэмтлийн эмнэлэгт эм хангамж маш чухал хэрэгцээтэй байдаг” гэлээ. Тус эмнэлгийн хувьд өвчтөнд хэрэглэх нэг хадаас байхгүй л болбол хагалгаа хийх хугацаа хойшилж, зогсоход хүрдэг байна.
Харин биднийг Нэгдүгээр амаржих газраар ороход ХМОН-тэй харилцах ажилтан Д.Оюунбилэг “Төсвийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна. Төсөв яг танагдах юмуу. Нэмэгдээд ирж ч болно шүү дээ. Бид өмнө нь яриа өгчихвөл буруутах болно. Одоохондоо төсвийн талаар надад мэдээлэл алга” гээд сууж байлаа. Уг нь бид тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас мэдээлэл авахыг хүссэн ч Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэнтэй уулз гэсэн нь энэ.
4.8 тэрбумын төгрөгөөр өнөөгийн эрэлт хэрэгцээг хангана. Гэтэл...
Улсын хэмжээнд зүрх, зүрхний мэс засал, мэдрэл, мэдрэлийн мэс засал, судас доторх оношилгоог ямар ч шатлалгүй үзүүлдэг ганц эмнэлэг нь Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг. Өвчтөн болоод дагалдах 3000-5000 мянган хүн өдөрт тус эмнэлгээр орж гарч байдаг гэхээр ямар ачаалалтай нь харагдах байх. Тэгээд ч оны өмнө яаралтай түргэн тусламжийн эмийн төсөв нь дууссан тул бусад тасгийнхаа төсвөөс илүүчлэн ашиглаж байгаа тухай тус эмнэлгийнхэн ярьж байсан юм. Ингээд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэгтэй уулзлаа.
“Нийслэлийн эмнэлгийн төсвийг 28 хувиар, улсын хэмжээнд эмийн төсвийг 8-9 тэрбум төгрөгөөр хассан. Манай Санхүүгийн албаныхан Сангийн яаманд 2015 оны эм, эмнэлгийн хэрэгсэл урвалж оношлуурт 4.8 тэрбум төгрөгийн төсөв суулган өгвөл өнөөгийн эрэлт хэрэгцээг харьцангуй үйлчлүүлэгчдэдээ таатай хэлбэрээр хангах боломжтой гэсэн ч эмийн төсөв танагдаж хоёр дахин буурч 2.4 тэрбум болоод байна. Гэтэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас цус харвалт, зүрхний шигдээсний 40 ор, мөн оны дөрөвдүгээр сараас бөөр орлуулах аппаратын эмчилгээ манайд нэмэгдсэн. Энэ нь өртөг зардал ихтэй. Эдгээрийг 3.1 тэрбумд багтаадаг байсан бол одоо 2.4 тэрбумд багтаах шаардлага үүсч байна” гэв. Түүний ярианаас мөн л өвчтөн нэмэгдээд байхад эмийн төсвөө яаж хүргэнээ гэх харамсал мэдрэгдэнэ.
Энэ эмийн төсвийн таналт зөвхөн улсын томоохон эмнэлгүүд дээр явагдаагүй. Гуравхан сая хүн амтай Монгол Улсын талаас илүү хувь нь оршин суудаг Нийслэлийн иргэдийн хамгийн түрүүнд очиж үйлчлүүлдэг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяаны эмнэлгүүдэд /дүүргийн эмнэлгүүд/ ч таналт хийгдэж байгаа. Тиймээс эмийн төсвийн таналтын талаар ямар арга хэмжээ авч байгааг сонирхохоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эм, эмчилгээ эрхэлсэн аюулгүйн байцаагч Д.Болдбаатартай уулзлаа. Тэрээр “Манайх нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн сайдад төсвийг нэмэгдүүлэх талаар албан бичиг уламжилсан байгаа. Төсвийн тодотголд оруулаад хэлэлцэх шатандаа явж байгаа” гэсэн мэдээллийг өгөв. Тэднийг ийнхүү хоорондоо албан бичиг шидэж суух хооронд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудын төсөв хэдийнээ танагдаад батлагдчихсан байлаа. Нийслэлийн Түргэн тусламжийн эмийн төсөв хамгийн их буюу 40 орчим хувиар танагдсан бол Жаргалант тосгоны хүн эмнэлгийн эмийн төсөв хамгийн бага хувиар танагджээ.
Ийнхүү аль ч эмнэлгээр орсон эмийн төсвийн таналт иргэдийн нуруунд ачаа үүрүүлээд зогсохгүй Үндсэн хуульд заагдсан амь явах эрхээ эдлэхэд нь нөлөөлөхөөр буйг харж болохоор байна.
Эмнэлгийн төсөв багасвал хор хохирол хэнд ирэх вэ. Мэдээж дундаж амьдралтай иргэд эмнэлгийн үйлчилгээг хангалттай авч чадахгүйд хүрнэ. Олсон орлогынхоо хэдээр нь өвчтэй хүнийхээ эмийг таслалгүй авч өгч, хэдээр нь ар гэрээ тэжээх вэ. Уг нь шийдлийн Засгийн газрын тэргүүн төсөв хүнд байгаа ч эрүүл мэнд боловсролын салбарын санхүүжилтийг багасгахүй гэж байсан. Учир нь дээрх салбар хүн амын эрүүл мэнд, улс орны ирээдүйтэй шууд холбоотой. Гэтэл ийнхүү эмийн төсөвт таналт хийчихлээ. Харин эдийн засагт эсрэгээр валютын ханш өсөж байгаа. Тэгэхээр эмийн үнэ дагаад өснө гэсэн үг. Тиймээс дээдсүүд минь эмийн үнийн таналтаа эргэж харахгүй бол гурван сая иргэнийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа нэлээд иргэд чинь амьд явах баталгаагүй болоод байна шүү гэдгийг сануулья.
Энэ сард Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авахаар догдлон хүлээж буй. Энэ нэг талаараа баяртай мэдээ боловч нөгөө талаараа биднийг цөөхүүлээ шүү хэмээн сануулж байгаа сануулга гэлтэй. Бодох л асуудал...
Б.Энхзаяа
Сэтгэгдэл ( 8 )
Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би KIDNEY fortis эмнэлэгт 180,000 ам.доллараар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол бөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг Та визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулж, Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн байгаа бол Индонезийг үүсгэдэг Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би KIDNEY fortis эмнэлэгт 180,000 ам.доллараар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол бөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг Та визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулах, Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн байгаа бол Индонезийг үүсгэдэг Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Bi buur shiljuulen suulguulsan hun bna. Uneheer deesen duruun deer yavj bgaa bid chin em uguhuu bolivol uneheer hetsuu bolno. Deerees n 4-5 em uudag, tuuniigee uursduu olj avch uuna. Bid chin sanhuugiin huvid dandaa oron bairgui, tireesiin bairand, esvel ah duugiinheeree amidardag, ene horvood hed honog ch gesen altan nariig uzeh gj buh bair suutd mashin tehnikee zarj ureed erhten suulgah hagalgaa hiilgene. Deerees n emee uguhuu bolivol bid yah bolj bnaa. Erhem gishuux ee! Ard ttumnee jaajan ch gesen harj uzeech. Uvchin helj irdeggui hiich irdeg yum.
ervvl mendiin salbar arai bishee. batalgaagvi emiig hyanaltvi zarna, batalgaatai emiig uwchtun uuruu gadaadaas undur vneer awna, awch chadahgvi ni vhne, ervvl mendiin bvh asuudal huuli bus, yadaj emch nar ni hvnd surtaltai, awilgach. tiim bolhoor ene turiin bodlogo bol hvn amaa tsuuluh ym shig baina.
Хүний зовлонгоор тоглохоо болил доо. Төр засаг иргэдээ амьд явах эрхээр нь хангамаарсан. Бүсээ тасартал таргалсан олигарахуудаасаа мөнгө босгооооооч
hvnee nemeh gd bgan muu hasah gd bgan muu erno mongol ulsiig yah gd bgan bee
zza neg iimerxui ,. ene tegeed zowvv
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮