Улсын эдийн засаг хямарч, цаашдаа ч байдал илүү хүндрэх магадлалтай байгаа энэ үед уул, уурхайн баялгаа зарах нь “гал унтраах”, “амь аврах” гарц болоод байна. Үүнийг нэг жишээ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Гацуурт”-ын ордод олборлолт хийх тухай асуудал. Энэ асуудлыг УИХ-ын олонхи гишүүд дэмжиж байгаа бол зарим эрдэмтэд, нутгийн ард иргэд эсэргүүцсээр байна. Нэг талаас улс төрчид Ноён уулыг стратегийн ордод шилжүүлж, Гацууртын ордыг олборлуулахыг дуу нэгтэйгээр дэмжиж байна. Гэтэл энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн цагаас цөөн хэдэн УИХ-ын гишүүн болон нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа.
Ноён уул байгалийн үзэсгэлэн цогцолсон газраас гадна Хүннүгийн үеийн булш, бунхан их хэмжээгээр олдоод байгаа билээ. Ноён уулын ай савд Хүннүгийн үеийн 400-500 гаруй булш, бунхан байгаа бөгөөд таван давхар байшинтай тэнцэх хэмжээний гүнд буюу цэвдэгт бунхалсан байгаа аж. Гэтэл Гацууртын ордын нөөц мөн л газрын гүнд байгаа бөгөөд газар доор тэсэлгээ хийж олборлолт хийх боломжтой юм байна. Ингэснээр хэдэн мянган жил ялзарч алга болоогүй, Хүннүгийн үеийн булш, түүхийн ховор, үнэт дурсгалуудыг байгаа хэвээр нь малтаж авч чадахгүй байх аюултай гэж үзэж байгаа ч энэ мэдээлэл улс төрчдийн "гоё" тайлбарт дарагдаж эхэллээ. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мандал суманд айлчлахдаа нэгэн амлалт өгсөн, үүнийг нь ч Мандал сумын иргэд нэхэж байна.
“Сентерра гоулд” ХХК өмнө нь “Бро Гоулд”-д 10 жил олборлолт хийнэ гэсэн гэрээ байгуулаад татвар төлөхгүй эхний таван жилд нь бүх алтыг ухаж дуусгаад явсан хар түүхтэй. Гэтэл одоо дахин Гацууртын ордыг олборлох зөвшөөрөл мөн л тэдний гарт ороод байна. Ийм шалтгаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд төв талбайд Ноёнуулаа хамгаалж жагсаал хийсэн ч үл тоолоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Ноён ууланд очиж, нутгийн иргэдэд "Ноён уул бол Хүннүгийн үеэс хадгалагдаж ирсэн ариун дагшин газар. “Бро Гоулд” компани одоо ийшээ орж Гацууртыг олборлох гээд байгаа. Үүн дээр УИХ-ын зүгээс бид онцгой хяналт тавина. Орон нутгийн ард иргэд ч өндөр хяналт тавих ёстой. Улсын мэдэлд авлаа гээд ашиглуулвал төрд хэдэн төгрөг нь ороод аймаг орон нутагт нь юу ч наалдахгүй. Орон нутгийн зүгээс иргэдийн эрх ашиг хангагдахгүй л бол эсэргүүцэх хэрэгтэй. Би дээрээс нь дэмжээд өгье. Нутгийн иргэд л зөвшөөрөхгүй бол хэн ч ухуулахгүй. Би хэлээд байгаа шүү дээ. Олборлолт хийхдээ орон нутгийнх нь иргэдээс асуу. Ялангуяа Ноён уул шиг тахилагатай, шүтлэгтэй уул руу орж ухна гэдэг асуудал байхгүй” гэж ярьсан бичлэг нь ч одоо бий.
Гэсэн хэдий ч Ноён уулыг ухах асуудлыг УИХ улайран дэмжиж байна. Нутгийн иргэд нь эсэргүүцээд, Ерөнхийлөгч нь хамгаална, тахилга, шүтлэгтэй уулыг ухуулахгүй гэдгээ хэлчихээд байхад хүртэл Гацууртын ордыг ухуулахаар зэхэж буй. Өнгөрсөн баасан гаригийн хэлэлцэх асуудалд Ноён уулыг стратегийн ордод оруулах асуудал ороогүй хэрнээ 21:00 цаг өнгөрч байхад хэлэлцэхээр болсон хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид болон холбогдох албан тушаалтнууд ирчихсэн байсан тухай зарим гишүүд хэлж байна билээ. Эдийн засаг хүнд байгаа хэдий ч түүхийн ховор, дурсгалт олдвортой, ариун дагшин уулаа ухаж алт олборлох хэрэг байна уу. Ямартаа ч эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулган гаргана. Ерөнхийлөгч, нутгийн зон олны байр суурийг хүлээж авах эсэх нь удахгүй тодорхой болох буй за.
Л.Одончимэг
Сэтгэгдэл ( 10 )
Тарвагадорж таг шаанашуу тун болгоомжтой байгаарай тэнэгхэн тунхэлийнхэн минь
uls turj nar shudraga baihgui ued ymarj ih ashigtai baylag olood neej ashiglaad yamrj ur dund hurehguiee. odoo iluu uhaartsgaay. ed nar hudlaa shoudaal duusgandaa.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

yaah gej naadax xuniixee ugend itgedeg bnaa. Xudlaa yarixaas uur ajil xiij chadadgui garshdee.
Нутгийнхан_ УИХ-ын гишүүд биш харин эрдэмтэн, шинжээч ард иргэдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж газар дээр нь шалгуулаад олборлуулах эсэхийг шийдчихэд л болох юм бишүү. Ингэж улс төржиж хэрэлдэж байхаар.
Iim hudalch huramch erinhiilugch iig buulgaval taarna