Сурвалжлага: Гандангийн хэвийн боовыг хэрхэн хийдэг вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

Сар  шинийн баяр хаяанд ирж, айл саахалтууд баярын бэлтгэлээ хийгээд тунчиг завгүй байдаг билээ. Шинэ сард бэлтэх том ажлуудын нэг бол цагаан сарын бууз, мөнхүү тавгийн идээ. Тавгийн идээ хэр өнгөтэй, сайхан байна, тухайн айл тэр жилээ өөдлөн дэвшихийн бэлгэдэл болдог. Монголчууд эртнээс өөрсдөө хэвийн боов буюу хавсаагаа хийж хэрэглэсээр ирсэн. Харин орчин цаг өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс өөрсдөө хийх биш үйлдвэрийн боовыг бэлнээр худалдан авахыг илүүд үзэх болсон. Гэхдээ дийлэнх нь шарын шашинтай тул уламжлалт аргаараа шар тосонд чанаж бэлтгэдэг, аравнайлсан Гандангийн хэвийн боовоор тавгийн идээгээ засахыг эрхэмлэдэг. Цагаан сарын баяраар хамгийн эрэлт ихтэй байдаг Гандангийн хэвийн боовыг хэрхэн хийдэг талаар Гандан Тэгчлэн хийдийн гал тогоонд очиж сурвалжилсан юм.

Шар тос үнэртсэн хэвийн боовны жор

Улбар шар өнгийн байшин дээр уйгаржин монгол бичгээр "Гал тогоо" хэмээн томоор бичжээ. Гандангийн гал тогоо өнгөрсөн жилээс ашиглалтад орсон аж. Гал тогоо руу орох замд л шар тосны хурц үнэр хамар цоргиж байлаа. Нэгдүгээр давхрын шилэн цонхтой хаалган дээр “энд үйлдвэрлэл явагдаж байна” гээд бичсэн байв. Улаан хүрэн өмсгөлтэй хөгшин залуу нийлсэн арваад хүн гал тогоонд бэмбээ нухан сууж харагдана. Тэд бол  Гандангийн гэрээт ажилтад бөгөөд модон банданг тойрч суугаад хэвийн боовоо хэвлэн сууна.   Хөдөө айлд ороход ширээн тойрч суун яриа хөөрөө дундаа тавгийн идээгээ хийж буйтай тун төстэй дүр зураг харагдана. Гэрийн эргэнэг шиг гэхдээ нямбайлж бэлтгэн зассан, түүнийг бодвол арай том хэмжээтэй давхар, давхар модон бандан дээр чанасан хэвийн боовыг эгнүүлэн өрж тавьжээ. Түүнээс арай намхан бандан дээр дугариг хэлбэртэй хэвлэсэн боов харагдана.  Үүнийг “Гавжийн дугуй” гэдэг. Бурхан тахил болоод хэргэм цол авахдаа хэрэглэдэг хүндэтгэлийн идээ” гэж Төв гандангийн нярав лам Б.Сугар хэллээ. Энгийн хүн харвал еэвэнгийн оронд тавгийн идээний голд байрлуулмаар харагдана.

  Тавгийн идээ болох хэвийн боов үйлдвэрлэх явц хоёр өрөөнд явагдана. Нэг өрөөнд нь хэвийн боовоо хэвлэн бэлтгэх ажлыг хийж байсан бол хажуу өрөөнд хайрч, чанаж байна. Энэ хоёр өрөөг жижигхэн цонх холбодог. Надад шар тос амтагдсан Гандангийн боовны зуурмагийг хэрхэн бэлдэгийг ажиглах боломж тохиолоо. Энд "Алтан тариа"-н ширхэгтэй дээдийн дээд гурилыг хэрэглэдэг бөгөөд өтгөн шар тосыг зуурмагны сав руу юүлж харагдана. Хэвийн боовны орцонд шар тос ахиу ордог тул үнэр нь хамар цоргих нь аргагүй юм.

Ажилчид төмөр хийцийн гар ажиллагаатай саванд  зуурмагаа бэлддэг байна.

Зуурмаг бэлтгэгч О. Дашзэвэг “Зуурмагны машины хүчин чадалд тааруулж 50 кг гурил, 6 л шар тос 7 кг элсэн сахар 8 литр усыг нийлүүлэн бэлдцээ хийдэг. Нэг зуурмагнаас 150 ширхэг хэвийн боов гардаг” гэсэн юм. Бэлэн болсон зуурмагыг 440 граммаар хэмжин хэвлэдэг байна.

Хэвийн боовыг чанаж буй өрөөнд орвол 25 литрийн багтаамжтай шар хуванцар сав нилээд олон харагдана. Энэ бол хэвийн боов чанадаг ширгэлтийн тос аж. Яг ч ургамлын тос биш гэж байна.  Тэгш өнцөгт хэлбэртэй төмөр тогоонд нэг зэрэг 100-гаад  хэвийн боов чанах хүчин чадалтай аж. Ингэж олон дамжлагаар хэвийн боов сайхан болдог аж. Хэрвээ зууралт, нухалт, чанах үйл явц жаахан л буруудвал хэвийн боовонд цэврүү үүсч өнгө үзэмж алдагдаж, түүхийрч болох талаар Гандангийн ахлах тогооч Ё.Ядамсүрэн ярьсан юм. Энэ хүн ганданд 30 гаруй жил ажиллаж буй тул хэвийн боовны талаар "А, Я"-гүй мэднэ. Тэрбээр Аравнайлна гэдэг нь сайн сайхныг бэлгэдэн номын даллага хурсныг хэлнэ. Ингээд рашаан бүтээнэ. Энэхүү рашаанаа хэвийн боовны зуурмаг зуурах усандаа хийдэг. Хамгийн гол түүхий эд нь цэвэр монгол шар тосны орц юм. Гэхдээ зарим тохиолдолд сингапур шар тостой хольдог. Яагаад гэхээр монгол шар тос угаар ихтэй байдаг тул хайрч байгаа хүний нүд хорсоно. Тиймээс үүнийг бодож хольдог" гэв.

Халуун тогооноос нь хямд үнээр

Сурвалжилж явах үеэр Гандангийн шар тостой хэвийн боовыг авах гэсэн хүний хөл тасрахгүй байлаа. 15 ширхэгээс авхуулаад л 30, 75 бүр 200 ширхэгээр нь худалдан авч байлаа. Тэнд байх иргэдээс яагаад гандангийн хэвийн боовыг сонгон хэрэглэдэг талаар асуухад хүн бүр л шар тостой, амт чанар сайтай, бас бурхан номын газар хийсэнг нь бэлэгшээдэг тухай хэлж байлаа.

Аравнайлсан хэвийн боовыг "халуун тогоо"-ноос нь авахаар урт дараалал үүсгэжээ. .

Гандангийн хэвийн боовыг гал тогооноос нь нэг ширхэг нь 2000 төгрөгийн үнээр авдаг юм байна. Харин гадуур дэлгүүрүүдэд 2600 төгрөгөөр үнэ нэмж худалддаг. Нярав лам Б.Сугар “Жил бүр хийх тавгийн идээний тоо өөр, өөр байдаг. Гандан жилд дунджаар 26-29 мянган ширхэг хэвийн боовыг үйлдвэрлэдэг. Гэхдээ бүгдийг нь зардаггүй. Төрийн удирдлагууд, 76 гишүүн болоод Сар шинийн барилдааны шөвгийн наймд шалгарсан бөхчүүдэд өгдөг. Мөн элчин сайдын яамдууд 21, 30, 100 гэх мэтчилэнгээр авдаг. Мөн “Шинийн тавнаас өвлийн эхэн сарын 15 хүртэл лам нар ном хурдаг. Өдөр бүр дунджаар 300 лам ном хурахад 300 хэвийн боов орно. Үүнийгээ 15 өдөрт бодоход нилээд их тоо гарна" гэлээ.

Мэдээж хүнсний аюулгүй байдал нэн тэргүүнд шаардагдах зүйл. Гандангийн гал тогооны үүдэн дэх шилэн цонхон дээр жил жилийн Мэргэжлийн хяналтын газрын тамга тэмдэгтэй бичгийг өлгөсөн байна. Энд бичсэнийг цухас дурдвал "Гандангийн хэвийн боов нь эрүүл ахуйн шаардлагын MNS0461:81 стандартад хангаж байна" гээд Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын байцаагч Д.Рэгзэдсүрэнгийн гарын үсэг бүхий тамга тэмдэглэгээтэй байв.

Еэвэнг тавгийн идээн дээр тавьдаггүй

  Бид Цагаан сарын идээгээ засахдаа оройд нь еэвэн тавьсаар ирсэн. Энэ нь монгол үндэсний ёс заншил биш, мөн гэж маргалдсаар ч ирсэн. Тэгвэл тавгын идээ, ул боовыг хэрхэн засах ёстой талаар нярав лам Б.Сугар тайлбарлалаа. Тэрбээр  “Манай Гандан еэвэн хийдэггүй, тавгийн идээндээ ч еэвэнг тавьдаггүй. Еэвэн нь Хятадын Еэвэн сар гэдэг баярын идээ юм. Угтаа бол манайхан “өнгө идээ-г эртнээс засаж ирсэн гээд зассан тавгийн идээг харууллаа. Энэ идээний хэвийн боов нь нилээд урт бөгөөд гурав гурваар давхарлан тавьдаг байна. Гэхдээ хав дөрвөлжин хэлбэр үүсгэн засдаг бөгөөд дунд нь ямар ч зай гарахгүй битүү өрдөг. Өөрөөр хэлбэл жаргал, зовлон гэж сондгой тоотойгоор өрдөг. Хамгийн гол нь хэвийн боовыг дугуйлахгүйгээр ингэж завсар гаргахгүйгээр өрөх ёстой аж.


 Гэхдээ иргэд тавгийн идээг дугуйлж засдаг болсон учир дунд нь завсар гардаг. Энэ завсрыг бөглөх гэж еэвэнг хэрэглэдэг болжээ. Ийнхүү Ганданд яг одоо шар тос үнэртүүлсэн, аравнайлж ном хурсан хэвийн боовыг үйлдвэрлэх ажил ид өрнөж байна. 

Эрт цагаас өвлийн их амралтаа үдэж хаврын ажлаа угтан баярлах Сар шинийн тавгийн идээний тэргүүн болох хэвийн боов Төв гандан тэгчлэн хийдэд ийнхүү бүтдэг аж.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.188.22) 2018 оны 02 сарын 12

Гандангийн боов идхэд арай хурц байдаг . Ер нь аятайхан тосын тааруулаад хийвэл зүгээр юмсан ,ийм байгаагүй юмаа,шар тос нь яг таарсан их гоё үнэртэй боов байсан орц нь нэгл бишээ.

0  |  0
battsetseg(221.147.250.98) 2017 оны 02 сарын 08

jor n haana bnaa

0  |  0
Ноно(182.160.36.30) 2015 оны 02 сарын 15

Лам нарын шээсээр зуурдаг юм.

0  |  0
nasaaaa(81.14.231.169) 2015 оны 02 сарын 15

eruul ahuin nohtsol ni buren burdej chadsan yumuu??? buhel buten baiguullaga baij arai iim bohirduu baij bolohgui. yadaj naad humuustee tsagaan halaat , neg udaagiin malgai omsgoochee! ali ch uls oron hool hunsnii salbariin hamgiin naad zahiin shaardlaga baidag sh dee

0  |  0
hytad hun (27.123.214.119) 2015 оны 02 сарын 15

gandangiin ene jiliin boov saihan bolson bleee

0  |  0
shieilegch(103.229.121.189) 2015 оны 02 сарын 13

gandangiin boov eruul ahiun naad zahiin shaardlaga hangasan um alga. burhan buyanii ner barisan ene gandan gej baih hereg bna uu. enenii orond ter esusuud tseverhen orchind hiih baih.

0  |  0
zochin(182.160.37.91) 2015 оны 02 сарын 13

yoroosoo shar tosond uchir bgaamdaa urgamaliin tos hiisen yildweriin boow amt baihgyi hatuu boldog zowhon zuliin shar tos hiisen zoolon hezeej hataj hatuurdaggyi ygyi bas saihan shyyy gandangiin yewen bas oochirlood ch gesen awnaa

0  |  0
zochin(124.158.109.232) 2015 оны 02 сарын 13

muuhai bohir orchind haltar humuus hiij baina. sonin sanagdaj baina shuu

0  |  0
lol(128.32.150.233) 2015 оны 02 сарын 13

ххо ulaan haldt bgam bishu, ymr uildwr bishde, gerte yaj hideg bile adil ym bishv gxde durwuljin bdgv bilv hewin boow ni sxan shar tos bn shv =D>

0  |  0
болд(112.72.13.240) 2015 оны 02 сарын 13

бохир орчин байна . ядаж цагаан халаад өмсөж болдоггүй юм уу

0  |  0
НННН(150.129.140.10) 2015 оны 02 сарын 13

жа ламтан еэвэнг тавгийн идээн дээр биш дор нь тавьж байсан юм шүү дээ одоо л дээр нь тавих болж дээ

0  |  0
зулаа(147.245.82.251) 2015 оны 02 сарын 13

сайхан мэдээлэл байна (*)

0  |  0
Top