Урин хавар ирж байгаль дэлхий өнгөө засч хүн зоны ч сэтгэл тэнийж байна. Гандантэгчинлэн хийдийн үүдээр хүний хөл тасрахгүй, түм түжигнэн бум бужигнаж байлаа. Хийдийн үүдээр орохын завдалгүй хоёр жаал гүйж ирэн будаа авч тагтаа хооллож буян үйлд хэмээн тулгах, гуйхыг зэрэгцүүлэн шаллаа. Угтаа бол Гандантэгчинлэн хийдэд тагтаа шувууг хооллохыг хориод багагүй хугацааг үдсэн билээ. Гэвч хийдийн үүдээр ормогц тагтаа урьдын адил сүргээрээ угтах нь тэр.
-Гандантэгчинлэн хийдэд тагтаа шувуу сүрэглэж, будаа зарагдсан хэвээр байна-
Сүсэгтэн олон Гандантэгчинлэн хийдэд очихдоо тагтаа шувууг хооллосоор энд олноороо сүрэглэх болсон. Харин тагтаа хооллохыг хориглосноос хойш нилээн хэдэн сарын хугацаа өнгөрч байгаа ч сүргээрээ эргэлдсээр байна. Учир нь иргэд тэднийг нууцаар хооллодог байна. Мөн будаа зарахыг хориглосон ч хийдийн хашаан дотор биш гадна талд нь зардаг учраас тэдэнд шаардлага тавьж, зогсоож чаддаггүй аж. Энд будаа зарж амжиргаагаа залгуулдаг иргэд цөөнгүй байдаг бөгөөд хөгшин, залуу, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй гээд олон янзын дүр зураг харагдана. Сүүлийн хорь гаруй жилд тагтаан сүрэг үй олноороо үржсэн нь эдгээр иргэдийн бизнестай салшгүй холбоотой. Иргэдийн амжиргаа залгуулах бизнес байлаа ч нэгэнтээ хор хөнөөлтэй гэдэг нь тогтоогдсон шувуу учраас энэ бизнесийг зогсоох л учиртай. Гэтэл тэд хийдийн хашааны гадна талд зардаг учраас хорьж чаддагүй гэж лам нар ярьж байлаа.
-Тагтаа энх тайвны бэлэгдэл биш, харин...-
Гандантэгчинлэн хийдийн сүм дуганы дээвэр туурга цоорч борооны ус гоожих болсон нь тагтааны сангасаас болсон аж. Мөн тагтааны сангасаас болж Гандантэгчинлэн хийдийн гаднах өвс, зүлэг устжээ. Эндхийн тэжээвэр тагтаанууд бурхан шашны хосгүй үнэт зүйл, уран баримал, тахилга, шүтээн, Жанраасаг бурханы өнгө үзэмжийг гутааж эдэлгээг богиносгох аюулд хүргэсэн байна. Тиймдээ ч ад үзэгдэн хөөгдөх болсон аж.
Нэгэн сонин баримт дуулгахад тагтаа нь сойр шувуутай ихэд адилхан харагддаг нь биднийг төөрөгдүүлэхэд хүргэжээ. Айл болгонд байдаг эвтэй дөрвөн амьтны зураг дээр хамгийн оройд нь суудаг нь тагтаа биш сойр аж. Сайн нэртэй ч энэ шувуу цөөнгүй саар асуудал араасаа дагуулж байна. Тагтаанаас хүнд 60 гаруй төрлийн өвчин халддаг. Ингэхдээ харшлын гаралтай өвчнүүд дийлэнх хувийг эзэлдгийг судалгаагаар тогтоожээ. Үүнээс гадна энэ шувууны сангас хүчиллэг ихтэй учир орчны эрүүл ахуй, эд зүйлсийн эдэлгээ, сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан аж. Энэ шувууны хор хөнөөл хархны дараа ордог юм байна.
-Тэд хятадуудын хоол болсоор-
Гандантэгчинлэн хийдээр хятадууд эргэлдэж тагтааг барьж авдаг талаар яриа байдаг. Тэгвэл энэ яриа үнэний ортой гэдгийг лам нар баталж байна. Хятад эрчүүд тагтааны махыг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд тагтааны мах эрчүүдийн чалхыг сайжруулдаг гэж үздэг юм байна. Тиймээс ийнхүү тагтааны махруу хошуурцгаадаг гэнэ.
Монголд байгаа хятад эрчүүд өнөөдрийг хүртэл Гандантэгчинлэн хийдийг үүрээр зорьж тагтааг агнах нь зогсохгүй байгаа аж. Ямартаа ч өвчин тараадаг, орон байр сүйтгэдэг тагтаанууд хийдийнхэнд гологдож, ийнхүү хятадуудын хоол болсоор байна.
Д.Эрдэнэсолонго
Сэтгэгдэл ( 5 )
цэвэр улаан буудайгаар хооллосон тагтаагаар хоол хийж идэх нь хятадуудын хувьд тансаг хэрэглээ болж таарна л даа.үүнийг харин монгол хүн ашиг болгон авч чадвал аштай юу?
Тагтааг устгах нэг арга сэдсэн юм байх даа. Манайхаас бусад оронд тагтааны махыг шар айрагны даруулга зуушинд бэлтгэж хэрэглэдэг. Түүнээс биш чалх гэж худлаа яриад байх даа яахав дээ.
Идэг идэг! Битгий атаархацгаа !Эсвэл өөрсдөө идэж сурцгаа, үхэр монголчууд минь!
Монголчууд минь буян хийж тагтаа хооллож байна гэсэн чинь хужаа нарын хоолыг л бэлдээд байсан хэрэг үү
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮