Цэвэрхэн арьстай болоход туслах шидэт мөс

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 19

Нүхжилт болон арьс суларч унжин нөсөө толбо гарч байвал гэрийн нөхцөлд амархан аргаар арьсаа арчлах арга зааж өгье. Мөсөөр байнга арчих нь арьсыг энэ бүх асуудлаас хол байхад тусалдаг хамгийн шилдэг арга юм. Энэ бол ногоон цай витамин е – ний хольцтой мөс юм.

Найрлага :
– Цэвэр ус 1 стакан
– Дүрдэг ногоон цай 1 ширхэг
– Витамин E (жижигхэн бөөрөнхий дотроо шингэнтэй байдаг даа) 4-5 ширхэг
Хийх арга :

Цэвэр усаа халаана. (буцлам халуун биш бүлээн цай шиг болтол нь). Ногоон цайгаа дүрж дээрээс нь витамин e-гээ цоолж шахаад хутгана. Ингээд мөсөө хөлдөөнө. Хэдэн цагийн дараа мөс бэлэн болно. Нэг стакан ус 14-15 жижиг мөс болдог. Та өглөө, оройд нүүрээ угаасны дараа энэ ногоон цайны мөсөөрөө хэдэн минут арчаад дараа нь өөрийнхөө хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээ түрхээрэй. Өдрөөс өдөрт таны арьс чангарч байгаа нь мэдэгдэж өнгө орж цайрах болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.213) 2015 оны 04 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top