Барилгын салбарын оргилж буцалсан үе дуусч, зогсонги байдалд ороод байгаа билээ. Хэдийгээр Засгийн газраас энэ салбарыг дэмжиж, иргэдээ орон сууцтай болгохын тулд ипотекийн зээл гаргасан ч яг одоогийн байдлаар орон сууцны зээл авах бэл бэнчинтэй нь аваад дуусчихсан. Мөн 10 хувийн зээлээр орон сууцанд орох иргэн 20-30 мянган өрх байгаа гэсэн судалгаа гарчээ. Гэтэл ийм үед Засгийн газар нэгэн анхаарал тавихгүй байхын аргагүй санал гаргаад байна. Тодруулбал Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг орон сууцны ипотекийн зээлийн санхүүжүүлэхэд зарцуулж, сул байгаа мөнгийг үр ашигтай хөрөнгө оруулалт болгон ашиглах санал гаргалаа. Энэ нь та бидний сар бүр улсад төлдөг 10 хувь, ирээдүйд тэтгэвэр болгож эргүүлэн авах мөнгийг барилгын салбарт оруулах юм. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 890 орчим тэрбум төгрөг байгаагаас арилжааны банкуудад 500 гаруй тэрбум төгрөг хуваагдан байршиж байгаа аж.
Энэ санал зөв, буруу эсэхэд улс төрчид бодоод эдийн засагчид эсрэг тэсрэг байр суурьтай байна. Учир нь нэгэнт иргэдийн нийгмийн даатгалаас хуримтлагдсан мөнгө бэлэн байхад үүнийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Одоогоор барилгын салбарт хөрөнгө оруулалт хамгийн чухал хэрэгтэй байгаа тул үүнд зарцуулах нь зөв гэсэн байр суурийг нэг хэсэг нь илэрхийлж байгаа юм. Тухайлбал Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Нэг иргэн тэтгэвэрт гарахдаа нийгмийн даатгалаараа өөр нэг иргэнийг орон сууцтай болгосон байна. Засгийн газар үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргана. Байраар барьцаалагдсан үнэт цаас учир эрсдэл гарлаа гэхэд байр тэглэсэн үнэтэй байхгүй” гэж тайлбарлаж байгаа юм.
Нөгөө талаас нийгмийн даатгал төлөгчдөөс тэтгэвэр авагчид нь их болох дүр зураг харагдаж байгаа энэ үед хуримтлуулсан мөнгийг нь хамгийн эрсдэлтэй салбарт оруулж болохгүй хэмээн сэрэмжлүүлж байна. Ирэх 30 жилд өмнөхөөс тав дахин их хүн тэтгэвэрт гарна. Тэр үед нийгмийн даатгалын сангийн мөнгө тэтгэвэр тавьж хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Баярсайхан "Дэлхийн эдийн засгийн байдлыг ажиглах нь зүйтэй байх аа. Тэтгэврийн сангийн мөнгө барилгын салбарт ороод түгжигдвэл яах вэ. Тэтгэврийн мөнгийг хариуцлагатайгаарзохицуулах ёстой” гэв. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга "Энэ бол барилгын салбарын дэмжсэн хууль. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгө рүү хөрөнгө оруулалт хийх цаг нь биш” гэдгийг анхаарууллаа.
Ямартаа ч нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг хэлэлцэж эхэллээ. Баяр наадмын дараа намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн чухал нь ч энэ сэдэв байж мэдэх юм.
Сэтгэгдэл ( 17 )
Zuvxun barilgiin salbart buh munguu hiij bolohgui shude.
arai ch dee yaj boloh ym be
больж үз, эрдэнэ баахан нийгмийн даатгалын ажиллагсдад орон сууц нэртэй хөгийн барак барилгууд хороололд бариулж өөрийнхөө хөрөнгийг нэмсэн.Нийгмийн даатгалын мөнгө бол банкиндаа л байж байг.тэрэнд гар хүрэх эрх та нарт байхгүй.идэж уухаа удитал болгодгоо болиоч та нар.наад үлгэрээ с эрдэнэдээ ярьж өг,
Please teach the rest of these internet hoglnoais how to write and research!

Boli boli.
Даатгалын мөнгөөр орон сууц барих ажлыг хэзээч санхүүжүүлж болохгүй. 2016 оноос хойш гавъяаныхаа амралтад гарч өндөр насны тэтгэвэр авах хүмүүсийг санхүүжүүлэх мөнгө байхгүй гэсэн яриа ард түмний дунд ихэд тархаж байна. Энэ талаар төр засаг, н.Эрдэнэ тэргүүтэй энэ асуудлыг олон жил удирдан ажиллаж ирсэн хүмүүсээс ярилцлага авч, ард олонд ерөнхий мэдлэг ойлгоц өгөх хэрэгтэй

хорин жил төр барьж ард түмнийг ядууруулсан хоёр намын бүх эрх бүхий хүмүүсийг шоронд хийж айлгах хэрэгтэй. Тэгвэл ард түмний мөнгийг идэх зоригтон дахиж гарахгүй....
Тэгэх юм бол орон сууцны үнийг өсгөсөн хүмүүс бол МАН ын хэдэн том барилгын компанууд юм шүү дээ.Тэд хуйвалдаанаар газраа аваад барилга бариад бараг нугалаж ашиг олж байсны гайг өнөөдөр иргэд хүртэж байгааг бүү март
Битгий хуц хогчин шүү даатгалын мөнгө авдаг юм бол
Хэзээ ч болохгүй зүйлийг бодохгүй хийх юм даа манай тэнэгүүд. Ккк. Улс нь дампуурлаа зарласан хойно хэн рүү буруугаа чихэхийг харах л үлдэж байх шив
засагт гарсан улс төрчид барилгаар бизнёс хийгээд олон жил боллоо. одоо чанаргүй барилгууд борлогдохгүй... борлогдсон хэсэг нь гомдол дагуулаад бгаа. нд- мөнгөөр наадах хэрэггүй. %-( [-X