Хоолны хордлого, хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, илрэх хугацаа үүсгэгчээс хамааран харилцан адилгүй байдаг ба доорхи нийтлэг шинж тэмдгүүдээс илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.
- Гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөндцус, цусны судал, залхаг гарахгэх мэт.
Хоолны хордлогоос сэргийлэх талаар дараах зөвлөмж өгч байна:
- Хоол хүнсийг гартаа барих, идэж эхлэхээс өмнө гараа савандан угаах
- Хүнсний бүтээгдэхүүнийг зохих гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлтийн болон хадгалалтын горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас худалдан авах
- Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж үзэж ав.
- Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх
- Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүрт хадгалдаг газраас худалдан авах
- Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
- Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй хамт хадгалахгүй байх
- Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос дээш цаг бүү хадгал
- Хүйтэн зууш, бялуу, зайрмаг, салат зэргийг идэж хэрэглэхийн өмнөхөн хөргөгчнөөс гарга
- Жимс, ногоог бүлээн усаар угааж, зайлж хэрэглэх
- Усыг буцалгаж хэрэглэх
- Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, болсон, түүхий бандан, модыг тусад нь хэрэглэж, угааж занших
- Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгож хэрэглэх
Сэтгэгдэл ( 0 )