Өдөрт 2 хүний аминд хүрдэг автын осол ба явганы хүний гүүр

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 27

Хааш хаашаагаа 150 км урт Бээжин хотод 500 метр яваад л нэг гүүр, нэг нүхэн гарц бий. Тэгвэл урт, өргөн нь 50 км хүрэхгүй Улаанбаатар хотын хэмжээнд тав хүрэхгүй гүүр, нүхэн гарц байна. Монгол Улс автын ослынхүү үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдгийг иргэн та анзаараагүй л байх. Нийт хүн амд оногдож буй автын осол /автын ослоор бэртсэн хүмүүс болон амь үрэгдсэн хүмүүсийн аль алингаар нь тэргүүлдэг/, хамгийн их автын осол гардаг нийслэл хот /дайн тулаанаас ангид тайван орны нийслэл хотын хувьд/, хамгийн их хүүхэд автын ослоор алддаг улс, автын осолд дахин өртөх хамгийн өндөр магадлалтай улс. Энэ мэт тоочоод байвал нэлээд хэд болно. Ингэж анти амжилт тогтоосон Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод явган хүний гарц болсон гүүр, хонгил ихээр үгүйлэгдэж, үүнийг ч төр засгийнхан маань ухаарч ганц нэг гүүр, нүхэн гарц барьж эхлэв. Монгол Улс, тэр дундаа дэлхийн хөгжил рүү тэмүүлж буй нийслэл Улаанбаатар хотын нийт иргэдийн тал хувь нь ямар нэг байдлаар автын осолд орсон гэхэд нэг их буруудахгүй. Мөн тэдгээр автын осолд орсон иргэдийн бас л тал хувь нь нэгээс дээш удаа автын осолд орсон гэхэд хилсдэхгүй. Орон нутагт ч тэр нийслэл хотод ч тэр нэгээс дээш удаа автын осолд орсон хүмүүс олон байдаг бөгөөд тэд бүгд айдаст хүйдэст автан байж зам гарч байна. Ногоон гэрэл асахаар зөвхөн явган зорчигч зорчино гэдэг дүрэмтэй ч ногоон гэрэл ассан байхад хажуугийн туслах замаас орж ирж буй автомашинууд нь гарцаар гарч буй иргэдээ дайрчих шахдаг хачирхалтай замын хөдөлгөөний системтэй, хатуухан хэлэхэд иргэдээ дайрах замын хөдөлгөөн боловсруулсан Монгол Улсад үнэхээр газар доогуурх гарц, гүүр олон байвал жилдээ 600 орчим хүн амь насаа алдахгүй. Жил ирэх тусам нэмэгдэж буй энэ тооны тал орчим хувийг хүүхэд эзэлдэг гэхээр даанч харамсмаар. Тэд томчууд шиг аархаж, хурдалж, архи уусан үедээ замын хөдөлгөөнд оролцдоггүй. Хичээл сургуулийн хооронд автомашинуудаас айж зугтан, гүйж яваад л эндэж байна. Хэрвээ Бээжин хот шиг 500 метр яваад л нүхэн гарц, гүүр байвал хэн ч эндэж бэртэхгүй. Хотын захыг нь сайн мэдэхгүй ч Бээжингийн төвөөр 2, 3 хоног хэрэндээ л тэнэхэд 500 метр яваад  нэг нүхэн гарц, нэг гүүр байсныг энд сануулах нь зүйтэй байх. Жилдээ 600 орчим буюу өдөрт бараг 2 хүн амь үрэгддэг Монголын зам, нийслэл хотын замын хөдөлгөөнд санаа зовсон иргэд олон байдаг бөгөөд янз бүрийн арга замыг эрэлхийлж, эцэст нь гүүр нүхэн гарцнаас илүү хямд төсөр, гүйцэтгэлийн хугацаа бага шаарддагийг хэлээд гүүрэн гарцны санаа дэвшүүлсээр байна. Ингэхдээ Монголын уламжлалт ёс заншлыг хадгалсан шинэ санаа дэвшүүлжээ. Цахим ертөнцөд багагүй хүний дэмжлэг аваад буй энэ санааг танилцуулахын сацуу баруун 4 замын уулзвар дээр барихаар төлөвлөснийг нь дуулгая. Ямартай ч, гагц энэ санаа бус иймэрхүү гүүрэн гарцуудыг олон замын уулзвар дээр байгуулах цаг нь хэдийнэ иржээ. Санаж байгаа бол Сансрын уулзварт баригдсан нүхэн гарц хэдэн ч тэрбумын хөрөнгөөр босч, хэчнээн ч сар иргэдийг хүлээлгэлээ. Анх тооцоолсон шиг олон хүн гардаггүй энэ нүхэн гарцын оронд хямд төсөр, барихад хурдан гүүрэн гарцууд яалт ч үгүй илүү санагдана. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(150.129.141.165) 2015 оны 09 сарын 06

Гүүрэн гарцаар хөгшид хүүхдүүд гарахад хэцүү байдаг. өвөл халтиргаа гулгаа ихсэхээр бүр хүндрэлтэй. Урсдаг шат, лифт зайлшгүй ажилладаг байх хэрэгтэй,

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 09 сарын 02

Iim barival hen deechee avirch zam garah ym be zaaval geriin toono moontoisumtai malnuud iim zurag hiisen bn

0  |  0
зочин(183.81.171.135) 2015 оны 09 сарын 01

энэ бас үү вэ арай ч дэ ийм юм хийхгүй биз дэ

0  |  0
Асар(103.229.122.86) 2015 оны 08 сарын 27

Ийм сарайж сэрийсэн юм үзэмжгүй. Зүгээр л хамгийн энгийн гүүр л гоё харагдана. Илүү зардлын нэмэр

0  |  0
Top