Хэн нь Хэн бэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 15
Өдөр тутмын “Өнөөдөр” сонин, Zindaa.mn сайт, “Royal” медиа групп, “Малчин” телевиз, Mongolnews.mn сайт хамтран хүн бүрт хүрэх “Хэн нь хэн бэ” танилцуулах төсөл хэрэгжүүлж байгааг танд дуулгахад таатай байна.
Хоёр жилийн өмнө цахим ертөнцөд хэрэглэхэд хориотой үгсийн жагсаалт гаргасан нь социализмын үеийн дэжа-ву болсныг олон хүн гадарлаж байлаа. Үгийн хүчинд итгэдэг эртний уламжлалыг хүндэтгэн нийтлэлээ эхлүүлж буй нь энэ. Учир нь, нийтлэлийг яавч эхлүүлж болохгүй хоёр үг бий. Гүүглийн хайлтын цонхонд “улс төр”, “сонгууль” гэдэг үгийг монголоор бичиж хайвал нийт 1.122.000 илэрц гарна.

Харин хүний бодол, санаа гүүгл хайлтын системийн хадгалах архив шиг тэвчээртэй бөгөөд дуулгавартай байдаггүй нь харамсалтай. Тиймээс л зуны бүгчим өдөр, амралтын назгай байдал шиг биднийг залхаах болсон дээрх үгсээр нийтлэлээ эхлүүлэхээс татгалзсан хэрэг. Улс төрийн явцуу яриа, сонгууль дагасан маргааныг тойрсон залхаах “халдвар” эрчимтэйгээр идэвхжиж буйг ардчилсан сонгууль өгөх эрх нээгдсэн өдрөөс хойших сонгуулийн ирцийн статистикаас харж болно.

Ардчилсан хувьсгал ялсны дараах анхны сонгуульд монголчууд 95.6 хувийн ирцтэй оролцжээ. Энэ нь сонгуульд байж болох хамгийн сайн үзүүлэлт байв. Харин энэ үзүүлэлт өнгөрсөн зургаан жилийн сонгууль тутамд буурсаар 67.28 хувь дээр буулаа. Үлдсэн 32.72 хувьд ч ардчилсан сонгуульд оролцох эрх, сонгуулийн талаарх анхан шатны мэдлэг бий. 

Ардчилсан хувьсгал ялсны дараах анхны сонгуульд монголчууд 95.6 хувийн ирцтэй оролцжээ. Энэ нь сонгуульд байж болох хамгийн сайн үзүүлэлт байв. Харин энэ үзүүлэлт өнгөрсөн зургаан жилийн сонгууль тутамд буурсаар 67.28 хувь дээр буулаа.

 

Харин тэд өгсөн санал нь үнэнээр тооцогдож, сонгуулийн явц шударга явж буйг хянах “онцгой” эрхээ эдлэх чимээгүй шаардлагаа ийн илэрхийлсэн байж мэднэ. Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ард түмэн төр засгаасаа шаардсан бодит жишээг 1997 оны Францад өрнөсөн явдлаас харж болно. Франц 1997 оноос долоо хоногийн өмнөөс нийтийн санал асуулгыг хориглодог хатуу хуультай байлаа.

Харин 1997 онд “Le Parisien”, “La Republique Pyrennees” сонин тэргүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн сонгогчийг мэдээллээр хангах, сонгох эрхийг нээлттэй болгох талаар олон нийтийн санал асуулга явуулж, түүнийгээ Швейцарийн “Tribune de Geneve”-д бүртгэлтэй цахим хуудсанд тавьсан байдаг.

Хэвлэл мэдээлэл, ард түмэн хамтран эсэргүүцэнэ гэдгийг ойлгосон Францын төр засаг санал асуулга явуулахыг долоо хоногийн өмнө хориглоно гэсэн хуулийн заалтаа 24 цагийн өмнө болгон өөрчилсөн юм. Харин манай улс сонгогч болон нэр дэвшигчдийн эрхийг хуулиар хүлсэн заалттайгаа зургаан ч сонгуулийн ард гарлаа. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 35.18.1-д өмнө нь “Санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараахыг хориглоно” гэсэн заалт байв.

Удаан дуншсан сонгуулийн шинэчилсэн хууль 2011 онд батлагдсаны дараа уг заалт (35.18.14-өөс үзэж болно) “Мэдээллийн хэрэгсэл ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг хэвлэн нийтлэх, тараах сурталчлахыг хориглоно” гэж өөрчлөгдсөн аж. Сүүлийн заалтаар бол сонгуулийн хугацаанд санал асуулга явуулж, дүнг нийтлэх нь шууд хориотой болж таарна. Дээрх заалтуудын аль нь ч сонгогчдын мэдээллээр хангагдах эрхийг хорьсон хамгийн тод жишээ.

“World association for market, social and opinion research” (ESOMAR) болон “World Association for Public Opinion Research” (WAPOR) судалгааны байгууллагын судалгаанд хамрагдсан 78 орны 30 нь ямар нэг хугацаагаар олон нийтийн санал асуулгыг хорих хуулийн заалттай болох нь тогтоогджээ. Гэвч тэдний ихэнх нь 24 цагийн өмнө хориглох заалттай. Европын холбоонд бүртгэлтэй 27 улсын 16-д нь дээрх заалт үйлчилдэг.


Тэд сонгогчдын мэдээллийг тэнцүү байлгах, нэр дэвшигчдийн адил тэгш өрсөлдөх эрхийг хангахын тулд мөн 24 цагийн өмнө санал асуулгыг хориглодог. Манай сонгуулийн тухай хуульд ч “24 цагийн өмнө” гэх хугацаа бүхий заалт бий. Харамсалтай нь үүнд сурталчилгааг сонгууль болох өдрөөс 24 цагийн өмнө зогсооно гэснээс зургаан өдрийн өмнө хоригт орсон санал асуулга огтхон ч хамаарахгүй.

Сонгогчдын мэдээллийг тэнцүү байлгах, нэр дэвшигчдийн адил тэгш өрсөлдөх эрхийг хангахын тулд мөн 24 цагийн өмнө санал асуулгыг хориглодог

 

Европт санал асуулгын хугацааг долоогоос илүү хоногоор хориглодог улсын тоо тэг рүү дөхөж, Итали, Словяк, Люксембург гэсэн гурван улс үлдээд байгааг “The Electoral Knowledge Network” төсөл онцолсон байна. Харин ардчилсан засаглалтай Монгол Улс санал асуулга явуулах эрхийг урт хугацаагаар хязгаарладаг, олон нийтийн дунд явуулсан санал асуулгаа хэвлэхийг шууд хориглосон хуультайгаа дараагийн сонгуулийн босгон дээр хүрч ирлээ. Яагаад санал асуулга гэсэн ганцхан асуулт тунаад байна. Үүнийг ойлгохын тулд бид “Рационал сонголын онол”-ын энгийн зарчмуудыг мэдэж байх шаардлагатай.

Харин ардчилсан засаглалтай Монгол Улс санал асуулга явуулах эрхийг урт хугацаагаар хязгаарладаг, олон нийтийн дунд явуулсан санал асуулгаа хэвлэхийг шууд хориглосон хуультайгаа дараагийн сонгуулийн босгон дээр хүрч ирлээ.

 

Хүн сонголт хийхийн тулд юуны түрүүнд өөрт байгаа мэдээлэлд тулгуурлан, аль нь надад ашигтай, тохиромжтой вэ гэдгийг харгалздаг. Яг л хэрэглэж дадсан бараагаа удаа дараа худалдан авдаг шиг, огт хараагүй юм уу, хэрэглэж үзээгүй бараанаасаа болгоомжилдог шиг энгийн үйлдэл. Сонголт хийх явцад илүү мэдээлэл олж авснаар сонголт нь өөрчлөгдөх боломжтой. Долоо хоногийн өмнө санал асуулгыг зогсоодог, түүнийг хэвлэхийг шууд хориглодог манайд сонгогчид ихэвчлэн кампанит ажлаар нэр дэвшигчдийг дүгнэх нь түгээмэл.

Тэдэнд нэр дэвшигчдийн талаар шийдвэр гаргахдаа түшиглэх үнэн зөв мэдээлэл, санал асуулгын аль нь ч байхгүй, зөвхөн 24 цагийн өмнө зогссон кампанит ажил л бий. Гэвч кампанит ажил ганцхан чигт буюу нам, нэр дэвшигчийн эрх ашигт үйлчлэхийн зэрэгцээ сонгогчдыг төөрөгдүүлэх “ширэнгэ” болдог. Ийм нөхцөл ихэнхдээ олонд танигдсан улстөрчдөд ашигтай.

Эндээс бид санал асуулга, сонгуулийн талаарх мэдээлэлд тулгуурладаг бус зөвхөн кампанит ажлаар түрий барьсан сонгуультайгаа ойлгох болно. Ардчиллыг зохион бүтээгч орнуудад сонгуулийн өмнөх санал асуулга 30-аад жилийн түүхийг туулжээ.

Улс бүрт энэхүү асуулгыг ард түмний саналд тулгуурлан үнэн зөв явуулах үүрэг хүлээсэн хэд хэдэн байгууллага бий. Тэд хуулийн төсөл болон тоо баримтыг шүүмжлэх, эрэн сурвалжлах, экспертүүдийн үзэл бодлыг харьцуулах, олон нийтийн хэрэгцээ, шаардлагыг судлах, улс төрийн нам болон нэр дэвшигчдийн амлалтыг өмнөх мөрийн хөтөлбөртэй нь харьцуулах замаар санал асуулгыг гаргадаг.

Гэвч тэдний эцсийн дүн нэг цэгт давхцана. Нэгд үгээрт, “Snap shot” буюу ард түмний саналыг цаг тухай бүрт нь урьдчилан тооцож, ойр давтамжтайгаар нийтэлнэ. Хоёрдугаарт, шууд болон шууд бусаар таамаглал дэвшүүлж иргэдийн санал бодлыг сонсоно. Гуравт, сонгуулийн байранд санал өгч буй хүмүүсээс давхар санал авч “жинхэнэ” сонгуулийн дүнг баримжаалах “Exit poll”-ыг явуулна. Ийм санал асуулга сонгогчоос гадна нэр дэвшигч, сонгогч, хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн гурван бүлэгт ашигтай.

Ард иргэдийн санал бодлыг сонсох өөрсдийнхөө сул талыг олж харах, түүнийгээ засах, оновчтой бодлого явуулах нөхцөлийг нэр дэвшигчдэд бий болгодог. Явуулсан санал асуулгаа хэвлэхийг хориглосон одоогийн нөхцөлд том нам, бэл бэнчинтэй нэр дэвшигчид санал асуулга хийж, өөрсдийн кампанит ажилд ашиглаж байхад нөгөө талд нь жижиг намууд, бэл багатай нэр дэвшигчдийн тэгш өрсөлдөх боломж хязгаарлагдаж байдаг.

Харин үүнийг сонгуулийн үйл явцын талаарх үнэн зөв, баримттай мэдээллээр тэнцүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээлэл хуулийн заалтад хүлээтэй хэвтдэг. Нэгэнтээ хэвлэл мэдээлэл олон нийтийн санал асуулгад тулгуурласан үнэн бодит, тоо баримтыг нийтлэх боломжгүй учраас цөөн хүний үзэл бодолд тулгуурлахаас аргагүйд хүрнэ. Тэгэх тусам улстөрчдийн амлалт, сэтгүүлчийн хувийн үзэл бодол, экспертүүдийн санал давамгайлж эхэлдэг.

Олон нийтийн санал асуулгад тулгуурлаагүй сэтгүүл зүй амархан сөхөрдгийн жишээг бид хойд хөршөөсөө харж болно. Өдгөө Оросын холбооны улс мэдээллийн эрх чөлөөгөөрөө 180 орноос 148-д жагсаж байна. Тэдний жишээнээс хэвлэл мэдээллийн өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжийг хааснаар хөшигний арын наймаа идэвхжиж, мөнгөтэй хэсэгт худалдагдах, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах боломжоо алддагийг мэдэж болно. Гурав дахь гол зорилт сонгогчдод чиглэнэ.

Нэгэнтээ хэвлэл мэдээлэл олон нийтийн санал асуулгад тулгуурласан үнэн бодит, тоо баримтыг нийтлэх боломжгүй учраас цөөн хүний үзэл бодолд тулгуурлахаас аргагүйд хүрнэ. Тэгэх тусам улстөрчдийн амлалт, сэтгүүлчийн хувийн үзэл бодол, экспертүүдийн санал давамгайлж эхэлдэг.

 

Ардчилсан сонгуулийн зарчим сонгогчдыг сонгууль өгөх эрхээр хангах төдий бус сонгуулийн талаарх мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй. Хуулиар олон нийтийн санал асуулга явуулахыг бус нийтлэхийг хориглосон нь сонгогчдыг “харах эрхтэй”, “харах эрхгүй” гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Улс төрийн хүрээнийхэн, нам эвслийнхэн, өндөр албан тушаалтнууд гэсэн цомхон хүрээнээс бусдаар ихэнх иргэнд санал асуулгыг харах эрх байдаггүй. Санал асуулга, сонгуулийн талаарх мэдээлэл кампанит ажилтай хольж хутгалдаагүй оронд сонгогчид мэргэжлийн байгууллага, нэр хүндтэй хэвлэл мэдээллийн гаргасан тоон судалгаанд үндэслэн сонголтоо гаргахыг хүсдэг.

Тиймээс ч сонголт нь аль нэг нам, улс төрийн нөлөөллөөс ангид цэвэр өөрийнх нь үзэл бодол байх нь олонтаа. Тэд олон нийтийн санал асуулгаар өөрийнх нь сонгох байсан хүн сонгуульд ялах магадлалгүй болсон тохиолдолд бусад хувилбараас өөртөө ашигтай болоод зөв гэж бодсон сонголтоо хийдэг. Ингэснээр санал асуулга, рейтинг сонгогчдыг идэвхжүүлж, үхмэл саналаас зайлсхийхэд тусалдаг. “Тооцоот сонгогч” гэсэн энэхүү санааг Германы математикч Кирхгасснер томъёолжээ. Мэдээж тооцоот сонгогч олон байх тусмаа сонгуулийн үр дүнд үнэн бодитой байх магадлал өснө гэсэн үг.

Үүнээс манайд ганцхан өөрийгөө сурталчлах талбарыг олгох үүрэг нь идэвхтэйгээр хэрэгжиж байна. Тиймээс бид улс төрөөс залхсан ард түмэн, ардчилсан сонгуулийн хуурмаг хувилбарын дундуурх багахан зайгаар нэр дэвшигч, иргэд, хэвлэл мэдээлэл эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хайсан шинэ төслийг санаачилснаа танилцуулж байгаа юм. Бидний зорилго сонгуулийн мэдээллийг ард түмэнд бүрэн хүргэх, нэр дэвшигчдийг иргэдийн өмнө тэгш эрхтэйгээр танилцуулах, иргэд өөрсдийн үзэл бодлоор сонголтоо хийхэд туслах энгийн үүрэг дээр тогтоно.

Танилцуулах төслийг “Өнөөдөр” сонин, Zindaa.mn сайт болон “Royal media group”, Mongolnews.mn сайтын тусламжтайгаар хэрэгжүүлнэ. Төслийн хугацаанд УИХ-ын 26 тойрог, ИТХ-ын 40 тойргоос өдөр бүр нэгийг онцлон сонин, сайт, телевиз гэсэн сувгаар нэвтрүүлнэ. Төсөлд зориулж нээсэн сайтад УИХ болон ИТХ-д горилогчдын нүүр хуудас, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажил хэргийнх нь талаарх мэдээг оруулна. Тойрог тус бүрийг харьяаллаар нь харуулах бөгөөд тухайлсан тойрог руу дарж орсон тохиолдолд мэдээллийг тоо баримт, графикаар ойлгомжтой харуулж, сонгосон горилогч руугаа хандсанаар түүний мөрийн хөтөлбөр, хувь хүний амьдралын замнал, сонирхолтой мэдээ мэдээлэлтэй танилцах боломжтой.

Сайтын удиртгал мэдээллийг төслийн баг бүрдүүлэх ч горилогч бүрт өөрийн нүүр хуудсаа баяжуулах боломжийг бүрдүүлнэ. Сайтын зорилго хэн нэгэнд үзэл бодол тулгахаасаа илүүтэй нэр дэвшигчдийн талаарх үнэн зөв мэдээлэл, тоо баримт, үзүүлэлтийг сонгогчдод хүргэх зорилготой. Хоёрдугаар шатанд бид олон нийтийн санал асуулгыг дэлгэж, иргэдийн санал бодлыг хүргэнэ. Ингэснээр иргэд сайтаас өөрийн тойрогт нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн мэдээллийг хараад зогсохгүй хооронд нь харьцуулан, сонголтоо хийх боломжтой.

Сайтын удиртгал мэдээллийг төслийн баг бүрдүүлэх ч горилогч бүрт өөрийн нүүр хуудсаа баяжуулах боломжийг бүрдүүлнэ. Сайтын зорилго хэн нэгэнд үзэл бодол тулгахаасаа илүүтэй нэр дэвшигчдийн талаарх үнэн зөв мэдээлэл, тоо баримт, үзүүлэлтийг сонгогчдод хүргэх зорилготой.

 

Тойрогт хийсэн танилцуулгуудаас анализ хийсэн нийтлэл “Өнөөдөр” сонинд өдөр бүр нийтлэл хэлбэрээр, орон нутаг “Малчин” телевизээр өдөр бүр нэг цаг, Улаанбаатар хотод “Рояал” телевизээр мөн нэг цаг нэвтрүүлэг хэлбэрээр цацагдана. Төсөл олон нийтэд хүртээмжтэй байх боломжийг харгалзан мэдээллийн бүхий л сувгийг хамруулсан нь төслийн гол онцлог болно.

“Хэн нь хэн бэ?” танилцуулах төслийн эцсийн зорилго нэр дэвшигчдийг тэгш эрхтэйгээр олон нийтэд танилцуулах, иргэд тэдний талаарх мэдээллийг тэнцвэртэйгээр хүлээн авч өөрсдийн дүгнэлтээр сонголтоо хийх боломжид хөтлөх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг http://songuuli2016. zindaa.mn/-нээс олж авна уу.

Хэн нь хэн бэ?
Өдөр тутмын “Өнөөдөр” сонин, Zindaa.mn сайт, “Royal” медиа групп,
“Малчин” телевиз, Mongolnews.mn сайт хамтран хүн
бүрт хүрэх “Хэн нь хэн бэ” танилцуулах төсөл хэрэгжүүлж байгааг
танд дуулгахад таатай байна
Хоёр жилийн өмнө цахим ертөнц
өд хэрэглэхэд хориотой үгсийн
жагсаалт гаргасан нь социализмын
үеийн дэжа-ву болсныг олон хүн
гадарлаж
байлаа. Үгийн хүчинд итгэдэг
эртний
уламжлалыг хүндэтгэн нийтлэлээ
эхл
үүлж буй нь энэ. Учир нь, нийтлэлийг
яавч эхлүүлж болохгүй хоёр үг бий. Гүүглийн
хайлтын цонхонд “улс төр”, “сонгууль”
гэдэг үгийг монголоор бичиж хайвал нийт
1.122.000 илэрц гарна. Харин хүний бодол,
санаа гүүгл хайлтын системийн хадгалах
архив шиг тэвчээртэй бөгөөд дуулгавартай
байдаггүй нь харамсалтай. Тиймээс л зуны
бүгчим өдөр, амралтын назгай байдал шиг
биднийг залхаах болсон дээрх үгсээр нийтлэлээ
эхлүүлэхээс татгалзсан хэрэг.
Улс төрийн явцуу яриа, сонгууль дагасан
маргааныг тойрсон залхаах “халдвар”
эрчимтэйгээр идэвхжиж буйг ардчилсан
сонгууль өгөх эрх нээгдсэн өдрөөс хойших
сонгуулийн
ирцийн статистикаас харж
болно. Ардчилсан хувьсгал ялсны дараах
анхны
сонгуульд монголчууд 95.6 хувийн
ирцтэй
оролцжээ. Энэ нь сонгуульд байж болох хамгийн сайн үзүүлэлт байв. Харин
энэ үзүүлэлт өнгөрсөн зургаан жилийн
сонгууль тутамд буурсаар 67.28 хувь дээр
буулаа.
Үлдсэн 32.72 хувьд ч ардчилсан сонгуульд
оролцох эрх, сонгуулийн талаарх
анхан
шатны мэдлэг бий. Харин тэд өгсөн
санал нь үнэнээр тооцогдож, сонгуулийн
явц шударга явж буйг хянах “онцгой” эрхээ
эдлэх чимээгүй шаардлагаа ийн илэрхийлсэн
байж мэднэ. Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ард
түмэн төр засгаасаа шаардсан бодит
жишээг 1997 оны Францад өрнөсөн
явдлаас харж болно. Франц 1997 оноос
долоо хоногийн өмнөөс нийтийн санал асуулгыг хориглодог хатуу хуультай байлаа.
Харин 1997
онд “Le Parisien”, “La Republique Pyrennees” сонин
тэргүүлсэн хэвлэл мэдээллийн
байгууллагууд
нэгдэн сонгогчийг мэдээллээр
хангах,
сонгох
эрхийг нээлттэй болгох талаар олон нийтийн
санал асуулга явуулж, түүнийгээ Швейцарийн
“Tribune de Geneve”-д бүртгэлтэй цахим хуудсанд
тавьсан байдаг. Хэвлэл мэдээлэл, ард түмэн
хамтран эсэргүүцнэ гэдгийг
ойлгосон Францын
төр засаг санал асуулга явуулахыг
долоо хоногийн
өмнө хориглоно гэсэн хуулийн заалтаа 24 цагийн
өмнө болгон өөрчилс
өн юм.
Харин манай улс сонгогч болон нэр дэвшигчдийн
эрхийг хуулиар хүлсэн заалттайгаа зургаан
ч сонгуулийн ард гарлаа. Монгол Улсын
Сонгуулийн тухай хуулийн 35.18.1-д өмнө нь
“Санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд
санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх,
тараахыг хориглоно” гэсэн заалт байв. Удаан
дуншсан сонгуулийн шинэчилсэн хууль 2011 онд
батлагдсаны дараа уг заалт (35.18.14-өөс үзэж
болно) “Мэдээллийн хэрэгсэл ашиглан улс төрийн
чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн
шалгаруулалтын үр дүнг хэвлэн нийтлэх, тараах
сурталчлахыг хориглоно” гэж өөрчлөгдсөн аж.
Сүүлийн заалтаар бол сонгуулийн
хугацаанд
санал асуулга явуулж, дүнг нийтлэх
нь шууд
хориотой болж таарна. Дээрх заалтуудын аль нь ч
сонгогчдын мэдээллээр хангагдах эрхийг хорьсон
хамгийн тод жишээ.
“World association for market, social and opinion
research” (ESOMAR) болон “World Association for
Public Opinion Research” (WAPOR) судалгааны
байгууллагын судалгаанд хамрагдсан 78 орны 30 нь
ямар нэг хугацаагаар олон нийтийн санал асуулгыг
хорих хуулийн заалттай
болох нь тогтоогджээ.
Гэвч тэдний ихэнх нь 24 цагийн өмнө хориглох
заалттай. Европын
холбоонд бүртгэлтэй 27 улсын
16-д нь дээрх заалт үйлчилдэг. Тэд сонгогчдын
мэдээллийг
тэнцүү байлгах, нэр дэвшигчдийн
адил тэгш өрсөлдөх эрхийг хангахын тулд мөн 24
цагийн өмнө санал асуулгыг хориглодог. Манай
сонгуулийн тухай хуульд ч “24 цагийн өмнө” гэх
хугацаа бүхий заалт бий. Харамсалтай нь үүнд
сурталчилгааг сонгууль болох өдрөөс 24 цагийн
өмнө зогсооно гэснээс зургаан өдрийн өмнө
хоригт орсон санал асуулга огтхон ч хамаарахг
үй.
Европт санал асуулгын хугацааг долоогоос
илүү
хоногоор хориглодог улсын тоо тэг рүү дөхөж,
Итали, Словяк, Люксембург гэсэн гурван
улс
үлдээд байгааг “The Electoral Knowledge Network”
төсөл онцолсон байна.
Харин ардчилсан засаглалтай Монгол Улс
санал асуулга явуулах эрхийг урт хугацаагаар
хязгаарладаг, олон нийтийн дунд явуулсан санал
асуулгаа хэвлэхийг шууд хориглосон хуультайгаа
дараагийн сонгуулийн босгон дээр хүрч ирлээ.
Яагаад санал асуулга гэсэн ганцхан асуулт
тунаад байна. Үүнийг ойлгохын тулд бид
“Рационал сонголын онол”-ын энгийн зарчмуудыг
мэдэж байх шаардлагатай. Хүн сонголт хийхийн
тулд юуны түрүүнд өөрт байгаа мэдээлэлд тулгуурлан,
аль нь надад ашигтай, тохиромжтой вэ
гэдгийг харгалздаг. Яг л хэрэглэж дадсан бараагаа
удаа дараа худалдан авдаг шиг, огт хараагүй юм уу, хэрэглэж үзээгүй бараанаасаа болгоомжилдог
шиг энгийн үйлдэл. Сонголт хийх явцад илүү
мэдээлэл олж авснаар сонголт нь өөрчлөгдөх
боломжтой. Долоо хоногийн өмнө санал асуулгыг
зогсоодог, түүнийг хэвлэхийг
шууд хориглодог
манайд сонгогчид ихэвчлэн
кампанит ажлаар
нэр дэвшигчдийг дүгнэх
нь түгээмэл. Тэдэнд нэр
дэвшигчдийн талаар
шийдвэр гаргахдаа түшиглэх
үнэн зөв мэдээлэл,
санал асуулгын аль нь ч
байхгүй, зөвх
өн 24 цагийн өмнө зогссон кампанит
ажил л бий. Гэвч кампанит ажил ганцхан чигт
буюу нам, нэр дэвшигчийн эрх ашигт үйлчлэхийн
зэрэгцээ
сонгогчдыг төөрөгдүүлэх “ширэнгэ”
болдог.
Ийм нөхцөл ихэнхдээ олонд танигдсан
улст
өрчдөд ашигтай. Эндээс бид санал асуулга,
сонгуулийн талаарх мэдээлэлд тулгуурладаг бус
зөвхөн кампанит ажлаар түрий барьсан сонгуультайгаа
ойлгох болно.
Ардчиллыг зохион бүтээгч орнуудад сонгуулийн
өмнөх санал асуулга 30-аад жилийн түүхийг
туулжээ. Улс бүрт энэхүү асуулгыг ард түмний
саналд тулгуурлан үнэн зөв явуулах үүрэг хүлээсэн
хэд хэдэн байгууллага бий. Тэд хуулийн
төсөл
болон тоо баримтыг шүүмжлэх, эрэн сурвалжлах,
экспертүүдийн үзэл бодлыг харьцуулах,
олон
нийтийн хэрэгцээ, шаардлагыг судлах,
улс төрийн
нам болон нэр дэвшигчдийн амлалтыг
өмнөх
мөрийн хөтөлбөртэй нь харьцуулах
замаар санал
асуулгыг гаргадаг.
Гэвч тэдний эцсийн дүн нэг цэгт давхцана.
Нэгд
үгээрт, “Snap shot” буюу ард түмний
саналыг цаг тухай бүрт нь урьдчилан тооцож,
ойр давтамжтайгаар нийтэлнэ. Хоёрдугаарт,
шууд болон шууд бусаар таамаглал дэвшүүлж иргэдийн
санал бодлыг сонсоно. Гуравт, сонгуулийн
байранд санал өгч буй хүмүүсээс давхар
санал авч
“жинхэнэ” сонгуулийн дүнг баримжаалах
“Exit
poll”-ыг явуулна.
Ийм санал асуулга сонгогчоос гадна нэр
дэвшигч, сонгогч, хэвлэл мэдээллийн байгууллага
гэсэн гурван бүлэгт ашигтай. Ард иргэдийн
санал бодлыг сонсох өөрсдийнхөө сул талыг олж
харах, түүнийгээ засах, оновчтой бодлого явуулах
нөхцөлийг нэр дэвшигчдэд бий болгодог. Явуулсан
санал асуулгаа хэвлэхийг
хориглосон одоогийн
нөхцөлд том нам, бэл бэнчинтэй нэр дэвшигчид
санал асуулга
хийж, өөрсдийн кампанит ажилд
ашиглаж байхад
нөгөө талд нь жижиг намууд,
бэл багатай
нэр дэвшигчдийн тэгш өрсөлдөх
боломж хязгаарлагдаж байдаг. Харин үүнийг сонгуулийн
үйл явцын талаарх үнэн зөв, баримттай
мэдээллээр тэнцүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээлэл
хуулийн заалтад хүлээтэй хэвтдэг.
Нэгэнтээ хэвлэл мэдээлэл олон нийтийн санал
асуулгад тулгуурласан үнэн бодит, тоо баримтыг
нийтлэх боломжгүй учраас цөөн хүний үзэл
бодолд тулгуурлахаас аргагүйд хүрнэ. Тэгэх тусам
улстөрчдийн амлалт, сэтг
үүлчийн
хувийн үзэл
бодол, экспертүүдийн санал давамгайлж эхэлдэг.
Олон нийтийн санал асуулгад тулгуурлаагүй
сэтгүүл зүй амархан сөхөрдгийн жишээг бид
хойд хөршөөсөө харж болно. Өдгөө Оросын
холбооны улс мэдээллийн эрх чөлөөгөөрөө 180
орноос 148-д жагсаж байна. Тэдний жишээнээс
хэвлэл мэдээллийн өөр
өө өөрийгөө санхүүжүүлэх боломжийг
хааснаар
хөшигний арын наймаа
идэвхжиж, мөнгөтэй
хэсэгт худалдагдах, хариуцлагатай
үйл ажиллагаа
явуулах боломжоо алддагийг
мэдэж болно.
Гурав дахь гол зорилт сонгогчдод чиглэнэ.
Ардчилсан
сонгуулийн зарчим сонгогчдыг сонгууль
өгөх эрхээр хангах төдий бус сонгуулийн
талаарх мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй.
Хуулиар олон нийтийн санал асуулга явуулахыг
бус нийтлэхийг хориглосон нь сонгогчдыг “харах
эрхтэй”, “харах эрхгүй” гэсэн хоёр хэсэгт
хуваадаг. Улс төрийн хүрээнийхэн, нам эвслийнхэн,
өндөр албан тушаалтнууд гэсэн цомхон
хүрээнээс бусдаар ихэнх иргэнд санал асуулгыг
харах
эрх байдаггүй. Санал асуулга, сонгуулийн
талаарх мэдээлэл кампанит ажилтай
хольж хутгалдааг
үй оронд сонгогчид мэргэжлийн
байгууллага,
нэр хүндтэй хэвлэл мэдээллийн
гаргасан
тоон судалгаанд үндэслэн сонголтоо
гаргахыг
хүсдэг.
Тиймээс ч сонголт нь аль нэг нам, улс
төрийн
нөлөөллөөс ангид цэвэр өөрийнх нь
үзэл бодол байх нь олонтаа. Тэд олон нийтийн
санал асуулгаар өөрийнх нь сонгох байсан хүн
сонгуульд ялах магадлалгүй болсон тохиолдолд
бусад хувилбараас өөртөө ашигтай болоод зөв
гэж бодсон сонголтоо хийдэг. Ингэснээр санал
асуулга,
рейтинг сонгогчдыг идэвхжүүлж, үхмэл
саналаас
зайлсхийхэд
тусалдаг. “Тооцоот сонгогч”
гэсэн
энэхүү санааг Германы математикч Кирхгасснер
томъёолжээ.
Мэдээж тооцоот сонгогч олон байх тусмаа
сонгуулийн
үр дүнд үнэн бодитой байх магадлал
өснө гэсэн үг. Гэвч одоогийн нөхцөлд эсрэгээрээ
сонгогчдын идэвх буурч, улс төрөөс
залхах
хандлагатай болж ирлээ. Аль ч улсын
жишгээр
үүнийг дөрөв дэх засаглал тэнцүүлэх
ёстой. Хэвлэл мэдээлэл сонгогчдод өөрийн үзэл
бодлоор үнэлж дүгнэсний дараа сонголтоо хийх
бүрэн боломжийг хангахад туслах дөрв
өн үүргийг
хүлээдэг. Нэгд, сонгуулийн ил тод байдлыг хянах
хоёрт, өөрсдийгөө сурталчлах
талбарыг олгох
гуравт, ард иргэдэд мэтгэлзэх
болон өөрсдийн дуу
хоолойг сонсгох боломж
олгох дөрөвт, тэдний
боловсролыг дээшл
үүлэх үүрэгтэй. Үүнээс манайд
ганцхан
өөрийг
өө сурталчлах талбарыг олгох
үүрэг нь идэвхтэйгээр
хэрэгжиж байна.
Тиймээс бид улс төрөөс залхсан ард түмэн,
ардчилсан
сонгуулийн хуурмаг хувилбарын
дундуурх багахан зайгаар нэр дэвшигч, иргэд,
хэвлэл мэдээлэл эрхээ бүрэн хэрэгжүүлэх
боломжийг
хайсан шинэ төслийг санаачилснаа
танилцуулж
байгаа юм. Бидний зорилго сонгуулийн
мэдээллийг ард түмэнд бүрэн хүргэх,
нэр дэвшигчдийг иргэдийн өмнө тэгш эрхтэйгээр
танилцуулах, иргэд өөрсдийн үзэл бодлоор сонголтоо
хийхэд туслах энгийн үүрэг дээр тогтоно.
Танилцуулах төслийг “Өнөөдөр” сонин,
Zindaa.mn сайт болон “Royal media group”, Mongolnews.
mn сайтын тусламжтайгаар хэрэгж
үүлнэ.
Төслийн хугацаанд УИХ-ын 26 тойрог, ИТХ-ын
40 тойргоос өдөр бүр нэгийг онцлон сонин, сайт,
телевиз гэсэн сувгаар нэвтрүүлнэ. Төсөлд зориулж
нээсэн сайтад УИХ болон ИТХ-д горилогчдын нүүр
хуудас, тэдний талаарх дэлгэрэнг
үй мэдээлэл,
ажил хэргийнх нь талаарх мэдээг оруулна. Тойрог
тус бүрийг харьяаллаар нь харуулах бөгөөд
тухайлсан тойрог руу дарж орсон тохиолдолд
мэдээллийг тоо баримт, графикаар
ойлгомжтой
харуулж, сонгосон горилогч
руугаа хандсанаар
түүний мөрийн хөтөлб
өр, хувь хүний амьдралын
замнал, сонирхолтой мэдээ мэдээлэлтэй танилцах
боломжтой. Сайтын
удиртгал мэдээллийг
төслийн баг бүрдүүлэх ч горилогч бүрт өөрийн
нүүр хуудсаа баяжуулах боломжийг бүрдүүлнэ.
Сайтын зорилго хэн нэгэнд үзэл бодол тулгахаасаа
илүүтэй нэр дэвшигчдийн талаарх үнэн зөв
мэдээлэл, тоо баримт, үзүүлэлтийг сонгогчдод
хүргэх зорилготой. Хоёрдугаар шатанд бид олон
нийтийн санал асуулгыг дэлгэж, иргэдийн санал
бодлыг хүргэнэ. Ингэснээр иргэд сайтаас өөрийн
тойрогт нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн
мэдээллийг хараад зогсохгүй хооронд нь
харьцуулан, сонголтоо хийх боломжтой.
Тойрогт хийсэн танилцуулгуудаас анализ хийсэн
нийтлэл “Өнөөдөр” сонинд өдөр бүр нийтлэл
хэлбэрээр,
орон нутаг “Малчин” телевизээр
өдөр бүр нэг цаг, Улаанбаатар хотод “Рояал”
телевизээр мөн нэг цаг нэвтрүүлэг хэлбэрээр
цацагдана. Төсөл олон нийтэд хүртээмжтэй
байх боломжийг харгалзан мэдээллийн бүхий
л сувгийг хамруулсан нь төслийн гол онцлог
болно. “Хэн нь хэн бэ?” танилцуулах төслийн
эцсийн зорилго нэр дэвшигчдийг тэгш эрхтэйгээр
олон нийтэд танилцуулах, иргэд тэдний талаарх
мэдээллийг тэнцвэртэйгээр хүлээн авч өөрсдийн
дүгнэлтээр сонголтоо хийх боломжид хөтлөх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://songuuli2016.
zindaa.mn/-нээс олж авна уу.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би сонгогч(202.21.106.123) 2015 оны 12 сарын 25

эндээс чинь сонгогдох эрхтэй хүн их цөөн байна даа, дандаа худалч хулгайч нар байна шдээ, дахин сонгох хэрэг үү? сонгогдох гээд байгаа нь ичээч, сонгуулих гээд байгаа нь ч ичээч.ичиж амьдараасай даа, нүдний зуд болсон нөхдүүд зайлаа.гарын 5 хуруунд багтах л хүмүүс байна даа наана чинь

0  |  0
Монхоо(122.201.21.248) 2015 оны 12 сарын 23

Гуэ энд чинь сонгчихмоор хун алга яашиг би оороо сонгогдоноо хо ядаж би худалаа яарьж чаддагуй юм бас ухэхдээ ул ходлох хоронго монгоо аваад ухэдгуй гэдэг филсопыг мэднэ

0  |  0
irgen(203.194.118.118) 2015 оны 09 сарын 16

ugue ene uchraluu daa ineedtee umaa araich dee

0  |  0
Хулангоо(103.26.193.152) 2015 оны 09 сарын 16

мафийн улс төрөөс залхаж байхад бас юун мөнгөний үзүүлбэр вэ энэ дотроос авах хүн алга боль доо ноход оо

0  |  0
Ganaa(103.11.192.34) 2015 оны 09 сарын 15

Royal media group geed dotor ni Uchral gej nus orson jagsaalt bolohoor yamarhuu nus jagsaalt ve gedeg ni oilgomjtoi bolj baigaa yum daa nus Uchralaa

0  |  0
Top