Монгол орон элдэв ургамлаар тэр дундаа эмийн ургамлаар арвин. Тухайлбал, чихэр өвс, нохойн хошуу, чацаргана, эгэл бавран, зээргэнэ, аньс, нэрс гэхчлэн уртын урт нэр хөвөрнө. Эдгээр эмийн ургамлыг үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж, гадны улс орнуудад экспортлох хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг.
Байгалийн гаралтай эм, эмийн бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж, уламжлалт эмчилгээний аргыг хэрэглэвэл антибиотикийн зохисгүй хэрэглээг багасгана. Цаашлаад антибиотикийн дасал болохоос урьдчилан сэргийлнэ гэж ЭМСЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга н.Уранчимэг ярьжээ.
Манай улсад ганц л үйлдвэр олон улсын эмийн үйлдвэрлэлийн стандарт ханган ажиллаж байна. Түүнчлэн таван үйлдвэр энэ стандартын гэрчилгээг авахаар бэлтгэл ажлаа хангажээ. Ингэснээр гадны улс оронд өөрийн эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг өргөнөөр нэвтрүүлэх боломж бүрдэх юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
Эмийн ургамал бэлтгэх ажиллагааг улсын хэмжээнд төвлөрсөн нэг байгууддага стандарт нөхцөлтэй, хатуу чанд хяналттай явуулахгүй бол газар сайгүй, хэн дуртай нь зулгааж, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжих ажиллагааг түргэсгэх аюултайг анхаарах нь зүйтэй болов уу. Өнөөдөр зах дээр үндэстэй нь зулгаасан Ганга болоод олон ургамал ямар ч хяналтгүйгээр зарагдсаар байна шүү .