Монгол хүний эрүүл мэндэд анхаарна

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 31

Улаанбаатар хотод агаарын бохирдол хорт утаанаас үүдэн уушгины өвчин нэмэгдэж байгаа билээ. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, Үндэсний бүтээн байгуулагч  ‘’Эко констракшн’’ ХХК  нь уушгины өвчинтэй тэмцэхээр Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгийн Уушигны эмгэг судлалын тасагтай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд энэ жил Ууушгины эмгэг судлалын тасгийн эмч нарын болон  эмчилгээний 2 өрөөг бүрэн тохижуулж өгчээ.

Өнгөрсөн жилүүдэд ч тус компани Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн Улаанбаатар сувиллын эмчилгээний өрөө, УНТЭ-ийн Уушигны эмгэг судлалын хэвтэн эмчлүүлэх тасаг, Нийслэлийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29  дүгээр дунд сургуулийн Мэдээлэл зүйн танхим болон номын санг иж бүрэн засварлан тохижуулж байсан юм.

Үндэсний бүтээн байгуулагч Эко констракшн ХХКомпани 2002 оноос барилга угсралтын чиглэлээр  үйл ажиллагаа явуулж ирсэн  төдийгүй  нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэд олон нийт рүү чиглэсэн  төрөл бүрийн  хүмүүнлэгийн ажлыг  тасралтгүй зохион байгуулсаар ирсэн билээ. Тус компанийн онцлог нь үндэсний боловсон хүчин болсон Монгол залуусаар ажиллах хүчээ бүрдүүлж, мянга мянган Монголчуудыг жилийн 4 улиралын турш ажилтай, тогтмол цалин орлоготой байх нөхцөл боломжоор хангаж байгаа Үндэсний томоохон бүтээн байгуулагчдын нэг юм.

Ард иргэд, хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ачаалал ихтэй, засвар үйлчилгээ шаардлагатай байдаг эмнэлэг сургуулиудыг сонгон эрүүл мэндийг дэмжин энэхүү ажлаа тогтмол хэвшүүлэн ажиллах болно гэсэн юм.

  • Мэдээний зураг,
  • Мэдээний зураг,
  • Мэдээний зураг,
  • Мэдээний зураг,
  • Мэдээний зураг,
  • Мэдээний зураг,
  • Мэдээний зураг,
  • Мэдээний зураг,
  • Мэдээний зураг,
  • Мэдээний зураг,
  • Мэдээний зураг,

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top