Элэгний вирусын эсрэг эмийг өнөөдрөөс хөнгөлөлттэй үнээр олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 01

Манай улсад жилд элэгний хавдартай 2000 хүн оношлогдож, энэ өвчнөөр шаналдаг байна. Харин үүний 150 нь элгээ яаралтай солиулах шаардлагатай байгааг эмч нар хэлж буй. Тэгвэл Элэгний вирусын эсрэг таван эмийг өнөөдрөөс эхлэн хөнгөлөлттэй үнээр олгож эхэллээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй доорх таван эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаажээ. Үүнд: 

·         Ламивудин,

·         Тенофовир,

·         Телбивудин,

·         Рибавирин,

                                         ·         Интерферон  багтаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сансар-оргих(103.229.121.8) 2016 оны 04 сарын 02

Би в.с вирустай Энэ эмэнд яаж хамрагдах вэ ханаас хөнгөлөлтэй үнэээр нь. Олгогдох. Холбооо барих утас байнууу ?

0  |  0
Top