Бумба тавихад учир бий

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 03

Бумба тавих…

Бумба тавих нь өргөн хэрэглэгддэг сувилгааны нэгэн чухал ажилбар юм. Эмнэлгийн зориулалтаар vйлдвэрийн аргаар хийж бэлтгэсэн бумба нь өргөн амсартай, ёроол нь бөөрөнхий, 30-70 мл орчим эзлэхvvнтэй шилэн сав байдаг. Мөн хийг нь соруулан авч тавьдаг бумба хийж бэлтгэснийг эмнэлгийн газруудад өргөн хэрэглэж байна. Гэрийн нөхцөлд жижигэвтэр шилэн савуудыг ашиглан бумба тавьж болно. 

Тухайлбал, зүрх доголддог, хурц үрэвсэлтэй, судас хатуурсан юмуу бөглөрсөн, хэт ядарч эцсэн үед бумба тавих зохимжгүй. Ямар нэг эмчилгээ туршихаасаа өмнө хэсгийнхээ эмчтэй зөвлөж байх шаардлагатай. Бумба тавихад маш амархан. Манай гэрийнхэн хэн нэгэндзэ бумба тавих болвол модны үзүүрт хөвөн ороож спиртэнд дүрээд асаадаг. Тэгээд тавих гэж байгаа бумбан дотроо 1-2 секунд барьж байгаад, авангуутаа бумба тавихаар сонгосон газартаа тэр даруй тавьдаг. Маш сайн хөхүүлэх хэрэгтэй. 

Сайн хөхөхгүй бол эмчилгээний чанар тэр хирээр бага байна. Бумбыг 1-15 минут тавина. Энэ үед дулаан бүлээн мэдрэгдэж тааламжтай сэтгэгдэл төрдөг. Хэрэв өвдөөд эхэлвэл тэр даруй эмчилгээгээ зогсоох шаардлагатай. Хэрэв бумбыг давтан тавих шаардлагатай гэж үзвэл дор хаяж 24 цагийн дараа тавьдаг. 2-3 хоногийн дараа тавьбал бүр л сайн. Давтан тавихдаа шинэ газар тавьбал илүү зохимжтой. Зарим хүн бумба тавихаар цус хураад ор үлддэг гээд их айдаг бололтой байдаг юм. Энэ ул мөр нь хэд хоноод арилчихдаг учраас санаа зоволтгүй гэж хэлмээр байна.

Анхаарах зvйл:
– Бумбыг хөх, багана нуруун дээр тавьж болохгvй
– Хөвөн, спирт хэрэглэх тохиолдолд спиртийг хөвөнд хэт ихээр шингээж болохгvй
– Бумбаны ирмэгийг хагарч эмтэрсэн эсэхийг заавал шалгаж vзэх ёстой.
– Бумбаны ирмэгийг хэт халааж болохгvй.

Туранхай эцэнхий өвчтөнд бумба тавихдаа бумба тавих хэсэгт нь тос тvрхэнэ. Бумбыг хэт халааснаас тvлэгдэл vvсгэж болно. Иймээс нягт нямбай ажиллах ёстой. Бамбарын галыг унтраахдаа өвчтөний эсрэг зvvн гарын алгаар таглаж vлээх, эсвэл устай саванд дvрж унтраана. Өрөө тасалгааны хаалга, цонхыг хааж, 18+22 хэмийн дулаан байранд өвчтөнг унтахынх нь өмнө тавина.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top