Бид өглөө эрч хүчээр дүүрэн, сайхан амарч сэрэхээсээ илүү ядарсан байдалтай сэрэх нь их тохиолддог билээ. Ялангуяа бие өвдөж байх үед шүү.
Дараах байрлалууд нь өглөө таныг хангалттай амрааж сэрээхээс гадна өвдөж буй хэсгийн өвдөлтийг намдаахад тус болох болно.
Хэвлий таазны өвдөлтийн үед
Зөв байрлал (зүүн): өвдөгний завсар дэр хавчуулан хажуулдаж унтах
Буруу байрлал (баруун): дээш эсвэл доош харж унтах
Эрүү, шүд, чамархайн хэсэг, толгойн өвдөлтийн үед
Зөв байрлал (зүүн): дээшээ харж номхон байрлалд унтах. Толгойн хэлбэрт тохирсон дэр сонговол зохимжтой
Буруу байрлал (баруун): гараа толгойныхоо хажууд байрлуулж дээш эсвэл доош харж унтах
Мөр өвдөх үед
Зөв байрлал (зүүн): дээш харж номхон унтах, ингэхдээ мөрөн доороо бага зэрэг дэр ивээрэй. Эсвэл мөрөндөө ачаалал өгөлгүйгээр хажуу тийш харж унтах
Буруу байрлал (баруун): дэргүй хажуу тийш харж унтах
Бүсэлхий, нуруу хэсгээр өвдөх үед
Зөв байрлал (зүүн): өвдгөн доороо дэр байрлуулаад дээш харж унтах
Буруу байрлал (баруун): өвдгөн доороо дэр тавилгүй дээшээ эсвэл доошоо харж унтах
Хүзүүгээр өвдөх үед
Зөв байрлал (зүүн): дээш эсвэл хажуу тийш харж унтах. Өдөн дэр сонговол тохиромжтой
Буруу байрлал (баруун): доош харж унтах
Сэтгэгдэл ( 0 )