Улсын хэмжээнд он гарсаар улаанбурхан өвчний 16 107 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүний 3347 буюу 21 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Энэ сарын 12-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 308 өвчтөн хандсаны 263 буюу 85 хувь нь улаанбурхан өвчний шинж тэмдэгтэй байжээ. Тэдний 17.8 хувь нь эмнэлэгт хэвтэж, 114 хүнд эмч нар гэрээр зөвлөгөө өгчээ.
Улаанбурхан өвчний улмаас 371 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )