Монгол улсад гадаадын анчдаар тусгай зориулалтын ан хийдэг болсноос хойш 40 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд жил бүр тодорхой тооны ховор ан амьтан түүний дотор аргаль угалз, янгир, буга, бор гөрөөс, хар сүүлт, цагаан зээр зэрэг ан амьтан агнуулж байгалийн нөөцийн төлбөр хураамжаар улсын төсөвд тодорхой хэмжээний орлого оруулж иржээ.
Манай улс 2012 оноос ан амьтны тухай хууль эрх зүйн зохицуулалтаа шинэчилж, Амьтны тухай хуулийг шинээр баталж, ангийн нөөцтэй газруудад агнуурын амьтны судалгаа, хамгаалалтын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн байна. Орон нутгийн удирдлагууд ангийн нөөцтэй газруудаа агнуурын бүс нутаг болгон, аялал жуулчлал, ан агнуурын үйл ажилагаа явуулдаг байгууллагуудыг оролцоо санхүүжилттэйгээр менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингээд Монгол улсын хэмжээгээр нийт 30 гаруй агнуурын бүс нутаг бий болж, тэдгээр нутгуудад ан амьтан нэг ёсондоо хамгаалах эзэнтэй болсон байна. Засгийн газрын 2013 оны 93-р тогтоолоор баталсан Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу агнуурын бүс нутгуудыг хариуцан ажиллахаар гэрээ байгуулсан компаниуд нь ан амьтан хамгаалах ажил болон судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулан, судалгааны үр дүнд тогтоогдсон нөөцийн дагуу хуваарилагдсан анг гадаадын анчдаар агнуулдаг тогтолцоонд шилжин ажиллаж эхэлсэн.
Гэтэл сүүлийн хоёр жилийн турш Баян-Өлгий аймагт агнуурын бүс нутгийн менежментийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах боломж олгохгүй, төрийн албан тушаалтан оролцсон бүлэглэл хуулийн гажуудуулан, бусдыг дарангуйлан, ангийн тусгай зөвшөөрөл, хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллаж байсан агнуурын бүс нутгийг булаан авах зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж иржээ. Монгол алтайн нуруурын тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга С.Медеухан гэгч этгээд аймгийн Засаг дарга Х.Дарментай хуйвалдан Алтайн нурууны ангийн бизнесийг хяналтандаа авах гэж хууль ёсыг уландаа гишгэн улайрч байна.
Нэг жишээ дурдахад тусгай зориулалтын ан агнуурын чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн “Монгол сафари” ХХК Баян-Өлгий аймгийн сумдад олон жилийн туршид хуулийн дагуу тусгай ангийн ажил явуулж ирсэн бол эдгээр хүмүүсийн дарамтад орж, их хэмжэйни хохирол амсаад байна. “Монгол сафари” ХХК Амьтны тухай хууль, Ховор ан амьтан агнах, барих, тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу 2014 оноос өнөөг хүртэл тус аймгийн Бугат сумын “Төмөрт”, Улаанхус сумын “Баянзүрх”, Буянт сумын “Эзэрлэг” зэрэг Агнуурын бус нутгуудад сумдын Иргэдийн төлөөлөгчдын хурлын шийдвэрээр Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагчаар ажилласан. Монгол сафари ХХК дээрх бүс нутгуудад Нарийвчилсан агнуур зохион байгуулалтын судалгаа, менежментийн төлөвлөгөө боловсруулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн хужир, мараа тавих зэрэг ажлуудыг гүйцэтгэн нилээд хөрөнгө зарцуулсан байна. Гэтэл дээрх компанитай байгуулсан гэрээгээ цуцлах тухай албан бичгийг Улаанхус сумын Засаг дарга Ж.Сламбол 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1/31, Буянт Сумын Засаг дарга Т.Мэндсүрэн 2014 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 1/214 Бугат сумын Засаг дарга Х.Ержанат нар тус тус ирүүлээд, Баян-Өлгий аймгийн “Орман-Ан” ХХК-ийг томилж гэрээ байгуулсан байна. Ийнхүү тодорхойгүй шалтгаанаар орон нутагтай байгуулсан гэрээнүүд гэнэр цуцлагдсанаас үүдэн тус агнуурын бүс нутагт тухайн онд гадаадын анчдаар хийлгэхээр гэрээлсэн байсан тусгай зориулалтын ангийн захиалга цуцлагдахад хүрч, түүнээс болж Монгол сафари ХХК нь 40,000 ам. долларын торгуульд төлөхөд хүрч санхүүгийн хохирол амссан байна.
Гэрээ цуцлах болсон гэнэтийн шийдвэрээ дээрх сумдын удирдлагууд “Манай аймгийн Засаг дарга “гадны” компанитай ажиллахыг дэмжихгүй зөвхөн Баян-Өлгийн компаниудыг дэмжиж хамтран ажилла” гэсэн үүрэг өгсөн гэж тайлбарладаг ажээ. Гэтэл “дотны” гэх компани нь ганцхан “Орман ан” хэмээх Баян-Өлгийн компани бөгөөд, Улаанбаатар хотод бүртгэлтэй бусад компанийг элдвээр дарамтлан нүд үзүүрлэх болсон байна.
Амьтны тухай хууль, засгийн газрын тогтоолын дагуу орон нутагтай гэрээ байгуулан, судалгаа, амьтан хамгаалах ажилд хөрөнгө оруулалт хийсэн бусад компанид хуваарилагдсан ангийн хуваарийг ч бас цуцалж, “Орман ан” ХХК-тай хий гэсэн дээрэнгүй, бүдүүлэг, хууль эрх зүйн хувьд боломжгүй шаардлагыг аймгийн засаг дарга сумдын засаг дарга нартаа тавьсаар байгаа аж.
Ийнхүү Баян-Өлгийгөөс бусдыг хөөж гаргаад дангаараа ноёрхох гэсэн “Орман ан” ХХК-ийн эзэн, ганц үүсгэн байгуулагч Сайполдагийн Медеухан гэгч нь Монгол алтайн нурууны тусгай хамгаалалтай газрын захиргааны даргаар ажилладаг бөгөөд энэхүү албан тушаалд БОНХАЖ-ын сайдын тушаалаар томилдог ажээ. Гэтэл өөрийн чиг үүрэгт хамааралтай байгаль орчны чиглэлээр өөрийн ажилладаг яамнаасаа тусгай зөвшөөрөл авч, төрийн албан тушаалаар ашиглан хувьдаа давуу тал бий болгож байгаа энэ этгээд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг хянан зохицуулах хуулийг зөрчин ажилласаар байна. Түүгээр ч барахгүй зунжингаа албаны унаагаа унаад хувийн компанийн ан зохион байгуулан Буянт, Улаанхус, Дэлүүн сумуудаар ажиллаж явдаг аж.
2015 онд Баян-Өлгийн Дэлүүн сумаас 1980-аад онд тогтоосон Монгол улсын рекорд том эвэртэй угалзтай эн зэрэгцэхүйц 60 гаруй инч эвэртэй аварга том угалзыг Орман ан ХХК агнуулсан байна. Гэтэл ийм аварга том угалз одоо тусай зорилалтын болон аливаа агнуурын үйл ажиллагаа явуулахыг хориглосон тусгай хамгаалалтай газар нутагт л үлдсэн гэдэг. 2015 оны зун агнагдсан энэхүү аварга угалзыг Монгол алтайн нурууны тусгай хамгаалалттай нутаг, тэр дундаа Баян-Өлгийн Дэлүүн, Ховдын Буянт сумдын завсар байдаг Хөх сэрхийн нуруунаас агнасан байх магадлалтай гэж нутгийн зарим хүмүүс ярьсан байна. С.Медеуханы ажлын чиг үүрэгт Монгол Алтайн нурууны тусгай хамгаалалттай газар нутагт ангийн үйл ажиллагааг хууль бусаар явуулахаас сэргийлэх хянах үүрэг багтдаг. Тэр ан хийдэг хувийн компаний эзэн атлаа ангийн аливаа үйл ажиллагаа явагдахаас хамгаалах ёстой тусгай хамгаалалтай газрын үйл ажиллагааг удирддаг нь ашиг сонирхлын ноцтой зөрчил юм.
2015 оны Тусгай зориулалтын ан агнах хуваариар Баян-Өлгий аймгийн Булган, Буянт Дэлүүн, Улаанхус, Бугат сумуудад нийт 8 угалз агнах хуваарь хийгдсэн бөгөөд эдгээр нь тус сумдын агнуурын бүс нутагт судалгаа хийж гэрээ хийсэн байгууллагуудын нэр дээр хуваарилагджээ. Гэвч эдгээрээс Улаанхус, Буянт сумдад гэрээтэй Монгол сафари ХХК-ийг Баян-Өлгийгөөс бүрмөсөн хөөн гаргаад аймгийн засаг даргын заавраар Орман ан ХХК-тай гэрээ байгуулснаас болж хохирсон Монгол сафари ХХК шүүхэд гомдол гаргаж, хуулийн маргаан үүсээд Баян-Өлгий аймгийн Засаг даргын оролцоотой хийгдсэн хууль бус шийдвэрүүд цуцлагдаж байгаа аж.
2015 онд хүний лицензийг шууд булааж авч байсан бол өнөө жилээс аймгийн Засаг дарга Х.Дармен арга барилаа ялимгүй өөрчлөн, 2016 оноос Баян-Өлгий аймгийн бүх тусай зориулалтын анг “Өлгий байгаль” ТББ хэмээх байгууллагаар дамжуулан гурвалсан гэрээ хийнэ гэсэн үүргийг өгчээ. Гэтэл Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмын 4.6-д агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч байгууллага, сумын засаг дарга, зуучлагч байгууллага гурвын дунд гурвалсан гэрээ байгуулах эрх зүйн зохицуулалттай байдаг. Гэтэл “Өлгий байгаль” хэмээх тоглоомын байгууллага нь эдгээрийн аль нь ч биш аж. Тэрхүү “Өлгий байгаль” ТББ-ыг үүсгэн байгуулагчид мөнөөх л аймгийн даргын дэмжлэгтэй, төрийн албан хаагч С.Медеухан, мөн Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байсан Ахытхан нарын хүмүүс ажээ. 2016 оны тусгай зориулалттай ангийн хуваарьт С.Медеухан гэгч төрийн албан тушаалтай “бизнесмений” Орман ан ХХК, Өлгий байгаль нөхөрлөлд нийт 7 Алтайн угалзын ан хуваарилагдсан бөгөөд эдгээр тусгай зөвшөөрлөө Турк эзэнтэй ангийн компанид 800 гаруй мянган ам.доллараар гэрээлчихсэн атлаа хүний юмыг илүү харж билүү долоогоод ханаж цадна гэж байдаггүй нь гайхалтай.
Ийнхүү Баян-Өлгий аймагт явагдаж байгаа бүх үйл ажиллагаа Орман ан ХХК хэмээх ганцхан компани, түүний эзэн төрийн албан хаагч С.Медеухан хэмээх этгээдийн хувийн эрх ашгийг хангахад чиглэж байна. Түүний төлөө орон нутгийн төр засгийн оролцоотой хийгдсэн хийгдсэн хууль бус үйл ажиллагаанаас болж, тодорхойгүй байдал үүсч, орон нутагт төлөвлөгөөний дагуу ан амьтан хамгаалах ажил явуулахаас бусад компаниуд болгоомжлоход хүрч, энэ нь орон нутгийн иргэд, байгаль орчинд хохирол учруулж байна.
Төрийн алба, хувийн бизнес хоёрыг хослуулан, хооронд нь хольж хутган, дураараа дургиж байгаа С. Медеухан хэмээх энэ этгээдэд Монгол улсын хууль үйлчилдэг л юм бол ингэж хувийн эрх ашигт үйлчилдэг аймгийн засаг даргаар дэмжүүлэн, хувийн компани болон өөрөө байгуулсан төрийн бус байгууллагаар нь дамжуулан Алтайн нурууны бүх ангийн бизнесийг өгч давруулах нь битгий хэл, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулийн дагуу төрийн албан тушаалаас нэн даруй халж, түүний “Орман ан” ХХК-д болон “Өлгий байгаль” нөхөрлөл хэмээх тоглоомын байгууллагад нь өөрийнх нь ажиллаж байгаа БОНХАЖЯ-аас хуваарилуулсан ангийн бүх тусгай зөвшөөрлийн хуваарийг цуцлах ёстой аж. Өөрийн ажиллаж байгаа газраасаа бусдаас давуу талтайгаар тусгай зөвшөөрөл авах нь битгий хэл, ажлаасаа халагдсан ч гэсэн өөрийн ажиллаж байсан газраасаа хоёр жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл хүсэхийг дээрх хуулиар хориглодог ажээ. “Орман ан” ХХК нь 2015 онд БОНХАЖЯ-аас 2015 онд мөн л 4-5 Алтайн угалз агнуулах тусгай зөвшөөрөл авсан бөгөөд энэ нь нэгэнт хууль бус үйлдэл учраас түүнээс олсон орлогыг тодорхойлуулан, улсын орлого болгох асуудал үүсч болох юм.
Сэтгэгдэл ( 26 )
Xoch n xydalch xar buyandelger gedeg yumdaa. Nodnin ene xxk n bayanxongor n busdn agnuur n bus nutag xulgailax ajil xiij yvaad butsax zamdaa mashin onxoldoj negen emegtei osloor burxan bolson yum. Xar mortei nokor balagdelger gedeg ner zuusen balai shunaxai xun gexed xetsuu chotgor shuu said aa. Gurvansaixn g n asuugaarai. Notolgoo gargaj bolno shuu
Naad mongol safari xxk n gurvansaixny nyryynd xulgaigaar ygalz tex agnyylj bsan shuu. Xereg xuuchraxgui. Olon zuun tex ygalz g barsbold said n yed ixeer agnyylj bayajsan novsh. Xuuchin angiin niigemlegiig xuvchilj avaad ballasan noxor. Xoch xydalch xar buyandelger gedeg yum daa. Odoo look mongolia xxk geed bas xulgaigaar ygalz tex agnaad eruugin tsagdaad baichagdaj bui t. Batulga geed noxortei niiled an xiine bas l xulgai yriad suuj bgaa noxoi sh dee batsereg saidaa
Төрийн албыг хувийн эрх ашигтаа ашиглах,алба тушаалыг үе улираан өмчлөх байдал газар авсан шүү.
Энэ бол нэг л салбар дээр гарч байгаа зөрчил. Баян-Өлгий аймагт бүх салбарт энэ мэт хууль бус үйлдлүүд байгаа. Бүх чиглэлээр Баян-Өлгий аймгийг шалгах хэрэгтэй.
Байгаль орчны байгууллагууд энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгаа. Сайд нь тушаалаа эргэж харж, хууль бусаар терийн албан хаагчдаа егсен зевшеерлуудээ цуцлахгуй бол АТГ-т хандаж хуулийн дагуу шийдуулнэ. Баян-елгий Монголын нэг аймаг юм бол Монгол улсын хууль vйлчлэх л болно
Novshiin gar ve ain, huuliig medruuleed ogch boloh bailgui
Энэ Медухан гэдэг новшийг чинь аль хэдийн шоронд хийчихсэн байхаар этгээд байна шдээ
Zasag darga Darmenii oron nutgiin kompani, TBB, irgediig demjsen bodlogo zov baina shuu dee!
Ene Buyandelger gedeg nuhur ugaasaa Mongoliin hovor ang alj bayajsan hun. Yasan hanaj tsadaggui yum be.
Muu hasaguud hen yum hen bish manaihan dawraaj bga yum hujaad bol muu muuhai yum bvhen hasaguud s gardag gd hamgiin muu bvhnee hiilgedeg zugeer l bool
Ene Buyandelger gedeg nuhur ugaasaa Mongoliin hovor ang alj bayajsan hun. Yasan hanaj tsadaggui yum be.
ali ch aimag ylgaagvishde mal ym yrtsgagaad bh ymaa
Bayan Ulgiin aimgiin ezed bol kazahuud. Kazah aimag uursdiinhuu oron nutagaa uursduu l medne. Ene tendees ochson hog shaarnuud kazahuudaa zaahaa bolioroi
Mongol gazar nutgaa mongol humuus hamgaalah yostoi zasag darga ni mongol hun bh yostoi
Казак хүн хүн биш казбек бол тамхи биш гэдэг дээ хүн чанар муутай муу хүмүүс даврааж болохгүй