Элэгний үйл ажиллагааны сулрал ба элэг өөхлөлт

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 17

Хүн төрөөд шилжилтийн насанд хүртэл элэг маш эрчимтэй ажиллаж өсвөр насанд бүрэн төлжиж гүйцдэг. Шилжилтийн насанд хүний цусанд дотоод шүүрлийн дааврууд ихсэж элэгний шинэ үйл ажиллагаа ихээхэн ачаалалтай болно.

Хүний хоол боловсруулах эрхтнээс хуримтлуулсан шим тэжээл бүхий цусыг элэг "Үүдэвч" хураагуур судсаар хүлээн авч, хүний бие махбодид хэрэгтэй шим тэжээлийг бэлдэн, тунг тааруулж цэвэр, тэжээл бүхий цусаа эргэлтэд оруулж, бидний, баяр баясгалан, урмыг сэргээж, эрч хүчийг өгдөг. Энэ эрч хүч энергийг бид өөрсдөө зөв ашиглах хэрэгтэй. 

Хүмүүс хоол, нойрны дэглэм барихгүй, хорт зуршилд нэвчин биеэ муутгадаг. Иргэд өвчин үүсгэгч нян халдварыг өөрийн хайхрамжгүйгээс юмуу бохирдолтой орчин тойрноос хүртдэг. Үүний улмаас элэг биохими, энзим, цусыг цэвэрлэх, шингэлэх, ионжуулах, дааврыг зохицуулах, уурагжуулах, хавдрын эсийг "Канцергены факторуудыг" устгах, үйл ажиллагаа ихсэж өдөр шөнө амралтгүй ажиллаж эхэлдэг. 

Энэ их ачаалалд элэгний эсүүд өмөрч гэмтэж эхэлдэг. Хүний хоолны найрлагад амин дэм дутагдлаас элэгний эс нөхөн төлжилт мууддаг. Хүний сэтгэхүйн байдал элгэний үйл ажиллагаатай шууд хамааралтай. Хүний баяр баясгалан сэтгэлийн хөөрлөөр үүссэн дайврууд, цусаар дамжин элгэнд очиход элэгний эд эс сэргэн маш хурдан богино хугацаанд нөхөн төлжинө. Хүний уй гашуу, гомдол гунирхал, өс хонзонгийн үед ялгарсан даавар маш хоруу чанартай тул элгэнд очихдоо элгэний үйл ажиллагааг маш хүчтэй сулруулдаг байна. Элэг өөрт дутагдсан эрдэс, минериаль, аминдэм бүхий хоол ундыг эрэлхийлснээс хүн ямарваа нэгэн жимс, чихэр, амттанг эрэлхийлж олж идэхийг эрмэлзэнэ. Хавар намарт элгийг гэмтээгч вирус жимс, амтат хоол хүнсэнд элбэг байдгийг анхаарах хэрэгтэй.

Элэгний эд эсийг гэмтээж үрэвсүүлдэг вирусийг А.В.С.Д гэж ангилдаг. 

А.В вирусийн төрлүүд халдварын замаар, амьсгал, хооллолтын, биеийн эсэргүүцэл сулрах үед элэгний эсэд байршдаг. 

С.Д төрлийн вирус механик халдварын замаар, тариа зүүний, шивээсний, гэмтлийн, түлэгдлийн, шүдний эмчилгээний, хорт зуршлын гэх мэт шалтгаанууд хамаарна. 

Элэгний өвчлөлийн шалтгаан хоолны орц, тамхи, архинаас шалтгаална. Элэгний үйл ажиллагаа сулрахад хүн амархан ядарч, нойрмоглож, унтах нь ихэсдэг. Буйл цусархаг, гарын алганы өнгө улаан байдаг. Элэг өвчилсөн үед дээрх шинжүүд байнга илрэхээс гадна, хүн гундуу доройтолд орсон байдаг. Элэгний өвчнийг оношлохдоо бүхий шинжилгээний хариуг харьцуулан байж оношлоно. 

Үүнд : Цусны морфлого, уургийн, ионограмм, ензимын, биохимийн, дааврын, цус бүлэгнэлт, тунадасжих урвалын, хавдрын маркерын шинжилгээнүүд хийлгэнэ.

Элэг инээд, баяр баясгалангаар тэжээгдэнэ. Сэтгэлийн тэнхээ. Хоолны дэглэм. Элэгний эс маш хурдан төлжих чадвартай. Аминдэмээр, уламжлалт эмнэлгийн эмээр, хэвтрийн дэглэм, хордлого тайлах шингэн дуслаар элэгний эд эсийг сэргээдэг. Сэргэлэн цовоо, сэтгэлийн тэнхээ, баяр баясгалантай байснаар элэг эрүүл байна. Уур уцаар, гутрангуй байх нь элгийг хордуулах үндэс болно. Эрүүл элэг хүний зориг хийморийг бадраагч, хурд, хүч, урам хайрлагч болдгоороо онцлоготой.

Өөх нь элгэнд, өөх тосны сул хүчил маягаар хуримтлагддаг. Ердийн нөхцөлд бид эдгээр хүчлүүдийг амьтны гаралтай хүнсээс (мах, сүү) олж авдаг. Бие махбодийн бодисын солилцоог зохицуулдаг фермент, даавруудыг ялгаруулахын тулд бидний элэг өөрийн хальсан дор өөх тосыг нөөцлөн хуримтлуулна.

Элэгний өөхлөлт нэмэгдэхийн хирээр элэгний эрүүл эсүүдийн гаднах бүрхүүл задарч тухай эс үхэхэд хүрнэ. Ийм маягаар олон эс уствал элгэнд үрэвсэл явагдана. Энэ үед элэгний өөхлөлт нь элэгний өөхний үрэвсэл үүсгэдэг.

Шинж тэмдэг : Хоол идсэний дараа цөс өвдөлт шиг баруун далаар өвдөж, эм уугаад ч өвчин намдахгүй байвал элэг өөхөлсний тэмдэг. Эход харуулж оношийг тодруулдаг. Эхогоор харахад элэг тэр чигээрээ зузаарсан цагаан нягт ойлт харагдана. Цусны шинжилгээгээр цусан дахь өөх тос, элэгний ферментүүдийн (жишээлбэл, билирубин, шүлтлэг фосфатаз г.м) агууламж өндөр гардаг. Орчин үеийн анагаах ухаанд элэгний өөхлөлтийг эмээр эмчлэх шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ элэг өөхөлсөн үед элгээ эрүүлжүүлэхийн тулд мөрдлөг болгох хэдэн заалт байдаг. 

Үүнд :

· Өөх тосны гол эх үүсвэр болсон мах, сүүний оронд загас болон элэг өөхлүүлдэггүй ургамлын тос хэрэглэж хэвших

· Чихэр, зөгийн бал, усан үзэм, зайрмаг зэрэг түргэн шингэцтэй, илчлэг өндөртэй нүүрс ус агуулсан хүнснээс татгалзах. Оронд нь удаан шингэдэг нүүрс ус агуулсан хүнс хэрэглэвэл зохилтой. Жишээ нь : чанасан төмс, хар талх юмуу хивэгний талх, жимс, ногоо байж болно. Үдийн ундаа уусны дараа чихэр, зөгийн бал, усан үзэм, зайрмаг амттануудыг багаар хэрэглээрэй

·  Согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй

·  19 цагаас хойш юм идэхгүй байх

· Хөдөлгөөн. Ялангуяа оройн хоолныхоо дараа цагаас доошгүй хугацаагаар алхаж байвал маш сайн. Элэгний өөх үрэвсвэл баруун хавиргаар өвдөхийн хажуугаар их тамирдаж, амархан ядарч сульддаг болдог. Энэ үед элэгний эсийн бүрхүүлийг бэхжүүлэх эм уух шаардлагатай.

· Осолтой хослол буюу 2-р бүлгийн чихрийн шижинтэй (диабет), элэг нь өөхөлсөн хүмүүст тусгайлсан эмчилгээ хэрэгтэй.  Аль аль нь өөх тос, нүүрс усны солилцоо алдагдсанаас үүсдэг учраас эдгээр өвчнүүд зэрэг илрэх явдал бишгүй тохиолддог. Жилийн турш хоолны дэглэм сахиж, сахарын хэмжээг бууруулах эм хэрэглэж болно.

Хүний их эмч Б.Бат-Оргил.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gerlee(49.98.155.174) 2016 оны 05 сарын 18

Heregtei zuvlulguu bn. Mash ikh bayrlalaa

0  |  0
иргэн(112.72.11.101) 2016 оны 05 сарын 17

энэ эмчтэй хэрхэн холбогдох бэ?

0  |  0
иргэн(180.235.180.116) 2016 оны 05 сарын 17

Сайн байна уу? БатОргил оо.Баярлалаа. Энэ мэт ихийг бичихийг хүсье. Амжилт хүсье. Гооёо багш нь.

0  |  0
Top