“Asuri power yoga” төвийн үүсгэн байгуулагч, багш Ө.Энхболортой ярилцлаа. Хүчний иогаар хичээлэлснээр та бид багино хугацаанд эрүүлээр үр дүнтэйгээр жин хасах боломжтой ажээ. Мөн тэрээр “ хүн олон төрлийн өвчнөөсөө өөрийн хүчээр ангижрах боломжтой”-г онцоллоо.
-Та хэзээнээс power буюу хүчний иогаар хичээлэж байгаа вэ?
- Power иогаар хичээллэж эхлээд гурван жил хэртээ болж байна. Анх найзаасаа суралцаж байгаад Хятад руу багшлах эрхийн сургуульд явсан. Харин дараа нь “Asuri power yoga” төвөө байгуулж сурсан мэдсэн сайхан бүхнээ бусадтай хуваалцах гэгээн сайхан ажилдаа орсон доо. Өөрийн ажлаа гэгээн хэмээн тодотгохын учир нь иог хүнд эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэлийн амгаланг авчирдагтай холбоотой юм.
-Олон төрлийн иог байна л даа. Power иогийн онцлог юу вэ ?
- Power yoga бол уламжлалт иогаас өөр л дөө. Хүчний дасгал ордогоороо онцлогтой. Холастрин маш ихээр буулгадаг учир хурдан хугацаанд жингээ хаях сониохролтой хүмүүст илүү тохиромжтой иога. Мэдээж дээр нь хүний биеийн эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлөх талуудыг тоочоод барашгүй. Хамгийн наад зах нь нурууны өвдөлт, хуян хөөрөх, хий хуйн өвчнөөс ангижрах бүрэн боломжтой. Мөн дээр нь дотоод эрхтэн, өндөгөвчний үйл ажиллагаа сайжирдаг.
- Хүчний дасгал ихтэй гэхээр power иогоор хичээллэхийг хориглох хүмүүс гэж байх уу ?
- Эмчийн хяналтанд байдаг хүмүүс заавал эмчтэйгээ зөвлөлдөж байж явна.Мөн хагалгаанд ороод удаагүй хүмүүст хориотой.
-Биед үзүүлэх үр нөлөө нь тийм мундаг байх нь. Харин нийгмийн бухимдал ихтэй энэ цаг үед хүний сэтгэл санаанд фовор иог нөлөөлж чадах уу?
- Power иогоос хүн тайвшрал сэтгэлийн амар амгаланг авах бүрэн боломжтой. Хүн эрүүлжээд ирэхээр бухимдал гээч зүйлийг мартдаг. Ер нь иогаар хичээлээд ирэхээр иогт дурлаж эхэлдэг. Харин иогт дурласан хүний мөр цэх, алхаа хөнгөн болчихдог. Энэ утгаараа манайх хүн бүрт нээлттэй байлгахыг зорьж төлбөрийг ч уян хатан байлгадаг. Уг нь бол гадаад power иогийн сургалт их үнэтэй байдаг л даа.
-Манайхан иог гэхээр бясалгалтай заавал холбож ойлгодог л доо .Энэ нь хэр зөв ойлголт юм бол ?
- Ер нь тийм хандлага бий. Иог олон урсгалтай л даа. Тэдгээрийн нэг нь фовар иог. Европоос анх үүсэлтэй хамгийн сүүлд гарсан урсгал. Баясалгал уламжлалт иогаас арай өөр.
- Одоогоор танайх иогийн төвийнхөө гурван ч салбарыг нээгээд амжсан байна. Богино хугацаанд энэ бүхэнийг хэрхэн амжуулав?
-Манайх Зүүн хүрээ хотхон, Нарны хороолол, 25-р эмийн сан гэсэн нийслэлийн гурван хэсэгт салбарууддаа ажиллуулж байна. Мэдээж таны хэлсэнчлэн богино хугацаанд гурван салбар нээнэ гэдэг амаргүй. Гэхдээ үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлаад ямартай ч нээж чадсан. Өнөөдөр нийслэлчүүд бид замын түгжрэлд л гэхэд хэчнээн цагийг зарж байгаа билээ дээ. Зөвхөн энэ үүднээс аваад үзэхэд л иогаар хичээллэх шаардлагатай бөгөөд сонирхолтой хүнийг зүүнээс баруун, баруунаас зүүн рүү явуулаад хамаг цагийг нь үрээд байж болохгүй. Тиймээс гурван салбар нээх зайлшгүй шаардлага байлаа. Хоёрдугаарт фовар иогийг сонирхон хичээллэгчдийн тоо маш хурдтайгаар нэмэгдэж байна. Энэ бүхнийг хийхэд бэршээлтэй зүйл олон гарсан. Гэвч хүнд туйлийн зорилго байгаа цагт ард нь гардаг л даа.
Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсэе.
Сэтгэгдэл ( 0 )