Нойр булчирхайг анагаагч 10 шидэт хүнсний бүтээгдэхүүн

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 16

Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй.

 

Нэрс ба интоор

 

Улаан ягаан өнгийн Нэрс болон Интоорийн гэх мэт жимснүүдийн аль аль нь эсийн гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх нь анти-оксидантаар дүүрэн эх сурвалж юм.

 

Броколи

 

Броколи болон бусад цэцэгт навчит байцаанууд нь нойр булчирхайн үрэвлээс урьдчилан сэргийлэх болон хорт хавдрын эсрэг хүчтэй химийн бодис агуулж байдаг

 

Сармис

 

Сармис болон бусад булцуут төрлийн сонгино гэх мэт ногоонууд нь ашигтай шим тэжээлээр хангахаас гадна, нойр булчирхайг эрүүлжүүлж, хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай юм.

 

Улаан усан үзэм

 

Улаан усан үзэм нь бактер мөөгөнцрийн эсрэг маш сайн эх сурвалж, мөн хүчирхэг антиоксидант юм. Хэрэв та нойр булчирхайн үрэвсэлтэй бол улаан дарс зайлсхий, оронд нь атга улаан усан үзэм идэж байгаарай.

 

Улаан Рейши Мөөг

 

Улаан Рейши мөөг үрэвсэл бууруулах ач тустай ба биед тэнцвэрт байдлыг нөхөн сэргээдэг. Энэ мөөгийг одоог хүртэл хятадын анагаах ухаанд хэрэглэгддэг мөөг юм.

 

Бууцай

 

Бууцай таны нойр булчирхайн хэрэгцээт төмөр, витамин В зэргийг агуулж байдаг. Бууцайг хуурсан сармистай хачирлан салат хийж идэж байгаарай. Мөн бусад төрлийн ногоон навчит ногоо зэрэг нь таны нойр булчирхайг эдгээх шидтэй юм.

 

Амтат төмс

 

Улбар шар болон  шар өнгийн нөгөөнууд болох Амтат төмс, лууван, эрдэнэ шиш, хулуу зэргийг өдөр бүр идэх хэрэгтэй. Эдгээр нь мөн л хорт хавраас урьдчилан сэргийлэх, ашигтай амин дэмийн нэгдлүүд юм.

 

Дүпү

 

Дүпү нь тос багатай уургийн нь маш сайн эх үүсвэр юм. Хэт их өөх тос нь нойр булчирхайд асуудал үүсгэдэг тул дүпү нь маш зөв сонголт юм.

 

Улаан лооль

 

Улаан лооль витамин С болон исэлдэлтийн сайн эх үүсвэр юм. Хүнсний ногоо нь антиоксидантууд нь ач тустай, шим тэжээл агуулсан байдаг ба хоолондоо соус бэлтгэн хэрэглээрэй.

 

Баяжуулсан тараг

 

Янз бүрийн био кальцтай тараг байдаг ч пробиотик агуулсан тараг нь дархлааны болон хоол боловсруулах системийн үйл ажиллагааг хэвийн хувь нэмрээ оруулах нь ашигтай нянгийн нэг сайн эх сурвалж юм. Мөн элсэн чихэргүй тараг сонгож байхыг зөвлөе.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top