Элэгний С вирусийг эмчлэх ”Вирпас”, ”Ледифос” эмийг хөнгөлөлттэй үнээр худалдаална

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 19

Элэгний С вирусийг эмчлэх "Харвони" эмийн ерөнхий нэршлийн хоёр эмийг хямд үнээр худалдаанд гаргах гэж байна. Аравдугаар сарын нэгнээс эхлэн “Монос”-ын бүх эмийн сангаар худалдаалах гэж байгаа "Вирпас" эмийн үнийг 40 хувиар хөнгөлж, 155 ам.доллар болгожээ. Энэтхэгийн "Strides Shasun" компанийн  үйлдвэрлэж байгаа энэхүү эмнээс гадна "Ази фарм" компани "Ледифос" эмийг танилцууллаа. Энэ эмийг БНХАУ-ын "China Sino-pharm International Corporation" групп, Энэтхэгийн "Hetero Drugs Limited" эмийн үйлдвэртэй хамтран АНУ-ын “Gilead Science” компанийн патенттай гаргасан байна. Эхний ээлжинд энэ есдүгээр сард багтаан 1000 хүн тун эмийг хямд үнээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа талаар “Ази фарм”-аас мэдээллээ. Үүнээс өмнө “Монгол эм импекс” компани ижил үйлчилгээтэй "Ледвир" эмийг 250 ам.доллараар, “Омбол” компани “Харвони” эмийг 400 ам.доллараар борлуулж байсан юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2011-2013 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд элэгний С вирусийн халдвар авсан 200 мянган тохиолдол бүртгэгдсэн бөгөөд жилд дунджаар шинээр 1300 халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Одоогоор Монгол Улс С вирусийн өвчлөл өндөртэй орны тоонд багтаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
delger(202.179.29.18) 2016 оны 09 сарын 26

unt hed we

0  |  0
Top