“Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөр боллоо

2016 оны 11 сарын 02

ХСҮТ-ийн Эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх албаны эмч, мэргэжилтнүүд өнөөдөр “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг амжилттай зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрөөр тус албаны үйл ажиллагааг үйлчлүүлэгчдэд танилцуулж, “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье” сэдвээр мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий гарын авлага, сурталчилгааны материалуудыг тараасан юм. 

Энэ үеэр үйлчлүүлэгчдийн биеийн жинг тодорхойлох, цусны даралтыг хэмжих үйлчилгээг үнэ төлбөргүй хийж, гар угаах дараалал болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх цэгэн массаж зэргийг иргэдэд зааж зөвлөсөн байна. Мөн гадаргууг халдваргүйжүүлэх бодис, багаж угааж халдваргүйжүүлэх бодисоос гадна нэг эмчлүүлэгчид үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний багаж, ороох, боох материалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцууллаа.

Эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх албаны эмч, мэргэжилтнүүд “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдрөөр ХСҮТ-д үйлчлүүлж буй иргэдэд сонирхолтой мэдээлэл түгээж, сургалт сурталчилгааны ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулсан юм. Төлөвлөгөөний дагуу тасгууд сар болгон нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулдаг бөгөөд ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэн болон амбулаториор үйлчлүүлэгчдэд сувилахуйн тусламж, үйлчилгээг хүргэхийн сацуу өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилдаг билээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top