Донорын зар сурталчилгаа, зуучлалыг хориглоно

2016 оны 11 сарын 03

Засгийн газрын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн ээлжит хуралдаанаар донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг баталлаа. Мөн уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

Монгол Улсын Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Уг хуулийг шинэчлэн найруулж баталснаар эрхтэн шилжүүлэх мэс заслыг өөрийн оронд хийдэг болох, ингэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулах,  амьгүй донорыг дэмжих, амьд донорыг хамгаалах, донорын зар сурталчилгаа, зуучлалыг хуульчлан хориглож хүний наймаанаас сэргийлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top