ЭМЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2016.11.04/

2016 оны 11 сарын 04

Монгол улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчний мэдээ:

-       Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтаар 43 дэх долоо хоногт нийт 169,278 хүн үйлчлүүлсний 6,621 (3.9%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, 10,000 хүн амд 23.3 тохиолдол бүртгэгдсэн нь толерант дээд үзүүлэлтээс доогуур байна.

  • ТТӨ-өөр өвчлөгсдийн 93.1%-ийг 15, 76.1%-ийг 4 хүртэлх насныхан эзэлж байна. Өмнөх долоо хоногуудтай харьцуулахад насны бүтцэнд өөрчлөлт ороогүй байна.

-       Уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсэд (6,081)-ийн дотор 839 буюу 13.8%-ийг эзэлж, өмнөх долоо хоногоос 2.3%-иар их байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нэг нас баралт Дорнод аймагт бүртгэгджээ.  

-       ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс нийт 40 сорьц хүлээн авч, томуугийн вирүс илрээгүй байна. Сорьцуудаас түүвэрлэн сонгосон 16 сорьцод шинжилгээ хийхэд 4 (25%) сорьцонд иж томуу вирүс, 1 (6%) сорьцод аденовирүс, 1 (6%) сорьцод энтеровирүс, 1 (6%) сорьцод бокавирүсийн ген тус тус илэрчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Боом өвчний сэжигтэй тохиолдлын шинэчлэгдсэн мэдээ:

11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар өвчтний биеийн байдал хүнд. Ухаан санаа саруул, арьс салст цэвэр, хэл цайвар өнгөртэй, уруул бага зэрэг омголтсон, хэвлий зөөлөн, элэг дэлүү хэвийн уушиг 2 талдаа цулцангийн амьсгалтай, зүрхний авиа тод жигд, бүдэг, артерийн даралт 11/70мм.муб, судасны лугшилт 1 минутад 100 удаа, халуунгүй суганы булчирхай тэмтрэгдэхгүй, хоолонд дунд зэрэг, шээс ховордуу, баруун гарын мөрнөөс доош, нилэнхүйдээ хавагнасан, хатуу, баруун гарын дотор тохойноос бугуй хүртэл харласан 28-16 см хэмжээтэй, хар тав, шархтай.      

Баруун гарын тохойноос дээш шинээр цэврүү үүссэн. Анх шарх үүссэн тав хэсэг нь хатуу харласан, өвдөлтгүй гэсэн зовиуртай.            

Лабораторийн шинжилгээ: хатуу болон шингэн тэжээлт орчинд боом төст колоний ургалтгүй, наацад грам сөрөг савханцар харагдана. Лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ХӨСҮТ-д хандагсадын мэдээ:

2016 оны 11 сарын 02-ны өдөр нийт 49 хүн хандсанаас 15 хүн халууралт тууралтат өвчний хам шинжийн, 19 хүн агаар дуслын, 11 хүн гэдэсний халдварын, 4 хүн бусад халдварын улмаас үйлчлүүлсэн байна.

Халууралт, тууралттай өвчний улмаас хандсан 15  хүний онош үгүйсгэгдэн, 1 хүнээс лабораторийн шинжилгээнд сорьц авсан байна.

  Эх сурвалж: ХӨСҮТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top