Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зөвлөх поликлиник “Эрүүл зан үйлд суралцацгаая!“ өдөрлөгийг зохион байгуулдаг. Тэгвэл энэ сарын 1-ний өдөр зохион байгуулсан өдөрлөгөөрөө “Дүлийрэл, сонсгол, бууралтаас сэргийлэх нь”, “Өтгөн хаталт ба зохистой хооллолт” сэдвүүдийн хүрээнд олон нийтэд сургалт зохион байгуулжээ. Сургалтаар “Дүлийрэл, сонсгол, бууралтаас хэрхэн сэргийлэх, сонсголын бууралттай бол хэрхэн эмчлүүлэх, сонсголын аппарат түүний ач тус, хүүхэд залуучууд чихэвчний хөгжим удаан хугацаагаар хэрэглэхийн хор уршиг”, “Өтгөн хаталт, түүний шалтгаан, хүнсний эслэгийн дутал, эслэгийн гүйцэтгэх үүрэг, өтгөн хаталтаас хэрхэн сэргийлэх”, “Жингийн илүүдэлтэй болон таргалалттай хүмүүст зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач тус” сэдвүүдээр зөвлөгөө, зөвлөмж өгчээ.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 0 )