О.Хэрлэн: Олон төрсөн эмэгтэйчүүд шээс задгайрах өвчнөөр өвдөх эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

"Дэлхий нийтэд 250 сая гаруй хүн давсагны үйл ажиллагааны өөрчлөлтөөс шээх үйл ажиллагааны хямралтай байна” гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байдаг. Манай орны хэд хэдэн судлаач нарын  судалгаанаас харахад 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн 1/3 их бага хэмжээгээр шээс задгайрах эмгэгтэй байна. Энэ талаар "Юнимед Интернейшнл" эмнэлгийн дурангийн мэс заслын эмч О.Хэрлэнтэй ярилцлаа.

-Манай улсад эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчин ихээхэн дэлгэрсэн байна. Уг өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

-Ханиалгах, инээх, найтаах, биеийн хүчний ажил хийх, хүнд зүйл өргөх үед шээс дусаах, шээс алдах, шөнийн шээс олшрох, шээсээ барьж чадахгүй гэнэт шээс хүрч шээс дусаах, алдах шинж тэмдгүүдээр илэрдэг өвчин. Хэвийн аж төрөх дэглэмийг алдуулахын зэрэгцээ, санаа зовох, ичих,  цаашлаад хөдөлмөрийн чадвар алдагдахад хүртэл  хүргэдэг өвчин. Дээрхи зовиуртай эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь эмнэлэгт хандаж үзүүлж оношлогоо эмчилгээ хийлгэдэггүй, хаана ямар эмчид хандахаа мэддэггүй. Улмаар дээрхи зовиур даамжран сэтгэл гутрах, шээс үнэртэж байгаа болов уу гэсэн бодол дагах болдог. Манай орны хэд хэдэн судлаач нарын  судалгаанаас харахад 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн 1/3 их бага хэмжээгээр шээс задгайрах эмгэгтэй байна. Түүнчлэн  ихэвчлэн давсаг болон шулуун гэдэс унжих /пролапс/ эмгэгтэй хавсран тохиолдох нь элбэг.

  -Нөлөөлөх хүчин зүйлс нь юу вэ?

-Нас  ахих тусам шээс задгайрах эмгэгтэй болох тохиолдол нэмэгдэнэ. Мөн гүйх болон биеийн хүчний ачаалалтай дасгал хөдөлгөөн хийдэг эмэгтэйчүүд, архаг тамхичин эсвэл архаг гуурсан хоолойн эмгэгтэй өвчтөн, жирэмсэлт болон төрөлт / үтрээгээр төрсөн эмэгтэйчүүд/удамшлын хүчин зүйлумайн авах хагалгааны дараа зэрэг хүчин зүйлс шээс задгайрах өвчин үүсэхэд нөлөөлнө. Шээс задгайралт өвчин нь дотроо хэд хэдэн төрөлтэй. Эмчид үзүүлж аль хэлбэр болохыг нь тодорхойлуулсны дараа тохирсон эмчилгээ хийгдэнэ.

-Хэд хэдэн төрөл гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй яривал? 

- Дарамтад шээс задгайрал нь  шээлэйн унжилт болон түүнийг барьж байх булчингийн дутагдалаас болж шээс дусах алдах байдлыг хэлнэ.

- Ургент шинж тэмдгээр илрэх шээс задгайрал / шээсээ барьж чадахгүй гэнэт шээс хүрэх, шээс олшрох, шөнийн шээс олшрох, шээс алдах/

- Давсагны агших чадвар суларснаас давсганд их хэмжээний шээс хуралдан шээс дусах, алдах шинжээр илрэх шээс задгайрал.

- Үйл ажиллагааны шээс задгайрах эмгэг, холимог хэлбэрийн шээс задгайрал гэж тус тус ангилдаг.

-Эдгээрээс аль хэлбэр нь түгээмэл тохиолддог вэ?

-Ихэвчлэн дарамтад шээс задгайрал болон ургент шинжээр илрэх шээс задгайрал тохиолдох нь элбэг. Мөн дээрхи хоёрын холимог хэлбэр мөн цөөнгүй тохиолдоно. Тийм учраас ямар хэлбэрийн шээс задгайрал байгааг зөв оношлох нь чухал юм.

-Шинж тэмдгийн хувьд өөр өөр үү?

-Тэгэлгүй яахав. Ургент шинжээр илрэх шээс задгайрлын үед давсагны булчингийн эмгэг өөрчлөлт, мэдрэлийн зохицуулага алдагдсанаас давсаганд хэт мэдрэгшил үүсч шээс задгайрлыг үүсгэж байна гэсэн олон онол байдаг. Энгийн үгээр хэлбэл давсаг хэт мэдрэгшил болсноос гэнэт хүчтэй шээх хүсэл төрж агшиж шээсээ барьж чадалгүй алдаж байгаа. Дарамтад шээс задгайрал гэдэг нь ханайх, инээх, натайх, хүнд зүйл өргөх, биеийн хүчний ачаалал үед шээс дусааж алдах шинж тэмдэгээр илэрдэг. Аль хэлбэр нь болохыг оношлогоогоор таньж мэднэ. Тухайлбал, асуумж /ямар шинж тэмдэгээр илэрч байгааг/, шээсний ерөнхий шинжилгээ, шээс задгайрлыг үнэлэх сорилууд, уродинамикийн шинжилгээ, бусад эрхтэн тогтолцооны эмгэгийг илрүүлэх шинжилгээ хийлгэснээр шээс задгайрлыг оношлох бүрэн боломжтой юм.  

-Эмчилгээний тухайд яривал?

-Ургент шинжээр илрэх шээс задгайрлын үед эмийн эмчилгээг хийнэ.

-Дарамтад шээс задгайрлын үед хөнгөн, дунд, хүнд гэх зэргээс нь хамаарч эмчилгээ харилцан адилгүй. Хөнгөн зэргийн шээс задгайрлын үед заавал мэс заслын эмчилгээг шаардахгүй эмийн болон физик эмчилгээнд эдгэрэх боломжтой юм.  Харин дунд болон хүнд хэлбэрийн дарамтад шээс задгайрах эмгэгтэй үед мэс заслын эмчилгээ шаардагдах нь элбэг. Сүүлийн үед шээс задгайрах эмгэгийг  тор /mesh/ ашиглан эмчлэх болсон. Тор тавьж эмчлэхэд 90 % дээш үр дүнтэй гэж үздэг.Тэр торыг тавьж буй аргаас хамааран олон аргууд байдаг.

Үүнд : TOT, TVT, TVT-O, TVT ajust гэх мэт. Манай орны хувьд ихэвчлэн TOT хагалгааг хэрэглэж байна. Европын орны хувьд сүүлийн жилүүдэд TVT ajust гэх аргыг хэрэглэх нь элбэг болсон. 

-Нэг удаа эмчлүүсний дараа дахин өвчлөх үү?

-Дахин өвчлөх магадлал тун бага. Хагалгааны үр дүн 90-95 хувь гэж үздэг.  

-Тамхи татдаг хүн энэ төрлийн өвчнөөр өвчилдөг гэлээ. Яагаад вэ? 

-Тамхи татдаг хүмүүс болон архаг гуурсан хоолойн эмгэгтэй өвчтөн нь их  ханилгадаг. Ханилгаснаар хэвлийн даралт нэмэгдэж шээс задгайрах өвчин үүсэх эрсдэлийг тамхм татдаггүй эмэгтэйчүүдээс 2-3 дахин нэмэгдэх хандлагатай.

-Шээс задгайрах өвчнийг хүмүүс цистит гэж ойлгоод байдаг. Энэ өвчлөлүүдийг нэг өвчин гэж ойлгож болох уу?

-Үгүй. Тусдаа ойлголт. Цистит гэдэг нь давсагны үрэвсэлт өвчин. Ойр ойрхон шээх, шээхэд өвдөх. Давсагны дотор талын салстын нянгийн үрэвсэл буюу үрэвсэлт өвчин. Харин  шээс задгайрал гэдгийг энгийнээр тайлбарлавал,  шээсээ барьж чадахгүй өөрийн мэдэлгүй  тусаадаг эмгэг гэж ойлгох хэрэгтэй.

-Өвлийн улиралд эмэгтэйчүүд доороосоо даарснаас үүдэж олон өвчнөөр өвдөх эхлэл нь тавигддаг юм шиг? 

-Тийм ээ. Даарснаар  хүний дархлаа сулардаг. Тиймээс дулаан хувцаслахаас гадна илчлэг ихтэй хоол идэх хэрэгтэй. Ялангуяа өвлийн улиралд цагаан хоолтон хүмүүс илүүтэй ханиад томуу тусах нь элбэг байдаг. Мөн ажил, амралтаа зөв зохицуулах ёстой.

 -Танай эмнэлэгт хүмүүс хэр хандаж байна. Өдөрт хэдэн хүн үзүүлж эмчлүүлж байна вэ?

 -Ер нь их. Хэлбэрээсээ хамаараад эмчилгээ нь өөр өөр гэж дээр хэлсэн. Хөнгөн хэлбэрийн хувьд лазер эмчилгээгээр үтрээний булчинг чангалахаас гадна хөнгөн хэлбэрийн шээс алдалтыг мэс заслын аргаар бус эмчлэх боломжтой. Дунд болон түүнээс дээш шатандаа орсон бол заавал мэс заслын аргаар эмчилнэ.

-Шингэн зүйл уугаад л шээс нь ойр ойрхон хүрдэг хүмүүс энэ төрөлд хамаарагдах уу?

-Оношлуулах хэрэгтэй. Хөнгөн хэлбэр байхыг үгүйсгэхгүй.  Хамгийн гол нь нууж, ичиж, цаг алдалгүйгээр эмчид хандах хэрэгтэй. 

 

 

Ярилцсанд баярлалаа.

Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR GUS TEO(102.88.70.76) 2024 оны 07 сарын 06

Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу.\n\n\n\nИмэйл: contact@mountalverniahospitals.com\nWhats-app дугаар: 393512676198\nViber: 393512676198\n\n\n\nХүндэтгэсэн\nDR GUS TEO.\nОлон улсын эмнэлгийн зөвлөх

0  |  0
Urnaa(202.9.40.243) 2024 оны 04 сарын 19

Sain bnuu manai eej odoo 64toi l do sheese barij chdku jewh hergeldeg ymr em uuwal zvger bolohwe

0  |  0
Бямбасүрэн(182.160.39.184) 2024 оны 10 сарын 31

Хаана байдаг эмнэлэг вэ ямар утассар холбогдох вэ)

1  |  0
bolroo(202.9.41.253) 2023 оны 09 сарын 09

Haana bdag emneleg ve

0  |  1
Top