Малын мах, сүүний ихэнх дээжээс ивомек илэрчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 19

Орхон аймгийн хөдөө аж ахуйн газар, мал эмнэлэг үржлийн тасаг хамтран орон нутагтаа анх удаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд  антибиотик, ивермектиний үлдэгэл тодорхойлох тандалт  шинжилгээг хийжээ.

Энэхүү тандалт судалгаанд сургууль цэцэрлэг гэх мэт 85 аж ахуй нэгж, иргэдийн махны төрлийн 92 дээжинд, сүү сүүн бүтээгдэхүүний төрөлд нийт 25 аж ахуй нэгжийн 27 дээжинд шинжилгээ хийж баталгаажуулсан байна. Тандалт судалгаа  хэдий бага хүрээг хамарсан хэдий ч  ихэнх дээжээс ивомек илэрч байгаа нь  малчид эмийн замбараагүй хэрэглээтэй болсоны илрэл хэмээн хэлж байна. Хүний биед шингэхэд аюулгүй байж болох авермектин 0-2 мкг/кг, ивермектин 0-1мкг байдаг. Тандалт шинжилгээгээр 6-12.3 нг/мг байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс бага хэдий ч байнга хэрэглэх нь хүний элгэнд хуримтлагдан үр хөврөлд ноцтой хор уршиг учруулах магадлалтайг эрдэмтэд нотолсон байна. Мал эмнэлгийн үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа антибиотекуудын ихэнх хувийг бидний сайн мэдэх пенциллин, ампицлин, зэрэг эмүүд эзэлж байна. Эдгээр нь малчдын хэлж заншсанаар цагаан тариа зэргийг ихээр ашиглаж байгаагийн илрэл юм.

Иймээс малын эмийн хэрэглээг хянах хяналтыг сайжруулах, ивомек тарианы  гарал үүсэл, хил гаалиар уг тариаг тусгай зөвшөөрлөөр оруулдаг болгох зэрэг шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байгааг хэллээ. 2016 оныг хэрэглэгчийн жил болгон зарлаж энэ хүрээнд хоол хүнсээр дамжуулах антибиотик хэрэглэхгүй байх зорилгоор тодорхой ажлууд зохион байгуулагдсаны нэг нь энэ юм. Орхон аймаг хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд антибиотик, пеститицдын үлдэгдэл илрүүлэх багаж, түргэн тестийг  Баян-Өндөр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн. Үүнд 4 төрлийн антибиотикийн үлдэгдэл, 1 төрлийн пестицид илрүүлэх оношлуур, 5 төрлийн түргэн тест багтаж байна. Мөн энэхүү тандалт судалгааг орон нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулжээ. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zolios(202.179.25.88) 2017 оны 01 сарын 24

Ugaasaa l hurs us bugd bohirdson huduu ch yalgaagui tiim bhad belcheeriin mal eruul baihgui ni oilgomjtoi uul uurhaig shuteed maldaa eruul belcheerleh oron zai uldeegeegui shaham iim tsag ued eruul eko hunsnii tuhai yarih ch hereggui biz Ene agaar us hurs bugd 1 tsogts um Bugd bohirdson bid huvi hun hichneen hicheegeed nemergui boljdee Ene buhen archaagui ezengui turiin emgenel umda

0  |  0
Мандухай(103.212.116.226) 2017 оны 01 сарын 24

Монголчууд бидний гол хүнс, баялаг болсон мал, малын гаралтай хүнсээ хараа хяналттай, аливаа эм таригаар хордуулаад байлгүй хэрэглэхэд, хяналт тавьдаг байгууллагаас гадна хүн бүр ажиглаж мэдээлэж байх нь зүйтэй. Тэгж байж л малаа эрүүл авч үдлэнэ. Сүүлийн үед зарим малын өвчнийг санаатайгаар тарааж байгаа үйлдэл баригдсан дуулдсан. Монгол хүн бүр сонор сэрэмжтэй байж, аюулыг арилгана.

0  |  0
малчин(202.9.43.77) 2017 оны 01 сарын 24

бараан захаас авхад энэ л сайн гээд байдаг уг нь дээр нь монгол улсын малын эмийн бүртгэл гээд бичцэн байдаг л юм байнлээ хямдийн бодоод даваагаас аваад байсан буруул юм байндаа

0  |  0
r(202.9.43.236) 2016 оны 11 сарын 29

U

0  |  0
zochin(202.179.23.124) 2016 оны 11 сарын 23

Bid chini ezengui orhigdson humuus l bolj dee

0  |  0
t(203.91.119.66) 2016 оны 11 сарын 21

hutsaad blgui mahaa idehee bolichihooch, gol asuudal malchdad mald em taria tarisnaas hoish hezee hunsend heregleh geh met medeeliig sn ogoh estoi, unendee bol heden mal enmeneleg aptekiin sn gsn em tariag l tarij bga. sanaa n bol targa sn avhuulchih yumsan, shimegch urjuulehgui yumsan gsn dee l avch bga arga hemjee, muu sanasandaa ch tegj bgan bish,deerees n ene mal emnelguudiig hariutslagatai, hurteemjtei, sain ajilluuldag bolgoh heregtei

0  |  0
DARKHAD(124.158.125.13) 2016 оны 11 сарын 21

ARAMALIIG HYAMD HUDAIDAJ AVAAD IVOMEKAAR TARIJ TARGALUULAAD ZARJ BNA SHUU DEE

0  |  0
Zz(27.123.214.113) 2016 оны 11 сарын 21

Odoo tegeed yu ideh we. Suu hurtel iim bhaar oor natur yum gj yu ch bhgui boljdee

0  |  0
zz(203.91.115.43) 2016 оны 11 сарын 20

yostoi novshiin umaa, ene mongold eruul amidrah ch argagyi boloo shiv, malchid ni malaa horduulna, tarialanchid ni nogoogoo horduulna, yostoi novsh umaa

0  |  0
бүгдэд(122.133.113.84) 2016 оны 11 сарын 20

мал төрийн хамгаалалтанд байна гэдэг мөртлөө хамаатан садандаа хүртэл махаа зарахаас буцахаа байсан наад малчин нэртэй хаан банкны боол болсон юмнуудаа хянаач.

0  |  0
Zochin(202.9.42.102) 2016 оны 11 сарын 20

Tarih togtooson tsag hugatsaa gej baidaggyu um uu.Yamniihaan !

0  |  0
Damiran(150.129.141.146) 2016 оны 11 сарын 20

ivomektoi mah idsen hun shuud havdar tusna shdee...tarisnaas hoishid 3 saryn daraa hunsend hereglej bolnoshde

0  |  0
зочин(202.70.46.230) 2016 оны 11 сарын 20

Өөрийгөө сэтгүүлч л гэж бодоод бичсэн байх даа. Иргэдийн мах гэж юу байдаг юм. Сайжрах байлгүй дээ. Үгүй бол зас шүүрдэж сур даа

0  |  0
ИРГЭН(202.21.106.126) 2016 оны 11 сарын 20

ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ МАГАДЛАЛ ТУН ХОВОР БОЛЖЭЭ. САЯХАН ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН МАЛЧИН АЙЛ ЦЭЦЭГ ӨВЧИН ТУССАН ТУРЖ ЭЦСЭН ӨВЧТЭЙ ОЛОН ТООНЫ ХОНИО НАЛАЙХЫН МАХНЫ ЧЕНЖҮҮДЭД МАШ ХЯМДААР ЗАРЖ БАЙСАН. МӨНГӨ УЛААН НҮД ЦАГААН ГЭЖ ... ТЭР ХУДАЛДАЖ, ХУДАЛДАН АВЧ БАЙГАА ХҮМҮҮС ЯМАР ИХ НҮГЭЛ ХИЙЖ БАЙГААГАА УХААРДАГ Ч БОЛООСОЙ, ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ХОРТ ҮЙЛДЭЛ ХИЙСНИЙ НҮГЭЛ НЬ ҮР ХҮҮХЭДЭД НЬ Л НООГДОХ БАЙХДАА. ТӨРӨӨС ТАВЬДАГ ХЯНАЛТ ГЭЖ ХААНА ЯВДАГИЙГ БҮҮ МЭД ....

0  |  0
Jargal (66.181.188.142) 2016 оны 11 сарын 20

Yasan hetsuum de tertee tergui ashig olj bj iluu shunaj eldev Taria hiij negniigee hohiroogood yaanaa. Tegj buruu Olson munguniih n nugel oorsdod n hezee neg udur irj l taaraa

0  |  0
ха(66.181.191.198) 2016 оны 11 сарын 19

Нээрэн идэх юм олдохгүй нь яасан хэцүү юм бэ хөдөөнийхэн таргалуулна гээл хамууны тариа хийдэг энэ тарианд хяналт тавих хэрэгтэй

0  |  0
Өө хөөрхий(202.21.124.129) 2016 оны 11 сарын 19

Ингээд идэх ч юм олдохгүй нь дээ мах л гайгүй болов уу гэж бодож байсан бас л хор болчиж амьд явах баталгаа үнэндээ алга

0  |  0
ZOCHIN(202.179.29.85) 2016 оны 11 сарын 19

Зөвхөн гадаадад гаргах малын маханд эмийн агууламж байна уу гэдгийг шалгадаг юм гэж албаны хүн мэдээлж байсан.бид чинь хордож үхлээ ш дээ

0  |  0
zochin(202.179.29.85) 2016 оны 11 сарын 19

Бидэнд одоо идэх эрүүл хүнс юу ч үгүй болсон байна.Энэ мах сүүнд ямар хортой элемент байгааг илрүүлж байхыг улсаас шаардаж байна

0  |  0
Монгол хун(139.5.216.134) 2016 оны 11 сарын 19

Мах суу хунсний ногоо ур тариагаараа хордохгуй байцгаах юмсан . Эх орондоо тарьсан ногоо гээд авах гэхээр Эрээний ногоо шиг том том томс лууван байдаг болсон . Хонины суул авах гэхээр гахайн оох шиг гялтганасан тос нь урссан юм байдаг болсон шуу дээ. Яам сайд гэхээсээ илуу малчид тариаланчид минь оорсдоо бохир муу уйл хийхгуй байвал олсон орлого чинь хоол болно . Хичээцгээе .Амжилт!

0  |  0
zochin(202.21.106.106) 2016 оны 11 сарын 19

Zov ajil hiijee.Uls dayar hiideg bagaj onoshluur avaasai

0  |  0
Зочин(202.21.106.151) 2016 оны 11 сарын 19

биднийг хөдөөгийнхөн хороор л хангаад байсан байна шүү. орос, хятадууд хор гэдгийг нь аль эртнээс мэдээд мах авахаа больчихсоныг тэнэг төрийнхөө ачаар одоо л мэдэж авлаа.

0  |  0
Top