Хөсөр хаягдсан хүүхдийн эрхийн төлөө “За” гэж хэлцгээе

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 19

Хүн бүр "Хүүхэд байхад сайхан байжээ" хэмээн ярилцдаг. Гэтэл хүүхэд бүр тэгж боддог болов уу. Нэлээд хэдэн жилийн өмнө урлагийн одод “Хүүхдийн төлөө “За” гэж хэлье” хэмээн дуулж, ядарч зүдэрсэн хүүхдүүдэд туслаж шоу хийж байсан ч тэр нь нэг их ажил хэрэг бололгүй мартагдсан. Хүн бүрийн аманд аялагддаг байсан “Нарны хаан хүүхэд” дууны үгийг захын хүнээс асуухад л “Юу билээ. Санахгүй байна” гэж хариулах жишээтэй. Гэтэл хүүхдүүд маань биднээс нэг л өдөр “Бидний төлөө “За” гэдэг байсан биш бил үү” хэмээн ам асуувал юу гэж хариулах билээ. Ер нь бид тэдний төлөө хэр олон удаа “За” гэж хэллээ. Бараг “За” гэснээс “Үгүй” гэж хэлсэн нь олон биз. Ээжээ, ааваа “Хамтдаа тоглоё” гэхэд нь “Үгүй, чамайг тэжээхээр завгүй ажиллаж байна” гэж “Танд тусалъя” гэхэд нь “Чи чадахгүй” хэмээн төвөгшөөсөөр бид тэдний өмнөөс олон “Үгүй”-г хэлсэн.

Сүүлийн үед аав, ээжээс гадна олон хүн хүүхдийн өмнөөс “үгүй” гэдэг болчихож. Автобусанд 200 төгрөгөө төлөхгүй бол зорчуулахгүй, жорлонд 150 төгрөг төлөхгүй бол бие засуулахгүй гээд л хүүхдүүдэд атмандах хүмүүс мундахгүй. Энэ бол үнэндээ жижигхэн жишээ. Үүнээс халиад яривал олон аймшигтай жишээ дурдаж болно. Таван настай хүү, архичин эцэгтээ заазуурдуулж, долоон настай охин барилгын кранд дарагдаж, морь унаач хүүхдүүд наадам бүрээр эндэж, шинэхэн нярай согтуу эмчийн гайгаар гэмтэл авч, бяцхан охин вакцины харшилд орж эрхтэн дутуу болж, дөрөвхөн настай охин хойд эхийнхээ зодуурыг дийлэлгүй хорвоог орхиж байхад “Арга хэмжээ авах хэрэгтэй” гээд доривтой дуугарах хэн байна вэ. Төр нь ч, түмэн нь ч дуугүй байхаар хүүхдийн төлөө хэн “За” гэж хэлэх вэ.


Гэтэл нүдэнд үзэгдэх аймшигт жишээг анзаараагүй мөртлөө “Японд газар хөдөлжээ. Говийнхоо газраас тасалж өгье” гэж шуугив. “Малайзын онгоцтой хүмүүс алга болжээ. Амьд мэнд олдчихоосой билээ” гэж халаглав. Ийнхүү дэргэд байгаа зүйлээ олж хардаггүй, “дэлхийн” монголчуудын “сайхан” сэтгэлийг магтан дуулая. Та бүхнийг ийнхүү хорвоогоос тасарч явахад хөөрхий хүүхдүүд чинь харанхуй ангал руу бэдчиж явна.

Жил бүрийн зургадугаар сарын 1. Энэ өдөр угтаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Гэтэл манайд эх, үрсийн баяр болгож тэмдэглэсээр ирсэн. Энэ өдөр “Тэр асрамжийн газрын тэдэн хүүхдэд бэлэг тараалаа. Төв талбай дээр тийм тоглоом тоглууллаа. Тэнд ч бэлэг, энд ч бэлэг” гэхээс биш энэ онд хэчнээн хүүхэд эрхээ зөрчүүлж, хэний ч мэдэхгүй ертөнц рүү одсоныг ярихгүй. Монголд 70 гаруй байгууллага хүүхдийн эрхийн төлөө ажилладаг ч тэдний хамрах хүрээ даанч богинохон. Тэд хэдэн тэнэмэл үрсээ л арай ядан тоолж “тэнэмэл хүүхдүүдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна” гэсэн бүдэг бадаг хариулт өгөөд зогсож байх. Ер нь улс орны хамгийн гол баялаг уул уурхай биш хүн гэдгийг төрийн эрхмүүд хэзээ ойлгох вэ. Өчнөөн тэрбумын хөрөнгө мөнгө зарж, газар шороогоо ухаж олсон хэдэн халтар цааснуудыг хүсвэл хэзээ ч олж, хэзээ ч дуусгаж болно. Гэхдээ хүн бол хэцүү. Бид хэдүүлээ билээ. Манайд уул уурхайгаа дэмжихээс түрүүлээд хүнээ дэмжих хөтөлбөр хэрэгтэй. Эрүүл Монгол хүүхэд байж гэмээн сая улс гүрэн хөгжинө. Гэтэл манайд баялаг болсон хэдэн хүүхэд маань гудманд гарч, хурдан хүлгүүдийн хөлд гишгэгдэж байхад уул уурхай ярьж хэнхэглээд юу хийнэ. ЭРХЭМ ТӨРИЙН ТҮШЭЭДЭЭ....


Тэр их хахаж, цацтал шидээд байдаг мөнгөө хүүхдүүдийнхээ эрхийн төлөө сарвайгаад үзвэл яаж байна. Манайхан ингэж хэлэхээр мөнгийг хавтгайртал нь тараах мэтээр ойлгодог. Гэтэл дэлхийн улс орнууд хөршийн харилцаагаар хүүхдийн эрхийг хамгаалж байна. Хамгийн ойрын жишээ. Хүүхдийн эрх хамгийн сайн хамгаалагдсан Шведэд л гэхэд “Хүүхэд бол Хаан”. Тэд юу хүсч байгааг төр нь ч, эцэг эх нь ч сайн мэднэ. Бүх үйлчилгээний газарт хүүхдэд зориулсан орон зай гэж бий. Айлынхан хүүхэд гэнэт чангаар уйлвал ямар ч өршөөлгүйгээр хүүхдийн эрхийн байгууллага дуудаж, шалгуулна. Тэд ирээд хүүхдээс учир байдлыг асууж, аав ээжид хүүхдийн эрхийн талаар багагүй сургамж айлдана. Бүр буруутай гэж үзвэл “Эцэг эх байх эрх”-ийг нь түтгэлзүүлж орхино.

Гэтэл манайд яадаг билээ. Аав, ээж нь хүүхдээ аймшигтайгаар тамлаж, амийг нь бүрэлгэж байсан ч “Миний хэрэг биш. Өөрийн арьсаа л хамгаалъя” гэсэн мэт дуугүй л байдаг. Аав нь хүүгээ зодож байхад алганы амт үзүүлсэн төдий хэмээн хэнэггүй царайлна. Бараг зодуулж байж хүн болдог юм аа гэж “тэнэгтэнэ”.

Нэлээд хэдэн жилийн өмнө өдөр бүр согтуурч ирсэн аавдаа зодуулахаас залхсан арван настай хүү гэрээслэл бичээд амиа хорлож байв. Түүний гэрээслэлд “Аавыг архи уулаа гэж цагдаад мэдүүлсэн. Цагдаа нар ирээд аавыг эрүүлжүүлэх рүү авч явсан. Өнөөдөр аав гарна. Тэгээд намайг хэлснийг мэдчихсэн болохоор ахиад л үхтэл зодох байх. Тийм тамлалыг мэдэрснээс түрүүлээд явсан нь дээр” хэмээх харууслын үгс бичиж үлдээсэн байв. Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн ертөнцийг ингэж л ангал руу түлхдэг.


Бусад улс оронд байдаг шиг хүүхдийн орон зай монголд алга. Жишээ татаж буй Шведэд хүүхдэд зориулсан хоолны газар, хөгжлийн төв, бие засах газар бий. Бүр нийтийн тээвэрт хүүхдэд зориулсан тусгай суудал гэж байна. Тэнд хүүхдээс өөр хэн ч суухгүй. Автобус хэдий багтаж ядталаа дүүрлээ ч хүүхдийн суудал дээр хүүхэд л суух ёстой гэсэн хууль үйлчилдэг. Гэтэл манайд харин ч эсрэгээрээ суудалд суугаа хүүхдүүдээ татаж босгоод ах, эгч нар нь залардаг бичигдээгүй хуультай. Босохгүй бол залуу хүүхэд байж, зогсоод явахгүй гэж зэмлэнэ. Адлуулж сурсан хүүхдүүд нь автобусны дээд бариулт хүрэхгүй тул сандлын бариулаас барих гэж бэдчиж яваад бусдын хөл дээр гишгиж бас л зандруулна. Гэтэл манай автобуснууд яаж явдаг билээ дээ. Яг л “Нисдэг авс”. Тэрхүү “Нисдэг авс”-ндаа өөрсдөө хөлөө олж чаддаггүй байж, өөрийн төлөө бариул руу тэмүүлсэн бяцхан үрсээ адлаад юу хийнэ вэ.

Энд хүүхдийн хоолны газар, бие засах газрын талаар ярих нь илүүц биз. Энэ мэтээр хүүхдийнхээ төлөө “За” гэж хэлэхээс татгалзсан томчуудад хариуцлага тооцох хуультай болохсон. Эрүүл, аюулгүй орчинд амьдруулсныг нь саашааж, адалж, тарчлаасан хүмүүсийн аав, ээж гэх алдарыг нь хураах хэрэгтэй.

Хүүхэд зөв газар өсч байж л сая сайн хүн болж хүмүүжинэ. Архичин аавтай, тамхичин ээжтэй өссөн хүүхэд ямар хүн болох нь ойлгомжтой. Тэр хүн ирээдүйд ямар эцэг, ямар эх болох нь нүднээ тод.


Хорь гаруй жилийн өмнө говийн нэгэн аймагт гарсан аймшигт хэргийг үйлдэгч, бага насаа аймшигтай тамлал дунд өнгөрөөсөн болохоор тийнхүү аймшигтай хүн болж төлөвшжээ. Тэрбээр нас биенд хүрснийхээ дараа хэзээ мөдгүй нярайлах гэж байсан эхнэрээ хоёр бяцхан хүүхдийнхээ дэргэд зодож, мотоциклд хүлэн гудмаар чирэж хороосон байдаг. Түүний адгуусан үйлдлийг зөвтгөх аргагүй. Гэхдээ тэрбээр тийнхүү аймшигт адгуус болсон нь төрсөн эхтэй нь холбоотой байсан гэдэг. Хөдөлгөөн ихтэй, зөрүүд хүүгээ хүмүүжүүлж байгаа нь энэ гэж төрсөн эх нь шуудайд хийнэ хээр шонгоос өлгөөд хонуулдаг байсан тухай нутгийн хүмүүс ярьдаг юм билээ. Энэ үйл явдал “Эх нь шийр алаг бол унага нь шийр алаг” гэдгийн жишээ.

Үүний зэрэгцээ “Эрүүл Монгол хүн” гэдэг шиг “Хариуцлагатай, хүн чанартай Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Уг нь манайхан олон зүйлийн төсөл хөтөлбөр боловсруулж, шуугиан тарихдаа сайн сан. Түүнийхээ нэгэн адилаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж “Хүүхдээ зоддог харгис эцэг, эхийн эрхийг хасч, бусдын хүүхэд миний хүүхдээс ялгаагүй” гэх бодлыг өөртөө шингээчихсэн байхад хүүхдүүд минь өдөр өдрийг айдсаар биш инээмсэглэлээр сүлэх боломжтой санагдана.

Ер нь манай улсын хууль тогтоомжийг хараад байхад хүүхдийн эрхийг дурдсан сүржин сүржин заалттай атлаа хэрэгжүүлдэггүй муу талтай юм. Төрийн байгууллагууд нь “НҮБ-ийн тэддүгээр конвенцид тэгж элсэв. Тийм чуулга уулзалтад оролцов” гэх мэтийгээ л сурталчлаад байхаас “хүүхдийн эрхийг тэгж хамгаалав” гээд ярихгүй байгаа нь сонин.

Ийнхүү хүн болж төрснийхөө төлөө элдвийн тамлал хүртэж буй балчируудын хажуугаар хэвлийдээ хороогдож буй амиудаа хэрхэх вэ. Тэднийг хамгаалах үүргийг хэн хүлээж байна вэ. Уг нь хүүхэд хаана байгааг хамгийн сайн мэдэж байх субъект бол Төр. Яагаад гэвэл Хүүхдийн эрхийн тухай хуулинд “Төр хүүхдийг хамгаалалтадаа авна” гэсэн заалт бий. Гэтэл төр хүүхдүүдээ хамгаалж чадаж байна уу. Салбарын яам нь юу хийгээд байна вэ.

Энд дахин нэгэн зүйлийг хэлье. Манай нийгэм өнөөдөр үнэт зүйлээсээ гажаад явчихаж. Төр өөрөө улсынхаа үнэт зүйл рүү гол анхаарлаа чиглүүлж, гол хөрөнгө оруулалтаа хийгээгүйгээс өнөөдрийн хүндрэлүүд үүсч байна.

Өөрөөр хэлбэл монголын хамгийн үнэт зүйл бол хүн. Энэ зүйлдээ хангалттай хөрөнгө мөнгө зараагүй. Маш олон хууль байгаа ч хэрэгжих механизмууд нь тодорхой биш. Хэрэгжүүлэхийг тэр болгон хүсдэггүй, хянадаггүй. Хууль хэрэгжихэд шаардлагатай төсвүүдийг нь баталж өгдөггүйгээс хуулиуд цаасан дээр байсаар...

Уг нь хүүхдийн эрхийг хамгаална гэдэг чинь баярынхан өдрөөр хэдэн чихэр өгөөд аргалчихдаг зүйл биш юм шүү дээ. Нэг нь цагт бүгд нийлж “Хүүхдийн төлөө “За” гэж хэлж байсан шигээ ахин нэгдэж, хөсөр хаягдсан хүүхдийн эрхийн төлөө “За” гэж хэлцгээе... 

“Нарны хаан хүүхдүүд” дуунд гардаг шиг “Даян дэлхийн хүмүүсээ хүүхдийн сайн сайхны төлөө Замбуулин хорвоог уяртал “За” гэж хэлье...

О.Анир

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.168) 2024 оны 06 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.168) 2024 оны 06 сарын 06

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

0  |  0
DR. ADITYA(129.205.113.168) 2024 оны 06 сарын 06

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

0  |  0
DR. ADITYA(129.205.113.168) 2024 оны 06 сарын 06

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

0  |  0
irgen(89.217.200.133) 2016 оны 11 сарын 19

yneheer hyyhediin erh ashig baihgui mongold, zovj zuderch yamarch argagui baigaa hyyhdyyded tor, niigmiin baiguullaga yneheer anhaaral tavihgui baina, setgel ovdmoor um ih gardag shdee tv-eer hyrtel, toriinhon ajlaa hiij medehgui baina, za ter huviin hudalch umnuud tertee tergui hyyhed ashiglaj mongo hiih gesen l umnuud baidag biz

0  |  0
gana(202.72.245.165) 2016 оны 11 сарын 19

neg l olon baiguullaga bdg demii urgui zardal gargaj tedniig tsalinjuulj bhaar sanhuujitiig ni zogsooj jinhene huuhduuded zoriulah heregtei hajuu aild ni ayul bolj bgaag medeelegui hurshuudiig ni huuliar hariustlaga toostdog bolgoh heregtei tegehgui bolhoor amia bodogsod ih bn shu de

0  |  0
Top