Иргэний нисэхийн онгоцуудад яагаад аврах шүхэр байдаггүй вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 29

Сөнөөгч онгоцны нисгэгч онгоц нь дайсны суманд оногдонгуут автомат шидэгчээ ажиллуулан шүхрээр бууж амь гарч байхыг бид киноноос олонтаа харсан. Харин иргэний агаарын тээврийн онгоц зорчигчиддоо шүхэр өгдөггүй шүү дээ. Суудалд нь ч автомат шидэгч байдаггүй. Яагаад ийм байдаг юм бол оо.

            Нэгдүгээрт, онгоцны ослын ихэнх нь агаарт нисч байх үед гардаг. Гэтэл онгоцны нисэж буй өндөрт амьсгалах хүрэлцэх хүчилтөрөгч байдаггүй. Хоёрдугаарт, автомат шидэгчээр шидэгдэж буухын тулд тусгай бэлтгэл сургуулилт шаардагддаг юм. Нисэгчид маш их дасгал сургууль хийж байж энэ чадварыг эзэмшдэг. Энэ хоёроос гадна өөр хэд, хэдэн шалтгаан бий. Иргэний нисэхийн онгоцонд олон хүн суудаг. Хэрвээ зорчигчдыг шүхэртэй болголоо гэхэд нэгдсэн нэг л товчлуураар мулталдаг байх нь зайлшгүй. Тэгэхгүй бол зүрх муутай нэг нь түрүүлээд дарчихна. Онгоцны бин битүү байдал алдагдвал онгоц сүйрнэ гэсэн үг. Тэгэхээр бүгд зэрэг л шидэгдэх ёстой болж таарна. Тэгвэл тийм тохиолдолд амьд үлдэх магадлал бараг “0”-тэй тэнцүү гэдгийг туршилтаар тогтоосон байна.   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amirta(168.126.12.68) 2016 оны 11 сарын 30

hooy tegvel tsag n bolohoor ayandaa delgedeg smart shuher zohion buteechih ih mongo oliishd

0  |  0
ккк(202.55.191.76) 2016 оны 11 сарын 29

Тэгээд яах гэж МИАТ-ын онгоцны зураг тавиад байгаа юм

0  |  0
би(103.229.122.58) 2016 оны 11 сарын 29

Үхсэн ч, сэхсэн ч хамтдаа гэсэн уриатай байдаг байхаа =))

0  |  0
Нисэхийн сонин(202.9.43.190) 2016 оны 11 сарын 28

ИАТ-ийн онгоцонд нисгэгч зорчигч болгонд аврах шүхэр тавьж болохгүй хэрэв тэгвэл тэр онгоцны даац хүндэрч бага ачаа тээш зорчигч тээвэрлэхэд хүрнэ байлдааны онгоц бол өөр хэрэг ямар нэгэн аваар осол агаарын тулалдааны үед маш хүнд нөхцөлд орж сөнөх буюу онгоц унах үед л 2 нисгэгч ашигладаг юм шүхэр хэрэглэх хурд бас бий тэр ашиглахад зориулсан хурд өндрийг хангаж ашиглана.

0  |  0
Top