Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, “Бичиг занги” төрийн бус байгууллагаас нутгийнхаа шинэ жилийг зохион байгуулжээ. Нутгийн шинэ жилд Өвөрхангай нутгийн уугуул улс төр, урлаг соёлын алдартнууд оролцсон байна. Тэдний дотор УИХ-ын 2016 оны сонгуулийн 21 дүгээр тойрогт АН, МАН болон бие даан нэр дэвшсэн гурван өрсөлдөгч нэг ширээнээ сууж, харгүй сайхан баяраа тэмдэглэсэн байна. МАН-аас С.Чинзориг, АН-аас С.Дэмчиг, бие даан МҮОНРТ-ын захирал асан М.Наранбаатар нар өрсөлдөж, С.Чинзориг ялалт байгуулсан удаатай.
Шинэ жилийн баяраа тэмдэглэсэн нутгийнхан “Улс төрч гэдэг ийм л харгүй сайхан өрсөлддөг, жудагтай байх ёстой. Хэн нь ч ялагдсан эргээд уулзах нүүртэй байх сайхан шүү” хэмээн нутгийн гурван улс төрчөө магтсан байна. Эрчүүд ийм сайхан гэж.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 4 )
uneheer saihan
er hun iim baidgiin
Харахад дажгуй Байна шуу, овоодоо
Монгол эрчүүдийн цөлх ухаан,жудаг чанарыг харуулсан та нартаа баярлалаа...