Диатезтай хүүхэд ”Хомхой долоох” өвчнийг амархан тусдаг

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 18

Диатезтай хүүхэдтэй эцэг эхчүүдэд хэрэг болох мэдээллийг хүргэж байна. Хэрэв таны хүүхэд диатезтай бол хүүхэд тань амны герпес өвчинд илүү мэдрэг болдогийг анхаарна уу.

Бидний хэлж заншсанаар "Хомхой долоох" өвчнийг диатезтай хүүхэд амархан тусдаг ба бусад энгийн хүүхдээс илүү хүнд тусдаг. Хомхой долоосон үед гардаг цэврүүтэй талбай нь том байхаас гадна маш их өвдөлт өгдөг. Ялангуяа диатезын тууралттай, хомхойн цэврүү хавсарч нэг газар гарвал хүүхэд маш их эмзэглэж хоол, нойрондоо муудаж байнга уурлаж, уйлагнана.

Мөн диатезтай хүүхдийн дархлааны систем нь амархан хямардаг онцлогтой тул хомхойн вирусыг ам хэсэгтээ тогтоож чадахгүй, бүх эрхтэн системээр тархаадаг ч тохиолдол бий. Ингэсэн үед хүүхэд маш хүндээр өвчилж, нас барах ч шалтгаан болдог.

Та хүүхдээ уг өвчнөөс урьдчилан сэргийлж хамгаалахдаа:

1. Хүүхдийн ам орчим үнсэхгүй байх
2. Хүүхдийн иддэг аяга, халбаганы хэрэгслийг гэр бүлийн гишүүдээс тусад нь байлгаж, угаахдаа тусдаа аяга таваг угаагч спонжоор угаана
3. Хүүхэддээ өөрийнхөө амнаас хэзээ ч бүү хоол өг
4. Соосок нь газар унасан бол урсгал усаар зайлж хүүхэддээ өгнө. Өөрийнхөө амаар цэвэрлэж болохгүй.
5. Хүүхэд гар нүүрээ угаасны дараа тусдаа алчуураар нүүр гарыг нь арчина. Том хүний алчуураар арчиж болохгүй.
6. Гэр бүлийн гишүүдээс хэн нэгэн хомхой долоосон байгаа бол яаралтай эмчид үзүүлж цэврүү гарсан хэсэг дээрээ тос түрхлэг түрхэж арга хэмжээ авч бусдыгаа хамгаалах.
7. Гадуур ресторан цайны газар хоол идэх бол хүүхдийнхээ өөрийнх нь халбагыг байнга авч явж өөрийнх нь халбагаар хоол өгөх. Эсвэл нэг удаагийн шинэ халбага хэрэглэх.

Хүүхэдийг 5 нас хүртэл нь зөв арчилгаа сувилгаа хийхэд хүүхэд диатезнаас бүрэн салах боломжтой.

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top