Тэтгэвэрийн зээл ахмадуудыг ядууралд хүргэж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 20

 УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар нэгэн онцгой хуулийн төсөл орж ирсэн нь Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байлаа. Хуулийн төсөлд, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндэд нь төрөөс анхаарал хандуулах  гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр дурьдагдсан, ахмадуудтай холбоотой анхаарал татахуйц нэг асуудал хөндөгдсөн нь “Тэтгэвэрийн зээл ахмадуудыг ядуурал руу түлхэж байна” гэдэг сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл байлаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт  “Тэтгэвэрийг зээлд хамруулахгүй байх талаар бодож үзмээр юм. Яагаад гэвэл тэтгэвэрийг нэг дор бөөнөөр нь зээлийн хэлбэрээр  авч, хүүхдийнхээ эсвэл ач, зээгийнхээ сургалтын төлбөрт өгчихдөг.  Үүнийхээ дараа ямар ч орлогогүй болчихдог. Цайны сүүний, өдрийн хоолны ч мөнгөгүй болж байгаа ахмадууд маш их байна. Тиймээс энэ асуудал дээр төрөөс анхаарч зээлийг зогсоовол яаж байна” гэдгийг хууль санаачлагчдаас асуусан нь нэгийг бодогдуулахад хүргэв. Энэ асуудал дан ганц өнөөдөр хөндөгдөж буй асуудал биш.

Энэ оны гуравдугаар сард Төрийн ордонд  “Орон сууц, ипотекийн зээл болон малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаар зарим асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, энэ үеэр  МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун “Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл нуугдаж байна” гэдгийг онцолж байлаа.

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эрдэмтэд тэтгэвэрийн зээлээ ахмадууд хэрхэн, юунд зарцуулж байгаа талаар судалгаа явуулжээ. МУИС-ийн эдийн засгийн сургуулийн багш Л.Оюун судалгааныхаа талаар тайлбарлахадаа “Манай профессорын баг “Тэтгэврийн зээлийг хэн авч байна. Юунд зарцуулж байна. Ямар зорилготой авав” гэдэг сэдвээр судалгаа явуулсан. Тэгээд үзэхэд зориулалт нь ахмад настны хэрэглээ бус ажил хийхгүй гэртээ суудаг залуусын гарт очиж байгаа дүн гарсан. Олонх нь тэтгэврээ бараг сардаа авч үзээгүй. Ахмадууд өөрсдөө улаан мөнгөгүй болчихдог. Хүү, охин эсвэл бэр, хүргэн нь хүчээр тэтгэврийн зээл авахуулдаг юм байна. Ингэхээр өндөр настнууд маань жинхэнэ ядуу, эдийн засгийн чадавхигүй, хүний хараат болж байна”  гэжээ.

Судалгааны дүнгээр тэтгэвэрийн зээл авч буй ахмадуудын 70 – 80 хувь нь өөрсдөдөө бус үр хүүхэд, хамаатнууддаа зарцуулдаг гэсэн дүн гарчээ.  Монгол Улсад 60-аас дээш насны 170 гаруй мянган ахмад настан амьдарч байгаагийн 90 хувь нь их бага хэмжээгээр тэтгэврийн зээл авдаг байна. Нийт 170 гаруй мянган ахмад настны 90 хувь нь зээлтэй, багаар бодоход тэдний 70 хувь нь буюу 100 мянга орчим ахмад зээлээ өөрсдөө хэрэглэж чадахгүй байна гэсэн үг юм. Ахмад настны тоо жил ирэх тусам өсч, тэтгэвэрийн зээл авах хүний тоо өдөр бүр нэмэгдэж буй ажээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. Арав гаруй жилийн дараа хүн амын тал хувь нь тэтгэвэрийн насныхан болж манай улсын хүн амд насжилт ихсэнэ гэсэн үг. Үүнийг дагаад тэтгэвэрийн зээл авагчдын тоо хэд дахин өсөх магадлалтай.

Ахмадууд тэтгэвэрээ зээлээд хэрэглэх, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зарцуулах, бусдад өгөх нь тэдний эрх гээд тоохгүй өнгөрч болох ч тийм биш ажээ. Амьдралынхаа мөч бүрийг хүүхэд багачуудынхаа ирээдүйн төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэж, гавьяаныхаа амралтанд гарсан ч гар хоосон, толгой нүцгэн явах нь бидэнд  тийм таатай гэж үү. Өсгөж бойжуулсан эцэг эхээ хайрлан хамгаалдаг нэгэн байхад, өнгөтэй өөттэй бүхнийг булаагаад авчихдаг цэвдэг сэтгэлтэн ч олон бий. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед ахмадуудыг талхны ч мөнгөгүй болгож цөлмөж мэдэх ухаан мөхөс нэгэн бий гэдгийг ойлгох цаг болжээ.

Шийдэл: Тэтгэвэрийн зээлийг богино хугацаатай олгох шаардлагатай

    Олон тооны гишүүн ахмадуудын тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах шаардлагатай хэмээн олон нийтээс оноо авахын тул шоудаж явсанаас ахмадуудын амьдралд нь тулгамдаж буй нарийн асуудалыг авч үзсэн нь хэн билээ. Хуулийн төсөл хэлэлцэх үеэр ахмадын тэтгэвэрийн зээлийг хязгаартай олгоё гэдэг санаачлага гарчээ.  “Тэтгэврийн зээлийг 1-6 сарын хугацаанд олгох, зургаан сарын дараа үргэлжлүүлэн зээл олгоход хязгаар тавидаг байх” санаачлага явж байгаа ажээ. Гэхдээ хуулийн төсөлд хараахан тусгаагүй байгаа юм. Судлаачдаас үүсэлтэй энэ саналыг арилжааны банкууд эртнээс эсэргүүцэж ирсэн байна. Тэтгэвэрийн зээл нь банкуудын ашгийн тодорхой хувийг эзэлдэг төдийгүй хамгийн найдвартай зээлд ордог байна. Иймээс банкууд тэтгэвэрийн зээл олгох сонирхол их байдаг ажээ.

Хуулийн төсөлд нүд хуурсан нэгэн заалт оруулж иржээ. “Өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлдэггүй байх” заалт тусгагджээ. Хуулийн заалт шинээр орж буй нь сайшаалтай ч банк тэтгэврийн зээл олгохдоо өөрсдийнх нь зөвшөөрлөөр зээлээ олгодог учраас энэ нь шинэ зүйл биш юм. Банкны зээлийн журамд байх л шаардлага. Хэн ч хүний өмнөөс зээл авдаггүй. Банк өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгөөр зээл олгож ирсэн.

Харин зээлийг хязгаартай олгоё гэдэг бол ахмадаа бодсон шийдвэр болох юм. Сар шинэ, сургалтын төлбөрт тэтгэвэрийн зээлээ 1, 2 жилээр аваад хэрэглэчихдэг. Зээлээр авсан мөнгөө ганц сарын шинээр хэрэглээд дуусчихсан ахмад буурал бүтэн жил талх, сүүний мөнгөгүй болдог жишиг олон байна. Тэтгэвэрийн зээлийн хугацаа дууссан ч үр хүүхдүүдийнх нь хэн нэг нь дахиж очоод зээлийг нь сунгуулчихдаг явдал нь ахмадуудыг хүндхэн амьдруулахад хүргэж байгаа юм. Тэтгэврийн зээлийг 1-6 сарын хугацаанд олгох, зургаан сарын дараа үргэлжлүүлэн зээл олгоход хязгаар тавидаг байх нь өөрсдийг нь бодсон шийдвэр байж болох юм. Нөгөөтэйгүүр урт хугацаатайгаар зээл олгодоггүй байх, 3-4 жилд нэг удаа богино хугацааны зээл олгох зэрэг хязгаарлалт тогтоовол ахмадуудаа ядууралд өртөхөөс хамгаалж чадна. Ахмадын тэтгэвэр нь өөрт нь зарцуулагдах, гавьяаны амралтаа эдлэх, эрүүл мэнд, амралт сувилалд зарцуулах ёстой. Өндөр настнаа тэтгэх, хайрлан хамгаалах нь үр хүүхэд, ач зээ нарынх нь үүрэг ч Төр өөрөө хамгаалах ч шаардлага үүссэнийг судлаачдын дүгнэлт харуулж байна.

Т.Амараа

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.91.115.38) 2019 оны 02 сарын 23

Teneg sudalgaa bna odor bolgin em tan xergeldeg emee owoo nar yaaj ach zee narta ilvvchldx ym tetgewriin zeele xvvgvi bolgoj tetgewriin dood xemjeeg 500000 bolgoch amalsan amlalta bielvvlech eronxiilogcho tetgewriin zeeliig neg udaada zeeliine xaagach

0  |  0
zochin(203.91.115.38) 2019 оны 02 сарын 23

Teneg sudalgaa bna odor bolgin em tan xergeldeg emee owoo nar yaaj ach zee narta ilvvchldx ym tetgewriin zeele xvvgvi bolgoj tetgewriin dood xemjeeg 500000 bolgoch amalsan amlalta bielvvlech eronxiilogcho tetgewriin zeeliig neg udaada zeeliine xaagach

0  |  0
Zochin(66.181.179.253) 2017 оны 08 сарын 22

Ene bilegt ih bayan abgai baih td hugshchuuliin tetgebereer oroldood baina bid zeel abahaa bolie chi bidend hangalttai mungu uguutuh amidrald chini sard hoer gurban zuun tugrug hangalttai baidag uu demii soliorch suuhaa boli

0  |  0
Ganaa(66.181.179.253) 2019 оны 11 сарын 05

Estoi amidralaas tasarhai teneg ym hiijdee oyun guai tetgebriin 300000 tugruguur uuruu amidraad uzeerei hool bair hubtsas geed olon heregtseenii haana ch hurdeggui uchir ahmaduud zeel abdag ymaa iim teneg ym yarij baihaar tetgeber nemeh ym yarih heregtei odoogoor sard500000 bolgobol amidrald arai guhuj ochno s

2  |  0
Zochin(199.212.86.139) 2016 оны 12 сарын 22

Shal teneg sudalgaa baina daa amidarlaas tasarhai, Urh tolgoilson gants bie hun yaj ur huuhdiinhee surgaltyn mungiig tuluh um be? Bodood uz!!! 1 udaa zeel avch baij l tulnu shuu dee. Teddnd heregtei bolood l zeel avch baigaa. Muu teneguud yarih hiih umaa olj yadaj dee durakuudaa

0  |  0
Хари(202.9.41.101) 2016 оны 12 сарын 21

Бараг 2 сараас дээш олгомгүй байна. Хүн нас явахаараа бүх зүйлийг эргэцүүлэх, үнэн худлыг ялгах чадвар буурдаг. Түүнийг нь далимдуулж өрөвдүүлж бүх тэтгэвэрийг нь тасралтгүй авч идэж тэжээлгэдэг нэг хэсэг бүлэг этгээдүүд байна. Ах дүү нар нь дийлдэггүй. Ичихгүй зүгээр суусан хүний өмнөөс хүүхэд цувуулаад түүнийгээ урдаа бариад зүгээр тэжээлгэгчид газар авч байна. Би багийн өнчин хүүхдүүдэд буцалтгүй тусламж өгсөн.Гэтэл нэг хүүхэн маш үл тоомсорлосон байдлаар хандтал багийн зохион байгуулагч 2 хүүхэдтэй ,ажилгүй ,2 хөгшины тэтгэврээр амьдардаг. тийм учраас дуудсан гээд их санаа нь зовсон.

0  |  0
эдийн засагч(124.158.94.35) 2016 оны 12 сарын 21

казакстаны ядуурлыг бууруулах төсөл гэдэг луйврын сүлжээ рүү бүх ахмадууд тэтгэврээ зээлээд орцоон одоо яанаа

0  |  0
Tetgeveriin nastan(103.229.123.17) 2016 оны 12 сарын 21

Tetgeveriin zeel bish tetgeveriin hemjee chini yaduurald hurgej baigaag oilgohgui bna gej uu? Yun yaduu yavtsuu sudalgaa ve! Ajillaj baihdaa hurimtluulsan heden tugrogee uridchilj avaad ur huuhed ger orniihoo tulgamdsan asuudliig shiidehed oroltsoj baigaa ni yamar buraatai yum ve? Harin onoodor tetgever baga zeeliin huu ondor. zaluuchuudad ajil oldohgui.oyutnii surgaltiin tolbor ondor.niigem barag buheldee yaduurch baigaag ter sudalgaa gedegtee tusgasan yum uu Heterhii oroosgol shiidver hunii omnoos bitgii gargaasai daa!Tetgeveriin zeelees huu avna gedeg bol harin jinhene moljlog! T

0  |  0
зочин(202.21.106.152) 2016 оны 12 сарын 21

Тэтгэвэрийн зээлийн хугацааг тогтоох нь зөв.Зээл олгохдоо насны хязгаар байвал зүгээр юм шиг. Яагаад : 70 аас дээш насны өндөр настангууд бол хэцүү ш дээ. Мөнх биш бурханы оронд явсан тохиолдолд , өр зээлтэй байвал эвгүй л юм билээ. Ер нь насны тэтгэврийг хугацаатай болгочихвол хүү аваад байх шаардлагагүй биз дээ. Хөдөлмөр хийснийхээ хөлсийг авч байхад хүү боддог илүү зан. Үйлчилгээ үзүүлсний төлбөр л авна биз дээ

0  |  0
Тэтгвэртэн(2.133.5.216) 2016 оны 12 сарын 20

Зээлийн хүүг бууруулах хэрэгтэй

0  |  0
Хан(202.9.40.48) 2016 оны 12 сарын 20

Энэ сэтгүүлч эргүү байна

0  |  0
erdenetsoo(202.179.23.122) 2016 оны 12 сарын 20

Odoo bur zeel abah erhiig hasah ni tetgeber gej heden togrog ogch baina gej bodoob tetgeber nemehgui n tuld huursan ajil hiij baina oorsnoo ene mongoor amidraad uz neg jil tegbel itgie tetgeber nem

0  |  0
minii bodol(143.176.142.132) 2016 оны 12 сарын 20

tetgevriin zeel avaad yu gej yduurald oroh ve ter mongiig ymar haychihsan bish todorhoi amidraldaa hereglechihsen l baigaasht harin zeeliin huug l buuruulaad ogchih,zeeliin huu chini harin denduu baigaa shuu

0  |  0
Зочин (66.181.184.71) 2016 оны 12 сарын 20

Ахмадуудын эрх ашгийг хамгаалж байна,зээлийн хүүг бууруулана гээд үнэн худлаа ярьж баяжсан баасан авгай хаачив аа тэр албан тушаалаа өөр чадвартай хүнд өгмөөр уимаа. Одоо худлаа ярьж болсон биз дээ

0  |  0
zochin(202.9.43.135) 2016 оны 12 сарын 20

tetgebriihen tetgebriin zeel calintai n calingiin zeel zahiin naimaachid bank busaas udriin zeel abch amidralaa zalguulj ybaa unuugiin dur zurag iim bolood bn ydarsan iim irged zahiin ger horoolloor duuren bn zahiin horoollin haan bahkind ochool harhad tetgbriihen yg l iim baidag ym bn lee

0  |  0
zochin(202.9.40.64) 2016 оны 12 сарын 20

tetgeveriin zeeliig zogsooh heregte mash zov

0  |  0
Sanal(103.57.95.100) 2016 оны 12 сарын 20

Za bolio mglchuud bid uhtel ur haram geed l yavd humuus,neg n ch gsen avaad herglej l baigdee.avlaa geed ulburch uhehgui n lav.bi ch udhgui tetgevert garn,bi bur 2 jileer n avmaar l bn shuu

0  |  0
зочин(139.5.219.58) 2016 оны 12 сарын 20

Хөгшчүүл зээлийг үр хүүхдүүддээ л авч өгдөг. Тэгээд өөрсдөө цайны сүүний мөнгөгүй үлддэг. Юү үнэн энэ л үнэн. Тиймээс богино хугацааны зээл өгөх нь л зөв.

0  |  0
үзье харъя,авъя(103.23.51.3) 2016 оны 12 сарын 20

зээл өгөх нь зөв ,,, хүн өөрөө авч хэрэглэх нь хэнд хамаатай юм бэ ,,, харин хүүг нь багасга

0  |  0
үзье харъя,авъя(103.23.51.3) 2016 оны 12 сарын 20

зээл өгөх нь зөв ,,, хүн өөрөө авч хэрэглэх нь хэнд хамаатай юм бэ ,,, харин хүүг нь багасга

0  |  0
тэтгэвэрийн хөгшин(202.179.11.10) 2016 оны 12 сарын 20

хүүгий нь багасгаад цөөн сараар жилд нэг удаа олгодог болох хэрэгтэй Энэ хөгшчүүд идээд эдлээд юу шалих вэ. Гэтэл сургалтын төлбөрт голдуу өгч байна Хүүхдүүд нь уурлаж загнаж байгаад л тэтгэврийн зээлийг нь авахуулаад өөрсдөө хэрэглэж байхыг би олонтай үзсэн Дээрхи судалгаа ч зөв. Залуучуудад ажил олдохгүй байна. Олдсон ч гол зогоох төдий цалинтай учир хийхгүй байна. Бас цалинг өгөхгүй байна.Ингээд эцэст ажил хийхгүй явсаар хийх сонирхолгүй болж өвөө эмээгийн тэтгэврээр амьдрагсадын ароми бий болж байна. Манай компаниуд өсөж томрохгүй учир ажлын байр нэмэгдэхгүй байна.

0  |  0
zochin (103.194.176.98) 2016 оны 12 сарын 20

huug bagasgaad olon saraar ogoh ni zob

0  |  0
zochin(103.194.176.98) 2016 оны 12 сарын 20

huug bagasgaad olon sar bolgoh heregtei

0  |  0
тото(103.57.94.91) 2016 оны 12 сарын 20

Тэтгэврийн зээлийг би хувьдаа нэг төрлийн мөлжлөгв Бүр харгис мөлжлөгв Улсад хорь, гучин жил ажлаад арай гэж тэтгэвэрээ тогтоолгочиход түүнийгээ урьчилж зээл нэрээр авч өндөрхүү авч байгаа нь Хүмүүсийнтүр зуурын мөнгөний гачаал, сэтгэл зүй дээр тоглож хөөрхий өндөр настай хөгшдийнхээ багахан тэтгэврээс нь хүртэл мөнгө хүүлж байгаа төрийн ичэгэвэргүй мөлжлөг юм. Болиулах хээгтэй.Тэтгэврийн зээл байхгүй байхад болоод л байсан биздээ

0  |  0
Зочин(202.21.106.116) 2016 оны 12 сарын 20

Билэгт бол сандалын ахааё л бурж бна.Хэдэн залуус явуулаад судлуулсан болоод донгомч бна. Биднийг ттэгэвэрт гаргаад эргээд хүн гэж үзэлгүй орхиэ, ажил хийлгэхгүй”давхар” цалин олгохгүй гээд танай нам юу гэж хуцаж блаа??хэдэн оюцтан явуулаад сараачиж байхын оронд хдэн хүнтэй тухтай уулзахгүй дээ?Профессоруудаа??тэтгэвэрт гарсан ахмадуудаа та нар цалинжуулаад залуустаа туслалцуулаад шимийг нь авч байсан уу??Ийм зүйлээ л сайн бод?Худлаа бидний тэтгэврээр шоу хий.Яадаг ч гэсэн бид өөрсдийнхөө мөнгийг өөрсдөө харин авч байвал зүгээрсэн.тэтгэв6 хүнээ яаж үр бүтээлтэй ашгилах талаар нэг бод!

0  |  0
zochin(103.26.195.189) 2016 оны 12 сарын 20

tetgewriin zeeliin ogj baix xeregtei awax mongo yaj zarax n ter xuni asuudal xarin olon saraar ogox n zow

0  |  0
Бадрах(27.123.213.186) 2016 оны 12 сарын 20

Хүүхдийн төлбөр. Эмлэг гээд олон асуудал байна. Банк зээл олгохгүй бол ломбард бусад зээлдүүлэгч нар бүр өндөр хүүгээр зээлэх болно. Гарцаагүй тэднээс авах л болно

0  |  0
зочин2(202.126.89.171) 2016 оны 12 сарын 20

амьдрал мэдэхгүй хүний санаа байна. төлбөрөө хийгээд хичээлээ сонго гэсэн шаардлагыг олон сургууль шаарддаг шдээ.хэрэв сургалтын зээл олгох юм бол өөр хэрэг.оюутны зээлийг яриад л яриад л байгаа өгсөн юм алга. дараагийн семистр эхлэх дөхөөд л байна даа

0  |  0
зочин(202.21.106.107) 2019 оны 09 сарын 07

Тэтгэврээ аваад хэнд юунд зарах нь хувь хүний асуудал......харин өөрийн тэтгэвэрээ урьдчилж авсныхаа төлөө хэт өндөр хүү төлөх нь мөлжлөг

1  |  0
zochin(103.194.176.98) 2016 оны 12 сарын 20

50 nastai tetgeriin emegtei oyutan huuhdiinhee tolboriig yaj hiih yum be bodoh heregteishde

0  |  0
zochin(103.194.176.98) 2016 оны 12 сарын 20

bur dordoh baih gej dodoj bn yadaj nasaar ni angilj bolohgui yu 50-60 nasand 2 jil 60-70 nasand 1 jil 70-s deesh 6 sar geh met

0  |  0
ШИНЭ ОН(139.5.219.195) 2016 оны 12 сарын 20

ЗӨВ ШҮҮ

0  |  0
sugara(103.212.117.114) 2016 оны 12 сарын 20

emnelegt hevtey 10 honogiin mungu ch hurkushte zeelku ged yahiin tsagaan sar bolno gants bie hugshin yahiin boljin yu yariad bgan huts

0  |  0
зочин(64.62.175.82) 2016 оны 12 сарын 20

Аав ээж нь тэтгэвэрт гарсан ч гэсэн хүүхдийнхээ сургалтын мөнгийг төлөхийн тулд яалт ч үгүй зээл авч сургуульд сургахаас өөр аргагүй шүү дээ Харин энэ их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байвал бидэнд их хэрэг болох байх Тэтгэврийн мөнгө хэтэрхий бага байгаа тул олон сараар авч байгааг төр засаг ойлгох хэрэгтэй. Юу юуны тухайд хүрэхгүй гээр аль нэг талыг барьж асуудал шийдэхгүй байвал зүгээр байна даа

0  |  0
Top