Г.Цагаанхүү: Нойргүйдлийг эм ууж биш, сэтгэл заслын аргаар эмчлэх ёстой

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 12

Нийгмийн бухимдал, стресс, ажилгүйдэл ядуурал ихэсхийн хэрээр иргэд ядарганд ордог. Энэ нь нойргүйдэх өвчнийг үүсгэх үндсэн суурь болж өгдөг байна. Түүнчлэн ажлын ачаалал хэт ихэдсэн, сэтгэл түгшүүртэй үед нойргүйдэх магадлал өндөрсдөг ажээ. Мөн нойрны эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь эргээд нойргүйдэлд хүргэх эрсдлийг дагуулдаг байна. Ихэнх  өвчин тухайн өвчлүүлсэн хүнээ л зовоодог бол бусдад хор хохирол учруулж байдагт нойргүйдэх өвчний гол онцлог юм. Тодруулбал, нойргүйдэх өвчнөөр өвчилсөн хүн хэт ууртай, догшин байх нь олон байдаг аж. Олон улсад энэ өвчнийг сэтгэл заслын буюу аль болох энгийн аргаар эмчлэхийг эрмэлздэг юм байна. Харин манай монголчууд огт өөр зориулалттай буюу харшлын эмийг хэрэглэж хэвшсэн байдаг нь цаашдаа олон сөрөг нөлөө дагуулах эрсдэлтэй ажээ. 

Энэ талаар Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүүгээс цөөн асуултад хариулт авсан юм. 

 

 

-Өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэг нь нойр дутуу явж байна гэсэн судалгаа гарчээ. Таны бодлоор энэ өвчнийг эмчлэхийн тулд ямар арга хэрэглэх ёстой вэ?

-Нийтээрээ нойргүйдэж байгаа ийм нөхцөлд “Унтаж сурах” гэдэг асуудлыг хувь хүн бүр бодож, амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Ингэхдээ сэтгэлээ тайван байлгаж, эрт, босч, эрт унтах зэрэг энгийн аргуудыг эхлээд хэрэглэж хэвшүүлэх нь зүйтэй. Нойргүйдэл нь ихэвчлэн сэтгэлзүйтэй холбоотой байдаг. Тиймээс сэтгэлзүйн аргаар л эмчлэх нь зөв. Бүр болохгүй бол нойронд дэмжлэг үзүүлдэг хөнгөн зэргийн эм хэрэглэж болно.   

-Манайхан ихэвчлэн харшлын эм ууж хэвшсэн байдаг шүү дээ?

-Харшлын эм бол мэдрэлийн тогтолцоог дарангуйлах нөлөөтэй. Энэ нь тайвширч байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Тайвшрах нь унтахад тодорхой хэмжээнд дэм болж байгаа хэрэг. Тэрнээс биш харшлын эм бол нойрны эм биш шүү дээ. Харшлын үед хүний бие хэт мэдрэг болчихсон байдаг. Тэр мэдрэг, сэргэг байдлыг нь дарангуйлахаар нойр хүрч байгаа хэрэг.

-Харшлын эм байнга хэрэглэх нь сөрөг нөлөөтэй юу?

-Харшлын эм нь бусад эмийг бодвол сөрөг нөлөө харьцангуй багатай байдаг. Гэсэн ч удаан хугацаагаар хэрэглэж болохгүй. Аливаа зүйл хэтрэхээрээ сөрөг нөлөө зайлшгүй гарч ирдэг. 

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмч(112.72.15.187) 2018 оны 01 сарын 14

Medreliin zuvlukh Mongoliin nomer neg shuude.yu ch medq bj yasan duraara yrina ve ene xumus

0  |  0
Saraaa(66.181.184.34) 2017 оны 01 сарын 17

Huurhii hogshin hvn bolkhoor dandaa setgel sudla talryy,, olon ch hvniig setgel zuich setgel medreliin emnelegt handuuldag gesen,, Medrel iin emch naraa gej,,

0  |  0
Оюун(27.123.214.109) 2017 оны 01 сарын 16

Энэ эмчийн хаяг утсыг өгч тусална уу

0  |  0
Оюун(27.123.214.109) 2019 оны 10 сарын 22

Энэ эмчийн хаяг утсыг өгч тусална уу

1  |  0
зочин(202.179.31.30) 2017 оны 01 сарын 12

Энэ хүний үгийг сонсохоос өөр аргагүй

0  |  0
жэцуж(202.179.18.61) 2017 оны 01 сарын 12

битгий мэдэмхийр

0  |  0
нямаа(202.70.37.2) 2017 оны 01 сарын 12

Багш минь яасан их хөгширөөв дээ.Сүүлийн хэдэн жил бараагын нь хараагүй сайхан байна аа

0  |  0
Top