Хэрвээ та ажигламтгай хүн бол энд, тэнд байрлуулсан цагны сурталчилгааны зураг дээр зүү нь дандаа 10 цаг, 10 минутыг заадаг болохыг анзаарсан байх учиртай. Харин яагаад заавал ийм байдаг юм бол гэж бодож үзээгүй байж магад. Сурталчилгаа бүтээгчид цагийн зүүний байрлалыг сонгохдоо доошоо харсан байдалтай, эвсэл эгц шулуун байлгахыг цээрлэдэг. Тиймээс нэг талд 9-12, нөгөө талд 1-3 гэсэн сонголт л үлдэх нь мэдээж. Шулуун шугамд байлуулахыг цээрлэдэг учраас нэг зүү ес, нөгөө зүү нь гурав дээр байж таарахгүй. Хоёр зүү хоёулаа 12-ын цифр дээр давхцах нь бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн харуулах боломжийг үгүй хийнэ. Тиймээс хамгийн боломжит хувилбар нь 10, хоёр буюу 10 цаг, 10 минут болж таардаг ажээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
Үгүй мөн их мэдэмхийрчээ. Төгөлдөр гуай ном сайн унш, тэгвэл ухаарна. Цагны билэг тэмдэг болгосон 10 цаг 10 минутын тухай чамд хэлж өгье. Их британийн Лондон хотод Биг-Бэн гэж цамхаг-цаг бий. Энэ цаг бол анх байгуулсан цагаасаа англичуудын бахархал болсон бүтээл юм. Гэтэл нэг өдөр энэхүү бахархал болсон цаг нь 10 цаг 10 минутыг заах үедээ гэмтэж зогссон юм. Энэ бол англичуудын хувьд үндэсний гашуудал шахуу юм болсон бөгөөд цагийг дахин засаж ажилд оруулснаас хойш Биг-Бэн цаг нь түүхэндээ зогсоогүй гэж үздэг. Үүнээс хойш манай цаг хэзээ ч зогсохгүй гэсэн билэг тэмдгийг 10-10-р илэрхийлдэг юм