Манай улсад сүүлийн жилүүдэд Бэлгийн замын халдварт өвчин эрс ихсэх болжээ. Энэ нь нэгдүгээрт хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос, хоёрдугаарт нэг хүн хэтэрхий олон хавьтагчтай, гуравдугаарт гэр бүлээс гадуурх явдал ихэссэнтэй холбоотой юм. 2016 онд тэмбүү 1551, заг хүйтэн 1119, трихомониаз 324, ДОХ-ын есөн тохиолдол бүртгэгдэж байжээ. Халдвартай хүмүүсийн насны ангиллыг авч үзвэл 25-29 насныхан зонхилж байгаа.
Энэ насныхан нийт ХДХВ-ээр өвчлөгсдийн 23.1 хувийг эзэлж байна. Нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-34 насныхан 43 хувийг бүрдүүлж байгаа юм. Одоогийн байдлаар ДОХ-оор нийт 37 хүн нас бараад байна. Хамгийн аюултай үзүүлэлт нь төрөлхийн тэмбүүгийн халдвартай 16 хүүхэд хорвоод мэндэлсэн явдал юм. Эцэг, эхдээ эрдэнэ болж энэ хорвоод мэндэлсэн ч өөрийн ямар ч буруутай үйлдлээс бололгүй аюултай өвчинтэй төрөхөөсөө л тэмцэж байгаа нь харамсалтай. Тэгвэл мөн манай улсад өдөрт 10 гэр бүл салж байгаа гэсэн харамсалтай мэдээ байгаа.
Шалтгааныг авч үзвэл:
Соёлын ялгаа, Харь орны хүнтэй гэрлэсэн, Мөн хоёр өөр гэр бүлийн соёлын мөргөлдөөн
Гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй
Гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй
Санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа
Шилжилт хөдөлгөөн
Архидалт, муу зуршил
Гэр бүлээс гадуурх харилцаа, Хууралт
Хэрүүл маргаан, Үл ойлголцол
Хүчирхийлэл, Дарамт шахалт
Зэрэг шалтгаанууд илэрч байгаа юм. Дээрх шалтгаануудаас гэр бүл салахад хамгийн их нөлөөлж байгаа нь гэр бүлээс гадуурх харилцаа. Гэрлэлтээ батлуулж байгаа иргэдийн дийлэнх нь буюу 72 хувь нь 20-29 насныхан байна.
Сошиал ертөнцын завхайрал
Сошиал ертөнцтэй холбогдсоноос хойш монголчуудын амьдралд олон зүйл өөрчлөгдөж, олон ч зүйлийг өөрөөр хардаг дүгнэдэг болжээ. Бидний хэд нь өдөржин “жиргэж”, хэн нэгнийг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлж, бас нийгэмд болж байгаа юмс, үзэгдлийг “илчилж” суугаа вэ гэдгийг судлаад гаргаж ирсэн тоо баримт хараахан алга. Гэхдээ ямар ч байсан Монгол Улсын гурван сая хүн амын тал хагас нь твийттер, фээсбүүкийн үнэнч хэрэглэгчид болсон. Ямар ч зүйл тун нь таарсан байх ёстой гэдгийг Монголчууд мартаад удаж байгаа.
Фэйсбүүк хэрэглэгчдийг сэтгэл зүйчид мөн л гурав ангилж байна. Нэгдэх нь донтонгуут. Фэйсбүүкгүйгээр амьдарч чадахаа байтал донтсон, хэн нэгний лайкаас хамааралтай болсон нөхдүүд олширч буй нь тэдний сэтгэхүйн нэг эмгэг үзэгдэл гэдгийг онцолж байна. Манай фээсбүүкчид дунд бүх л амьдралаа бусдад дэлгэн түүнээсээ кайф аван амьдардаг хүмүүс олширсон. Энэ нь бас сэтгэхүйн өвчин, өөрөөр хэлбэл бусдад таалагдах гэсэн нэг эмгэг гэнэ. Тэгвэл зарим нь фээсбүүкийн үзэл бодлоо илэрхийлэх, мөн бусдаас мэдээлэл авах, мэдээлэл түгээх салбар болгон ашигладаг. Үүнийг зохистой хэрэглэгчид гэж олон улсын сэтгэл судлаачид дүгнэжээ. Фэйсбүүк гэр бүл салах бас нэгэн шалтгаан гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч зөв зохистой хэрэглэхийг уриалж байсан удаатай. Олон залуусд таалагдахын тулд шалдан гуя, хөхөө ил гаргаж зурагаа авдаг охидууд олширсон.
Өөрсдийн дүү болон өсөж томорч байгаа хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа гэдгээ шалдан охидын бяцхан тархи хэзээ ч бодоогүй нь ойлгомжтой. Фэйсбүүкээр охидыг харж мөнгө амлаж танилцаж байгаа иргэдийн тоо баримтыг гаргасан судалгаа ч бий тэдний дунд 35-45 насныхан зонхилж байгаа нь харамсалтай. Эдгээр насны эрэгтэйчүүдийн гэр бүл зохиогоогүй нь ердөө л 10 хүрэхгүй хувь нь. Хоёр дахь ертөнц болсон сошиал ертөнцөд ч бид сайн суралцаж тэндээ амьдарч, амьдралаа үргэлжлүүлж байна. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гэж байдаг ч үнэндээ тэд гаж донтонгуудтай л тэмцдэг. Эхлээд гаж донтонг татах болсон охидын хэт өөртөө дурлах буруу зуршлыг үгүй хийх нь энэ гэмт хэргийг зогсоох бас нэгэн үүсвэр ч байж болох юм.
Буруу хэрэглэсэн “Ардчилал” энэ бүхэнд буруутай юу?
Гэр бүлээс гадуурх харилцаа, завхайрал, гэмт хэрэг юунаас үүсч байгаа гэдэг нь нуулгүй хэлэхэд бидний буруу хэрэглээд байгаа “Ардчилал”-аас үүсч байгаа нь үнэн. “Ардчилал” тогтсоноос хойш манай улсад архидалт, гэмт хэрэг, авилга, хээл хахууль, хэрээс хэтэрч нэг ёсондоо дотроосоо өмхийрч эхэлсэн.
Ерэн оны хувьсгалд оролцож байсан хүний хувьд, төрийн оролцоо, эрх мэдлийг хязгаарлах, хууль дээдлэх зарчим, хувь хүний эрх чөлөө, өмчийн болон хэлцлийн эрхийг хамгаалан хэрэгжүүлэх, төр засагт хяналт тогтоох хэрэгсэл гэж ойлгож байсан “ардчилал” өнөөдөр ямар ч хэм хязгааргүй өргөжиж, хүнээр бол хүнсээ ихдүүлэн “таргалж, бүдүүрсэн” гэлтэй. /Ерөнхий сайд асан Р.Амаржаргал/
Сүйрч эхэлж байгаа улсыг хэдхэн жишээгээр л харч болно. Архидалт, завхайрал, гэмт хэрэг энэ бүх зүйл “Ардчилал”-аас урган гарч Монголчууд бидний өдөр тутамдаа сонсож, ярьдаг зүйл болоод удаж байна. Ардчилал эрх чөлөөг залуучууд маань явцуу утгаар ойлгож, гэр бүлийн үнэ цэнэ, ариун нандин хобоог ухамсарлахаа больж үүрэг хариуцлагыг орхигдуулан зөвхөн эрхээ ярьдаг болсон нь хэн бүхний нүдэнд ил харагдаж байгаа билээ.
Бараг л өнөөдөр харсан хүнтэйгээ нэг оронд орж маргааш нь нэг гэрт орох, эсвэл тохиолдлын бэлгийн харьцаанд орсон жирэмслэлтээс үүдэн хүчээр шахуу гэр бүл болох, эсвэл гэр бүлтэй байж өөр хүнтэй явалдаж улмаар түүндээ хайртай гэж эндүүрэн салснаар тогтворгүй гэр бүлийн тоо нэмэгдсээр байна. Монгол оронд гэр бүлээ цуцлуулж буй нийт өрхийн 70% нь 0-15 насны 1-3 хүүхэдтэй байдаг. Энэ нь салалтын хор уршиг улс орны нийгэм, эдийн засагт хор хүргээд зогсохгүй улс орны ирээдүйд ноцтой хохирол учруулж буй чимээгүй тахал гэж хэлэхэд хэлсдэхгүй бизээ.
Үүнээс харахад гэр бүл салалт хэмээх тахалын ганц хохирогч нь таны үр хүүхэд болж байна. Архидаж эхлээд завхайрч өрнөөд алдаагаар дуусдаг Монголын “Ардчилал” нэг иймэрхүү. Монгол залуучуудын эрээ цээргүй энэ үйлдэл цаашдаа ч газар авсаар байх уу?
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 16 )
Ene sedew hunduh èstoi chuhal zuil gedegt sanal niilj bna. Tulgamdsan asuudal mun.
ЗАЛУУЧУУДАД АРДЧИЛАЛ ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ АРХИДААД ЗАВХАЙРААД ГЭР БҮЛ САЛГААД ХҮҮХДЭЭ ӨНЧРҮҮЛЭЭД БААР САВ ХЭСЧ АРХИДААД ЯНХАНДААД БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН ТУСААД ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТАНХАЙРААД ЯВАХ НЬ САЙХАН БАЙНА ГЭЖ ҮҮ. ЕР НЬ ЭНЭ АРДЧИЛАЛ ГЭГЧ ЗҮЙЛИЙГ ЗАЛУУС БОЛОН ТӨР ЗАСГИЙН ЭРХ БАРИГЧИД АРАЙ БУРУУГААР ОЙЛГООД БАЙХ ШИГ БАЙНА.
Ардчилал гэдгийг анхнаас нь хууль ёс, ёс суртахуун, эмх цэгц, хөгжил дэвшил гэж ойлгуулаагүйгээс ийм юм болсон шүү залуучуудаа. Залуучууд та бүхэн Монголын ирээдүй юм бол оюун ухаанаа эмх цэгцтэй болгон одоогийн энэ эмх замбраагүй дур зоргоороо авирлаж байгаа хэмжээгүй эрх чөлөөгөө хямгадаж жаахан ч гэсэн ёс суртахуунтай байж дэлхийн соёл эргэншилтэй цаг алдалгүүй хөл нийлүүлэх цаг болсон гэдгийг сонордуулъя. Эс бөгөөс бид алхам тутамдаа Монгол улсынхаа тусгаар тогтнолыг гадныханд өөрсдөө мэдрэхгүйгээр найр тавиад байна шүү гэдгээ мэдрэх ухаантай байхыг анхааруулъя.
ardchilsan niigemd shiljsenii 21 jiliig MAN zasag barisan yum shu de mal mini yu ch oilgohgui bj buhniig AN ruu chihdeg kom-stiin zulbasag uu chi,kom-stuud AN-n bodlogod 25 jil sadaa bolj ur dund ni ene hyamral yaduural gazar avch bn pyazdu mini uuruur heleh ug alga
эрх чөлөө гэж яг юү юм бэ?өмнөх нийгэмийн үед миний өвөө ажилчин хүн байсан (хөдөлмөрийн баатар болж амжаагүй ч сайн ажилчин байсан гэдэг )ажилаа хийгээд цалингаа аваад амьдарч байсан.байсан.миний аав сэхээтэн бас л ажилаа хийгээд л цалингаа аваад амьдалаа залгуулж байсан.одоогийн нийгэмд би жирийн 1 ажилтан ажилаа хийгээд л цалингаараа амь зууж байна.миний хүүхэдүүд ч цаг нь болохоор ажил хийж цалингаараа амьдарлаа залгуулна.эх ороноосоо уйдах,эрээ цээргүй хүн муулахыг эрх чөлөө гэж ойлогмоогүй байна.монгол хүн шиг монголдоо амар тайван амьдарахийг эрх чөлөө гэж ойлгомоор байна,
эрх чөлөө гэж яг юү юм бэ?өмнөх нийгэмийн үед миний өвөө ажилчин хүн байсан (хөдөлмөрийн баатар болж амжаагүй ч сайн ажилчин байсан гэдэг )ажилаа хийгээд цалингаа аваад амьдарч байсан.байсан.миний аав сэхээтэн бас л ажилаа хийгээд л цалингаа аваад амьдалаа залгуулж байсан.одоогийн нийгэмд би жирийн 1 ажилтан ажилаа хийгээд л цалингаараа амь зууж байна.миний хүүхэдүүд ч цаг нь болохоор ажил хийж цалингаараа амьдарлаа залгуулна.эх ороноосоо уйдах,эрээ цээргүй хүн муулахыг эрх чөлөө гэж ойлогмоогүй байна.монгол хүн шиг монголдоо амар тайван амьдарахийг эрх чөлөө гэж ойлгомоор байна,
za tiim balarchaad bgaa yum alga. shine uyiihen ulam l saijirch bgaa. bgsh hiideg hunii huvid helii. huuhduud ulam idevhitei, ulam sain surlagatai, yumni uchir nachriig iluu sain tungaadag bolj bgaa, neg ugeer helehed huuhduud mash iih saijirch bgaa. ug ni yag ene uyed ni saihan ulger jishee uzuuleed ulgerlej duraih bolomj olgood yavmaar bhiin. daanch niigem iim. hamag muu muuhai yum 60, 70 oniihonoos garch bgaa sh dee.
Ардчилал ярисан дарга сандал мереедсен бvдvvлэг залуус монголын ирээдvй терсен эхээ зарсан ч менге олж наргиж цэнгэж байвал болох оюутан нэртэй бэлэнчлэх баардахаас еер монголын хувь заяанг vл тоосон оркууд.
Манайд улс төр,эдийн засгийн эрх чөлөөг зэрэг хийдэг буруу. 6дийн засгаа эхлэж чөлөөлөөд улс төрийг аажмаар хийгээгүй. Идэх хоол,хувцасгүй анархистүүд гарч ирсэн. Одоо үндсэн хуулиал сайн хэлэлцэж өөрчил. Одоо өргөн хэлэлцүүлэг явж л байх ёстой. Өөрөөр өрөө дөнгөж төлөөд хөгжих хүтэл 10 жил байна. Намууд бохирдсоор ,одоо үр удмаа өөрсдийн байранд тавьж хамгаалуулах аян өрнөж байна.
Ардчиллыг устгалаа гэж бодьё. Тоталитар дэглэм үүсэхэд Б.Тэнгис сэтгүүлч маань ингэж бичиж, ярьж чадахгүй болно. Та дуртай зүйлээ хийж, сургуульдаа сурч, бизнес эрхлэн, гадаад орон руу аялах боломжгүй, тэр байтугай таныг УБ хотод амьдрах эсэхийг хэн нэгэн дарга шийддэг болно. Тэнгис сэтгүүлчийн үр хүүхэд хэн байхыг хэн нэгэн дарга шийднэ. Тэнгис сэтгүүлчид байр олгохыг бас л хэн нэгэн шийднэ. Та амьдралдаа эзэн баймаар байна уу? эсвэл хэн нэгнээр шийдүүлээд бэлэн амьдармаар байна уу?