Дээрх зурганд мэргэжлийн талаасаа бол ямар онцгой чанар байхгүй, бараг муу зураг гэж хэлэхээр фокусгүй. Зургийг авсан Р.Капа ямар нөхцөлд ажлаа хийснийг нь мэдвэл харин магтахас өөр аргагүй.
Тэрбээр "Омаха бич"-д болсон ширүүн тулалдааны үеэр дээрх зургийг авчээ. Кадрыг дарах үед эргэн тойрон сум шунгинаж, цэргүүд амь зулбан зугтаж байсан гэдэг. Р.Капа ч гэсэн зугтаж явсан бөгөөд онцлог нь ажлаа амь дүйсэн үед ч хийж явжээ. Хэдийгээр "Омаха Бич"-д авсан ихэнх зурагнуудаа устгуулсан ч дээрх ширүүн тулалдаанаас дөрвөн ороомог хальстай ирсэн юм. Харин эдгээр зураг хожим нь дайн байлдаантай түүхэн кинонуудыг бүтээхэд зүйрлэшгүй тус хүргэсэн түүхтэй.
Дайн байлдаантай кино хийх гэж байгаа найруулагчид хамгийн түрүүнд Роберт Капагийн зургуудыг судалж санаа авдаг гэдэг. Стивен Спилберг гэхэд л “Цэрэг Райныг аварсан нь” кинондоо яг дээрх зураг шиг үзэгдлийг оруулсан байдаг ажээ. Гэтэл С.Спилберг бол бол будаа идэгсдийн зөвхөн нэг нь гээд л бод.
Гүүгл рүү ороод Robert Capa гээд хайгаад үзээрэй. Киноны зурагнууд шиг л харагдах вий. Учир нь кадр дээр гарсан байдлаар орчноо ч гэсэн бүрдүүлдэг байсан болохоор л тэр шүү дээ. Үүгээрээ Р.Капа дайны аюул гамшгийг ойлгуулах үйлсэд үнэлж баршгүй гавьяа байгуулсан юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Нээрээ энэ сэтгуулч гажиг байхаа, говьд кино хийх байсан уу
erguu mochidhon bodoltoi setguulch ve ugaasa bodit baidlaas ni sanaa avch ali boloh bodtioi buteel gargaj bga malaa haha