Үр хөндөлт, үргүйдэл хоёр зэрэг газар авч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 27

Энэ ертөнц дээр зарим нэг нь төрүүлэхийг хүсээгүйдээ мөнгө төлж бурханаас ирсэн бэлгээ чимээгүй алж байхад, мөнгө төлөөд ч хүүхэд төрүүлж чадахгүй хясуулж яваа эмэгтэй олон. Сүүлийн үед Монгол улсад үргүйдэл маш ихээр нэмэгдэх болж. Үүнээс ялангуяа эмэгтэйчүүдээс шалтгаалсан үргүйдэл ихсэж байгаа нь замбараагүй бэлгийн харьцаанаас болж байгааг холбогдох эмч нар хэлж байгаа юм. Нэг хавьтагчгүй олон хавьтагчтай хамгаалалтын хэрэгсэл хэрэглэхгүй унтах нь бэлгийн замын халдварт өвчин тусах магадлалыг ихэсгэж улмаар умайн үрэвсэл гэх өвчнийг тусах эхлэл болдог байна. Умайн үрэвсэл дүлий өвчин учраас охид, эмэгтэйчүүд мэдэхгүй явсаар хүндэрсэн хойно нь эмчид ханддаг байна.

Үргүйдэл, үр хөндөлт хоёр зэрэг газар авч байна.

Тэгвэл үргүйдэл ихсэж байгаа үзүүлэлт нэмэгдсээр байгаа ч нөгөө талд үр хөндөлт чимээгүй ихэссээр байгаа нь эмгэнэлтэй юм. Манай улсад үр хөндөлт хийлгэж байгаа нийт эмэгтэйчүүдийн дийлэнх нь 20-34 насны эмэгтэйчүүд байна. Харин үүнээс 5.5 хувь нь 20-иос доош насны охидууд байгаа нь үр хөндөлт жил ирэх тусам залуужих хандлагатай байгааг харуулж байгаа юм. Хүүхэдтэй болохгүй эмнэлгийн гадаа бурханаас үр гуйж суух эхчүүдийн тодорхой хэдэн хувь нь анхны жирэмслэлтэндээ аборт хийлгэж байсан эмэгтэйчүүд байна. Анхны жирэмслэлтэндээ аборт хийлгэх нь олон төрлийн хор уршигтай бөгөөд хамгийн аюултай нь цаашдаа үр тогтох боломжгүй болдог нь юм. Өнөөдөр Монгол улсад бүртгэлтэй байдаг эмэгтэйчүүдийн эмнэлгүүд өдөрт дунджаар 10-15 эмэгтэйн хүсэлтээр үр хөндөх ажиллагаа хийж байна.


Үр хөндөлттэй холбоотой гарч болзошгүй хүндрэлүүд

  1. -Архаг хууч өвчин сэдрэх, умай өндгөвч болон дайврын үрэвсэлт өвчин үүсэх, савны агшилт сайн боловч олон хоногоор доош цус гарах, халуурах зовиур илэрч болно. Энэ тохиолдолд эмчийн зааврын дагуу үрэвслийн эсрэг эмчилгээг гэрээр хийнэ.
    2.  -Умай савны агшилт сул, шавхарга хурах. Ийм үед эмч танд сав агшаах эмчилгээ зааж өгөх ба эмчилгээ үр дүн өгөхгүй тохиолдолд дахин цэвэрлэнэ.
    3.  -Умайд юм үлдэх, шавхарга гаралгүй умайн хүзүү эрт хаагдах, умайд цус хурах. Энэ тохиолдолд цэвэрлэгээ хийнэ.
    4.  -Умай гэмтэх, цоорох. Тун ховор тохиолдолд хажуугийн эрхтэн гэмтэх, цус алдах, цус бүлэгнэлт өөрчлөгдөх, хөлийн судас бүдүүрэлүүсэх энэ тохиолдолд том хагалгаа хийж умайг авах хүртэл арга хэмжээ авч болно.
    Үр хөндөлтийн дараа хожуу гарч болзошгүй хүндрэлүүд
    1.  -Умайн дотор хана наалдах, сарын тэмдэг ирэхгүй байх
    2  -Үрэвслийн улмаас умай өндгөвч дайврын үрэвсэлтэй болох
    3. - Үргүйдэл үүсэх
    4. - Дараагийн жирэмслэлт тогтохгүй зулбадаг болох
    5. - Дараагийн жирэмслэлтийн явц болон төрөлтөд сөргөөр нөлөөлнө. /Ялангуяа анхны жирэмслэлтийн үед энэ хүндрэл илүү их байна/

 

 

2013 онд Монгол улсын хэмжээнд 20-оос доош насны дундах үр хөндөлт 6.1% байсан бол, 2014 онд энэ тоо 6.6% болон өсжээ. Харин 2015 онд 5.1% болсон байна. Тэгвэл урьд нь төрж байгаагүй буюу анхны жирэмслэлтээрээ үр хөндүүлсэн эмэгтэйчүүд 2013 онд 9.1% байсан бол 2014 онд энэ тоо огцом өсч 14.4% болсон байна. Улмаар 2015 онд 11.2% болон бага зэрэг буурсан ч үүнээс хойш бага багаар өссөөр байгааг судлаачид хэлж байгаа юм.

Үр хөндөлт хийлгэх шийдвэр гаргаж буй эмэгтэйчүүдийн сэтгэл зүй тухайн үед маш хэцүү байдаг ч дийлэнх нь хүсээгүй жирэмслэлт учраас үр хөндүүлж байна. Монголын залуучуудын хэт их шоу, цэнгэл ихсэж архидалт нэмэгдсэн нь хүсээгүй жирэмслэлтийн гол шалтгаан. Монголын залуучууд маань ухамсар дээгүүр байж нэг нэгэндээ үнэнч, тохиолдлийн бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглэж занших нь үр хөндөлт багасах эхний алхам болж өгөх юм.

Таныг энэхүү нийтлэлийг уншиж байх хооронд дэлхий дээр үүнтэй холбоотойгоор юу болж байгааг мэдэх үү?

480 эмэгтэй жирэмсэн болж

290 эмэгтэй хүсээгүй жирэмслэлттэй тулгарч

210 эмэгтэй жирэмсний хүндрэлд өртөж

90 эмэгтэй аюултай үр хөндөлтөнд орж

10 эх нас барч байна.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.206.195.163) 2022 оны 12 сарын 17

2 taltai l da. Amidraliin bolomjgui esbel dunguj 18-19 xurch bgaa oxiduudiin xubid bas l xetsuu shuu de. Tiimees ger bul tulublult, nuxun urjuxuin talaar dund surguuli8 ix surguulid tusgailan xicheel oruulj baiax xeregtei. Xuseegui xuuxed amidraliin bolomjgui aild mash xetsuu shuu dee.

2  |  1
Зочин(122.201.31.210) 2024 оны 08 сарын 04

Үрээ битгий алаач дараа нь цусаар уйлаад ч буцаж ирэхгүй шүү хүүхнүүдээ !!!!!!!

2  |  1
иргэн(66.181.176.223) 2020 оны 04 сарын 05

энэ ёимээгүй аллагыг хууль гарган зогсоох эх оронч гишүүн байна уу....

1  |  0
Top