Алдартай кинонуудын хувцаслалтын хайнга алдаа

2017 оны 03 сарын 31

Шилдэг уран бүтээлүүд ч гэсэн алдаа гаргадаг. Найруулагч, кино багийнхан цаг хугацааны машинаар аялахдаа өнгөрсөн үеийн хувцас, эд хэрэглэлийг андуурч будилах тохиолдол гардаг байна.

“Brave Heart”

 

Тус уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн хатан зүрхтэн Мел Гибсон килт өмсдөг. Гэвч кино 1300-аад оны үеийг харуулах бөгөөд Шотландад 16-р зууны үеэс л килт өмсч эхэлсэн түүхтэй.

 

“Django Unchained”

 

Нарны шил АНУ-д 1929 онд гарч эхэлжээ. Гэвч гол баатар маань нарны шилийг 70 жилийн өмнө зүүсэн нь киноны алдаа юм.

 

Indiana Jones And The Last Crusade

 

Адал явдал хайгч Индиана нэгэн нацисттай зодолдож буй дүрслэл гардаг. Гэвч өнөөх нацистын зүүсэн медаль зэрэг нь Дэлхийн хоёрдугаар дайны үеийнх. Угтаа кино бол дайнаас өмнөх үеийг харуулдаг билээ.

 

Schindler’s List

 

Бөөнөөр хорих лагерт байгаа эмэгтэйчүүд хөл болон суганы үсээ хусна гэдэг бол боломжгүй зүйл. Ялангуяа  киноны үйл явдал өрнөж буй 1940-өөд онд бол илүүдэл үсээ хусна гэсэн ойлголт үгүй байлаа.

 

Pirates Of The Caribbean

 

Олны хэсэгт орчин үеийн хувцастай залуу явж байгаа нь яах ч аргагүй киноны маш том алдаа юм.

 

Singin’ In The Rain

 

Кэтигийн өмссөн даашинз 1950-иад онд гарч байв. Гэвч киноны үйл явдал 1920 онд өрнөнө.

 

The Aviator

 

Кинонд жүжигчин эр хүрээгүй нүдний шил зүүдэг.  Гэвч 1920-иод онд хүрээгүй нүдний шил зохиогдоогүй байжээ.

 

Pearl Harbour

 

Дэлхийн хоёрдугаар дайны үеийг залуусын хайр сэтгэлээр өгүүлэх тус кинонд хүүхнүүд трико өмсдөггүй. Гэхдээ бодит байдал дээр тухайн үед нилон триког эмэгтэйчүүд ихээр өмсдөг байжээ.

 

Amadeus

 

Хувцасны цахилгаан Моцартыг нас барснаас 120 жилийн дараа бүтээгдсэн боловч кинонд хувцаснууд цахилгаантай байх ажээ.

 

Dirty Dancing

 

Богино шоортыг 80-аад онд хүн бүр л өмсч байв. Гэвч гэнэн цагаахан Бэйби бүсгүй 1960-аад онд амьдардаг гэж гардаг билээ.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top