Хамгийн гол шалтгаан нь, оцон шувуу бөмбөрцгийн өмнөд тал бөмбөрцөгт үүссэнд оршино. Тэд бөмбөрцгийн тэхий дунд хүртэл нүүдэллэн явж чадах ч (жишээ нь, Глапагосын оцон шувуу) цааш хойд тал бөмбөрцгийн сэрүүн бүсэд хүрч чадахгүй. Экватороос өмнөд, хойд зүгт байх тропикийн дулаан бүс нь оцон шувуунуудын хувьд дэндүү хол зай учир бие махбод нь ийм ачааллыг даахгүй. Тийм л учраас өмнөд хагастаа үүрд үлджээ.
Гэхдээ, бөмбөрцгийн хойд хагаст гадна төрх, амьдралын хэв маягаараа оцон шувуутай маш төстэй “Алка торда” хэмээх шувуу бий. Сонирхолтой нь, “пингвин” гэдэг нэрийг анх энэхүү “алька торда” зүүж байсан бөгөөд хожим нь өмнөд туйлын оцон шувууг нэрлэх болжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Heden shirhegiig hurgugchind hiigeed hoino avaachaad tavichihgui dee tegsen bol udiid hoino urdgui yazganaj baih baijee