Гандангийн ”Шар” Амгаа гайхшруулж явсан нь...

2017 оны 05 сарын 02

Гандангийн *Шар* АМгаа гэдэг хүнд ямар нэгэн тайлбар хэрэггүй. Учир нь түүнийг 70, 80-аад оны Улаанбаатарын атаманууд андахгүй. Том, жижиг хэргээр 6-н удаа шоронд яллагдсан түүнийг халхын шоронгийн луугарууд бас андахгүй.

Эрс шулуун зантай, түс тас яриатай *Шар* Амгаа нь 1959 онд айлын ууган хүү болон мэндэлсэн юм. Бага залуу хүүхэд байхаасаа л их хөдөлгөөнтэй дүрсгүй хүүхэд байжээ.

Гандангийн дэггүй хүүхдүүд хоорондоо их нийлнэ. *Шар* Амгаа, *Гахай* Мөөжиг, Ганболд гэх мэт эдгээр гандангийн дэнжийн сахилгагүй хүүхдүүд хар багаасаа л найзалж нөхөрлөж 40 мянгатын 24-р сургуульд хамт сурдаг байсан байна. *Шар* Амгаа нь хүүхэд байхаасаа л чангарчихсан сургуульдаа бол атаман нь байлаа.

Тэрээр 24-р сургуулийн хүүхдүүдийг дуудаж жагсаагаад л зодож, дээрэмдэн жинхэн зүрхэнд нь орж байжээ. Энэ үед намын дарга Намбацэвээн *Шар* Амгааг ашигладаг байсан байна. Тухайн үед ганц сургууль гэлтгүй арми, шоронд хүртэл атаман залуучуудын хүчийг дарга нар нь ашигладаг байлаа.

Атаман залуучууд армид очиод жагсаалын дарга болдог, харин шоронд очихоороо бригад, зөвлөл болдог. Энэ бол бичигдээгүй хууль байсан юм. Ер нь атаман хүний талаар нэг тодорхойлолт байдаг нь :Аварга болох бөх 19-20 настайгаасаа тодордог бол атаман болох хүн 13-15 насандаа тодордог. Гэхдээ энэ бол зөвхөн ажиглалт юм. Цуутай атаман болж яригддаг хүмүүс дандаа 13 15тай л тодорсон байдаг. Жишээ нь :Довдонгийн Ганболд, Халтарын Мөнхтайван, Түвдэндоржийн Дагвачимэд, *Ногоон* Чойлон, 120 мянгатын Итгэл нар байна. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.91.98) 2017 оны 05 сарын 03

guitsed tolovshij ch amjaagui bgaa ireedui bolson huuhed zaluus maani unshaad shuud l dagan duuraij ooriinhoo bolon busad humuusiin amidarliig l suitgene sh de

0  |  0
203.91.118.180(203.91.115.36) 2017 оны 05 сарын 02

Туба , Гэрэлт хоёр бна

0  |  0
Хул(203.91.115.42) 2017 оны 05 сарын 02

Адгийн шаарнуудийг бичих юм тэгээл бөөн юм болсон бөөн юм болсон гэхээс хэтэрэхгүй

0  |  0
зочин(202.70.46.214) 2017 оны 05 сарын 02

Юу бодож ийм балай зүйл бичдэг байна.Өөр гэрэл гээгээтэй зүйл байхгүй юу.

0  |  0
Иргэн(203.91.118.180) 2017 оны 05 сарын 02

Новшийн юм тавих юмаа. Сайн эр байсан бол шудрага сайн хүн байх сан даанч 6 удаа шоронд ордог хогийн нийгмийн хог шаарыг тавьж хэрэг байна уу% арайчдээ. атаман ч гэх шиг.

0  |  0
жирийн иргэн(103.57.95.32) 2017 оны 05 сарын 02

Зэрлэг танхай балмад үйлдэлээ хэнд гайхуулдаг юм. Тухайн үеийнхэн тэнднээс аль болох хол байхыг эрхэмлэн, жигшин зэвүүцдэг байсан. Тэд толгой муутай учир олигтой сурч байгаагүй, өөрөө чадахгүй учраас хүүхдүүдийн хийсэн бүтээснийг, шууд дээрэмддэг байсан. Хөгширсөн ч тэнэг балмад зангаа тавиагүй, харин ч улам уйваагүй болцгоож, хэний гар хөл болоод байгаад бид бүгдээрээ харж л байна. Ашгүй тэд өтөлж үхэж байгаад баярлаж байдаг. Дахин бүү төрөг

0  |  0
Top