Казахстан
Газар хувьчлах сайхан санаачилга казахстанчуудын хувьд сэтгэлийг нь эмзэглүүлсэн асуудал болно гэж хэн таамаглах билээ. Иргэд газраа хувьчилж авахыг эсэргүүцээгүй ч түүнтэй хамт хятадуудад газар эзэмшүүлэх болзол орж ирсэн нь Кызылордод өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэжээ. Эрх баригчид эдийн засаг сайнгүй байсан сүүлийн 20 жилийн турш газар хувьчлах асуудлыг хөндөөгүй мөртлөө яг энэ цаг үед гаргаж ирсэн, хамгийн түрүүнд хаах ёстой байсан гадаадын иргэдэд газар эзэмшүүлэхийг хориглох асуудлыг нээлттэй орхисон зэрэг нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа юм. Асуудал дөнгөж эхэлмэгц иргэд эсэргүүцлээ хурцаар илэрхийлсэн учир эрх баригчид эдүгээ хуулийн төслийг дахин боловсруулж эхэлсэн аж.
Цэргийн харилцаа эдийн засгийнх болсон нь
БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикистан улсын удирдагчид 1996 онд Шанхайд уулзаж, хуучин ЗХУ-БНХАУ-ынх байгаад, одоо ОХУ, БНХАУ болоод ТУХН-ийн орнуудынх болсон хилийн дагуу төвлөрүүлсэн цэргийн хүчээ татах талаар хэлэлцээр хийжээ. Ингэснээр дээрх улсуудын хооронд итгэлцэл бэхжиж, харилцаа улам ойртох ёстой байв. Хэлэлцээрийн үр дүнд дээр нэр дурьдсан орнуудыг багтаасан “Шанхайн тавал” хэмээх бүлгийг байгуулсан юм. Таван жилийн дараа Узбекистан энэ бүлэгт нэгдсэний дараа нэрээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болгож өөрчилсөн билээ.
Энэ үед ШХАБ-ыг бүгд л БНХАУ Төв Азитай эдийн засгийн харилцаагаа сайжруулах зорилгоор байгуулсан гэж харж байв. Гэвч эдийн засгаас гадна газар нутгийн ашиг сонирхолтой байсныг хожим болсон үйл явдлууд нотолсон юм. 1996 оны гэрээ байгуулагдсанаар ЗХУ, БНХАУ-ын хооронд мөрдөгдөж байсан хилийн зааг хүчингүй болж, дахин тогтоох шаардлага үүссэн юм. БНХАУ-ын дарга Зян Зэминь 1996 оны долдугаар сард Казахстан, Киргизстанд айлчилж, хилийн заагийг шинэчлэн тогтоох саналыг албан ёсоор тавилаа. Харин гурван жилийн турш иргэний дайнтай байсан Тажикистаныг тэрээр алгасчээ.
Казахстан, Киргизстантай хийсэн гэрээ
Казахстан улс БНХАУ-тай маргаантай байсан 34 000 км2 газар нутгаасаа татгалзах шийдвэрийг 1999 оны эхээр “сэмхэн” гэж хэлж болохоор байдалд гаргав. Тухайн үеийн парламентад сөрөг хүчний орон зай одоогийнхоос арай илүү байсан тул тэд энэ шийдвэрийг эсэргүүцсэн нь мэдээж. Гэвч төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Казахстан улс БНХАУ-тай маргаантай газар нутгийнхаа 56.9 хувийг авч үлдлээ” гэж сурталчилсаар хоёрдугаар сарын 9-нд Мажилисаар зөвшөөрүүлж, гуравдугаар сарын 10-нд Сенат, есдүгээр сарын 24-нд Ерөнхийлөгч батламжилснаар хүчин төгөлдөр болжээ. Үлдсэн 43.1 хувь нь БНХАУ-ын мэдэлд шилжсэн байна.
Киргизстантай байгуулсан гэрээ
Хятад-Киргизийн хооронд явагдсан хилийн зааг шинэчлэх хэлэлцээр Казахстаныхыг бодвол хүндрэлтэй явагдсан байдаг. Тэд 1250 км2 газрыг БНХАУ-д шилжүүлэхийг зөвшөөрсөн ч энэ нь сөрөг хүчнийг Ерөнхийлөгч Аскар Акаев руу довтлох шалтгаан болж өгчээ. Хил шинэчлэх ажил 2001 онд эхлэх байсан ч Парламент энэ асуудлыг хэлэлцээд хойшлуулсан юм. Гэвч А.Акаев 2002 онд хил шинэчлэх асуудлыг хүлээн зөвшөөрч, энэ талаарх гэрээг БНХАУ-ын албаны хүмүүстэй байгуулахаар хилийн чанадыг зорьж байжээ. Асуудал ингээд шийдэгдсэн ч 2003 онд парламентын хэсэг гишүүд дээрх хэлцлийг хүчингүй болгохыг шаардан улс төрийн нюанс үүсгэж байв. Киргизчүүд одоо ч энэ асуудалд эмзэг ханддаг хэвээрээ.
Тажикистантай хийсэн гэрээ
БНХАУ Тажикистантай хил шинэчлэх гэрээг мөн л 1999 онд байгуулсан ч Тажикистан 2002 онд л 1122 км2 газар нутгаа шилжүүлэхээр зөвшөөрчээ. Энэ шийдвэр Казахстан, Киргизстанд гарч байсантай адил хариу үйлдлийг харуулж, нийгэмд ихээхэн эсрэгцэл үүсгэсэн. Ялангуяа БНХАУ-ын харъяанд орохоор болсон Горно-Бадахшанскийн хязгаарын оршин суугчид энэ тал дээр эсрэг саналтай байв. Тэд шийдвэр гаргах эрхийг тухайн орон нутагт өгөхийг шаардсан юм. Энэ асуудал шийдэгдэлгүй явсаар 2011 онд, Парламентад сөрөг хүчний нам хоёрхон суудалтай үлдсэн үед шийдэгдсэн юм. Сөрөг хүчний нэг төлөөлөл Саидумар Хусайни энэ үед “Хэзээ ч Хятадынх байгаагүй газар нутгийг шилжүүлэх гэж байгаа учраас олон нийтийн санал асуулга явуулах ёстой” гэж олонтаа яриад тусыг эс олжээ. Тэр тусмаа Горно Бадахшаны иргэдээс хэн ч юу ч асуусангүй.
Энэ асуудал 2013 онд дахин хөндөгдөхөд Тажикистаны сөрөг хүчин Социал демократ намын дарга Рахматулло Зоиров Ираны “Хорасан” радиод ярилцлага өгч, тажикистаны эрх баригчид олон нийтэд зарласнаасаа илүү газар нутгаа БНХАУ-д алдсан талаар мэдэгдэж байв. Тажикстаны эрх баригчид дээрх маргаантай шийдвэрийг гаргасныхаа дараа оросуудад эзэмшүүлж байсан Хатлоны бүс нутагт 2000 га газрыг БНХАУ-ын тариачдад эзэмшүүлэх шийдвэрийг мөн гаргасан юм.
БНХАУ энэ бүх ажиллагааныхаа дүнд сүүлийн 15 жилийн дотор 16 мянган км2 нутгийг Төв Азийн орнуудаас “салгаж” дөнгөжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 37 )
baigal hurtel hytdad durgui ter toos bosch baigaag n har daa hamag uidveree haagaad baihad l shorootoigoo
ene ulsuudtai niilj hytdiin esreg evsvel taarna
M.emhbold jinhen hujaagiin hol gar beejin zaluu geed bgaa. Tuunii tejeever teneg golog Oyunhorol hel orchmiin ayljuulchil nereer hitduudiig viizgui oruulah yum yarij baisan. Yaaj chadaj bna.
M.emhbold jinhen hujaagiin hol gar beejin zaluu geed bgaa. Tuunii tejeever teneg golog Oyunhorol hel orchmiin ayljuulchil nereer hitduudiig viizgui oruulah yum yarij baisan. Yaaj chadaj bna.
manai ovormongoliig ter chigeer n avsan daa novsh gj
Луу дээгуур нисдэг газраар нисдэг бус Андуураад байнаа даа хэн гэдгээ
Луу дээгуур нисдэг газраар нисдэг бус Андуураад байнаа даа хэн гэдгээ
Итгэлцэлийн гэрээ биш дээр эрхтнүүдийн улс орон зарж хувмйн ашиг олох сонирхолтой холбоотой. Хятадууд ийм залиараа бусад улс үндэстэнг дийлдэг...
газар нутгийн маргаантай асуудлыг шинээр үүсгэх, үүсгэсэн маргаанаа өөрсдийн талд шийдэхдээ өмхий хужаа нар гаргууд шүү дээ. тиймээс Модун Шаньюугийн үгийг л санагтун.
Энэ 1.5 сая кв нутаг дээр бид ямар эзэн шиг байдаг биш дээ. Хятад авуул ав ав
Оросын Забайкальскаас 2 Крымийн газартай тэнцэх газар 49 жилийн хугацаатай ажиллах хүчний хязгаар заалгүйгээр эзэмших болсон нутгийн ардууд нь эсэргүүцээд Путин Медведев нь сонсохгүй байна гэж сөрөг хүчин мэдэгдсэн мөн 1960-аад оны үед хамгаалж байлдсан Даманы арлыг Медведев 2009 онд Хятадад өгчихсөнд Оросууд дургүйцэж Хятадууд төрийн далбаагаа мандуулж төрийн ёслол үйлдэж авсан манайхан ч араас нь орж байна даа өмхий үхэрмонголчууд сэрээч малнуудаа
Газрын наймаачин М.Энхболд хотын газрыг зарж дуусгаад Монголыг өөрийн нутаг нэгт Хятадуудад зарна шүү. Монголчууд минь ухаантай байгаарай.
Hytdaas bolgoomjilohgui bol neg l udur bid bool bolno shuu uvur mongol tuvdiig har
Бурмаа авгай Дорнодын газрыг өгөх гээд байсан юу болсон бэ. Ингээд бодохоор АН ер нь санаанд хүрэхгүй юм аа.Мөнгө байвал улсаа зарахаас буцахгүй шуналтангуудыг яах вэ. Эцэг өвөгдөөс эх орноо цусаараа хамгаалж ирсэн. Бидний үед мөнгөний шуналтай хоосон толгойтой нам хамгаалалттай юу ч хийж чадахгүй малнууд юу ч хийж магадгүй байна шүү.
Дээрхи улсууд зөвхөн газар нутагийн асуудал бдаг ,шашинтай улсуудын давуу тал бол тэд хэзээ ч харийн шашинтай хүмүүст уусдаггүйн давуу тал бид цөөхөн хүн амтай дээр хятадуудадтай олноороо гэр бүл болж бгаа нь бидний эмэгнэл .Хятадууд бидэн шиг өнөө маргаашийг хардаггүй.40 50,100 жилээр алсыг хардаг тэд тэвчээртэйгээр хүлээж бна.
УИХ гишүүд хилийн зурвас газруудаа хятадын мэдэлд шилжүүлээд өгчихсөн шүү. энэ тухай хууль баталсан хэрэжүүлсэн.УИХ рио тинтогийн өмнө цагаан туг өргөсөн.үүнтэй адилхан даа
Манайх хятадтай маргаантай газар нутгийн асуудал байхгүй шүү. харин байхгүй юмыг бий болгож 2 улсын харилцаанд ан цав үүсгээд сүүлдээ газар нутгаа өгч баларсан юм болох вий дээ
Залуусаа босоо Яасан сэтгэл зовдоггүй Тэнэгүүд вэ...Тэнэг-н толгой Уужуу гэж үнэн юмдаа.
Mongoliin ireedui mash ayultai baidald baigaa daa,,,,ard tymen serehgui bol , tor yuch hiihgui gedgiig sana,,,,,,,hyatad ali hediin tolovchihood baigaa !!!!!
Mongoliin ireedui mash ayultai baidald baigaa daa,,,,ard tymen serehgui bol , tor yuch hiihgui gedgiig sana,,,,,,,hyatad ali hediin tolovchihood baigaa !!!!!
падгүй гэж ярьж байгаа хүн хольцтой
хамаагүй бишээ манай улсыг бүхлээр нь залигах бодлого үеийн үед байсаар ирсэн ӨВӨГ ДЭЭДСҮҮД минь бүлээн цусаараа хамгаалж ирсэн одоо харин өнгө мөнгөний хорвоод залигуулж мэднэ анхааралтай байгтун
Манай улсыг хүн амтай бүхлээр нь өөрийн тагнуул гар хөл авлигачдаар дамжуулж аажмаар уусгах авах бодлого эрчимтэй нарийн төлөвлгөөтэй явагдаж бгааг хятадын цэргийн номлол номонд бичсэнийг орчуулж тавьсаныг олж уншаарай нөхдүүдэдээ дараа нь падгүй гээд ярь даа
Манай улсыг хүн амтай бүхлээр нь өөрийн тагнуул гар хөл авлигачдаар дамжуулж аажмаар уусгах авах бодлого эрчимтэй нарийн төлөвлгөөтэй явагдаж бгааг хятадын цэргийн номлол номонд бичсэнийг орчуулж тавьсаныг олж уншаарай нөхдүүдэдээ дараа нь падгүй гээд ярь даа
SHHAB t orohiig oros,hyatad hoer manaihaas zogsoo zaigui l shaardsaar baigaa,orohgui ajiglagch heveeree guldiigeed baij baisan ni deer um bno.
Hamaagui ch bish dee. Udahgui manaihaas ingej tasdaj awah bii wii dee...
Bidend padgui asuudal. Yumtai uls ogoltsoj avaa l biz. Tegeed ch ulsuud hoorondoo salj butarahaar bugd l hiliin asuudlaa neg mor bolgoh uudnees uls burtei l geree heltsel hiij taarna. Ogoo avaa ch garah bizdee. Ter buriig ni zarim heseg buleg humuus huslee bieluuleh doroo bolgon devergej ch baihiig uguisgehgui ee Bid l oorsodiigoo hicheevel taarna.
Bidend padgui asuudal. Yumtai uls ogoltsoj avaa l biz. Tegeed ch ulsuud hoorondoo salj butarahaar bugd l hiliin asuudlaa neg mor bolgoh uudnees uls burtei l geree heltsel hiij taarna. Ogoo avaa ch garah bizdee. Ter buriig ni zarim heseg buleg humuus huslee bieluuleh doroo bolgon devergej ch baihiig uguisgehgui ee Bid l oorsodiigoo hicheevel taarna.
Bidend padgui asuudal. Yumtai uls ogoltsoj avaa l biz. Tegeed ch ulsuud hoorondoo salj butarahaar bugd l hiliin asuudlaa neg mor bolgoh uudnees uls burtei l geree heltsel hiij taarna. Ogoo avaa ch garah bizdee. Ter buriig ni zarim heseg buleg humuus huslee bieluuleh doroo bolgon devergej ch baihiig uguisgehgui ee Bid l oorsodiigoo hicheevel taarna.