ТОСОН БУМБЫН НУЛИМС ... Баримтат цуврал нэвтрүүлэг /Бүрэн эхээрээ /

2017 оны 05 сарын 10

Манай сурвалжлах баг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны бодит байдалтай газар дээр нь очиж танилцан гурван цуврал сурвалжлагыг та бүхэнд хүргэсэн билээ.

Тосон Бумбын нулимс : Цуврал №1 Мангасын аман дахь Гурван Тэс..., Цуврал - 2 : Тусгай хамгаалалтанд хэрчүүлсэн ”Тосон Бумбын нуруу”... , Цуврал №3 ”Хөвд , Хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа”... " хэмээх асуудал дэвшүүлсэн нийтлэлээрээ бид Монголын өмнийн говьд тохиолдож буй эмгэнэл, харууслыг бүрэн дүүрэн уудлан илчлэхээр зорьсон юм.

Анх 2016 оны дөрөвдүгээр сард Тосон бумын нурууг бүхэлд нь буюу 896 мянган га-р Улсын тусгай хамгаалалтад авсан байтал өдгөө 153 мянган га газрыг хасч хилийн заагийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн лиценз эзэмшигч гэх компанийн газрыг тусгай хамгаалалтаас гаргаж, тухайн бүс нутгийн амьд бүхнийг мөхөх аюулд хүргээд байна.

Газар нутаг дээр нь есөн том уул уурхайн компани ашигт малтмал олборлож буй атал эх орныхоо хамгийн ядуу сумдын тоонд багтаж, ард иргэд нь гуниг, гаслан дунд аж төрж байгаа нь туйлын эмгэнэл юм.

Тостын нуруу нь Монголд төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэсийн өлгий гэдгээрээ хүн зоныхоо бахдлыг төрүүлдэг байсан газар орон. Гэтэл өнөөдөр энэ нутагт газар дэлхийн хэвлий улаанаараа эргэж, устай булаг, ундтай горхи бүр хуурайшин ширгэж, хүн мал тогтохын эцэсгүйгээр доройтон цөлжиж эхэлжээ.

Дахин сануулъя!!! Есөн уул уурхайн компани өдгөө 10 болох гэж байна.

 

"НҮҮРС ҮҮ ? ХҮН ҮҮ ? "

 

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жорж (49.0.218.234) 2017 оны 05 сарын 11

Ц.Оюунгэрэл тусгай хамгааатад авлаа гээд байсан. тал нь алга болсон бол шийдвэр байгаа тэр шийдвэр гаргасан нөхөдтэй, Тусгай хамгаалтаас гаргасан хүмүүстэй тооцоо хийх хэрэгтэй, Харин ч авилга тэнд нуугдаж байгаа юм биш биз

0  |  0
мо(66.181.179.148) 2017 оны 05 сарын 11

чойжилсүрэнгээр сангийн сайд байлгах хүн биш юм билээ рио гийн төлөөний хүн нь харагдсан

0  |  0
зоч(66.181.183.192) 2017 оны 05 сарын 10

муу алуурчид

0  |  0
ОШН(103.10.23.75) 2017 оны 05 сарын 10

ГАЗАРЫГ НЬ УХААР СУУСААР БАЙГАА НААД ХУЛГАЙЧ НАРЫН ЧИНЬ ГАРТ ХАЙРАН САЙХАН ЗАЛУУ АМЬ НАСАА АЛДСАН АЛУУРЧИН НЬ ОДОО НААНА ЧИНЬ БИ

0  |  0
Irgen(178.4.64.50) 2017 оны 05 сарын 10

Iim zavaan yumnuudiig horvoogoos zailuulah yumsan.

0  |  0
МУ-н иргэн(182.160.38.83) 2017 оны 05 сарын 10

Нөгөө нойрмог Оюунхорол сайдтан үүнийг анхаарч нойрноосоо сэрэхгүй юм болов уу? Нэг МАН-ын сайд гээд Чойжоогоо өмөөрч сэрэхийг ч хүсэхгүй байгаан болов уу?Тийм бол унтаж байхад нь ширээнээс нь ширдэг дээр тавьчих юмсан.

0  |  0
Нар(119.40.98.180) 2017 оны 05 сарын 10

Энэ Чойжил хэнч билээ энэ нөхөр өлсөж цангаж үхэх гээд байгаа юмуу. Тэр алтыг нь авч ухахын оронд ирвэс байгалийн тогтцыг нь ашиглаад аялал жуулчлалын сайхан нутаг болгоод хөгжүүлж болохгүй юмуу. Байгаль хамгаалагч залуу өнгөрсөн иргэд бид мартаагүй байна шүү. Хүний аминд хүрч уул усаараа тоглох тийм шуналтай энэ компаниуд одоо больцгоо.Өөрөөр амьдрах арга байхгүй гэж үү.

0  |  0
КЭЭШ(202.72.245.204) 2017 оны 05 сарын 10

ЯМАР Ч ИХ ШУНАЛ ВЭ? НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРАГ

0  |  0
Top