4 шимтийн тан буюу хий ядаргаанаас сэргийлж, залуужуулах ясны шөл

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 14

Рейкийн мастер багш Д.Цэцэгжаргалын цуврал зөвлөгөөнөөс хүргэж байна.

Хайртай дотно хүмүүсээ халамжилж, хий ядаргаанаас сэргийлж, элдэв өвчний эсрэг дархлаа тогтоох гайхалтай үр дүнтэй нэгэн уламжлалт жорыг жорын эзний зөвшөөрөлтэйгөөр та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Ингээд жортой танилцана уу.

””Энэ сайхан өдөр найзууддаа нэг зөвлөмж хүргэе. Монголын уламжлалт анагаах ухаанд "Борви, тойг, далны маяа" гурван ясыг буцалгаж шөлийг нь уухад "Гурван шимтийн тан" гэнэ. Энэ гурав дээр ахар сүүлний ясыг нэмэхэд "Дөрвөн шимтийн тан" болно.

Биеийн хийг дарах, ядаргаа тайлах онцгой чанартай. Чөмөгний химийн найрлагыг Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс судалж гаргаснаар чөмөгний химийн холбоо бэлгийн гормоны химийн холбооноос хоёрхон холбооны зөрүүтэй байдаг нь батлагджээ. Үүнийг манай монголчууд мэддэг байснаас бага насны хүүхдэд "Нусгай болно" гэж чөмөг идүүлдэггүй, харин хөгшид чөмөгний ясаа цайнд чанаж байнга хэрэглэдэг байжээ.

Энэ нь кальци яснаас авах, дархлаа сайн байлгах, залуу байлгах чухал ач холбогдолтой юм. Яснуудыг 10-15 цаг чанаж шөл гаргаж хэрэглэдэг. Ялангуяа хөгшид настайчуулдаа өгөх, эмнэлэгт хэвтсэн хүмүүсээ ийм шөлөөр чанасан цай, хоолоор эргэх тун ч зүгээр.

Чанахдаа жижиг газын плиткан дээр чанаж, буцлангуут галыг багасгаж хамгийн бага дээр тавина. 90 минутаас их хугацаатай чанана.

Нэг жижиг газ ойролцоогоор 5 цаг болдог. Хамаг биений хөлс гарч бие маш сайхан амардаг юм. Удаан буцалгахад доорх зурган дээрх шиг яснууд нь бутраад салдаг.
Ясны химтэй хэсгээс кальци нь тэр чигтээ шөлөндөө уусна.

Ц.Шийрэв

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.150) 2024 оны 04 сарын 17

Далны толгой нь маяа. Асуух нуруу нь ”олон уулзах яс ” учраас хамгийн чухал нь байх.\n

0  |  0
МУАУ -ы багш(66.181.185.88) 2017 оны 06 сарын 18

Чөмөгний химийн найрлагыг Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс судалж гаргаснаар чөмөгний химийн холбоо бэлгийн гормоны химийн холбооноос хоёрхон холбооны зөрүүтэй байдаг нь батлагджээ гэж бичээд ичдэггүй юм уу

0  |  0
Одноо(112.72.11.116) 2017 оны 05 сарын 24

Далны маяа гэдэг нь доод мөгөөрс нь

0  |  0
tsermaa(202.70.46.216) 2017 оны 05 сарын 19

dalnii maya gej yag ali hesgiig ni heldeg yumbe

0  |  0
irgen(202.21.117.42) 2017 оны 05 сарын 16

Далны маяа гэж аль хэсгийг нь хэлээд байнааа?

0  |  0
Энхээ(27.123.214.105) 2017 оны 05 сарын 14

Баярлалаа

0  |  0
зочин(66.181.178.157) 2017 оны 05 сарын 14

Баярлалаа

0  |  0
Top