Шүдний өвчлөлийн талаар “Тэргэлдент” шүдний эмнэлгийн захирал, их эмч Б.Энхсайхантай ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад “Тэргэлдент” эмнэлгийнхээ талаар танилцуулна уу?
“Тэргэлдент” ХХК нь анх 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл Нийслэлийн БГД-т Ахуй үйлчилгээний ордны эсрэг талд шүдний-эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хамгийн анхны 24 цагийн үйлчилгээтэй эмнэлэг гэдгээрээ нэлээд онцлогтой. Бид өдөрт 30-60 хүн, сардаа ойролцоогоор 1500 хүн амд үйлчилдэг. Манай эмнэлэг нь хүн амын амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилгоор шүдний эмчилгээ оношлогоо, нүүр амны согог засал хиймэл шүд, гажиг засал, жижиг мэс ажилбарын чиглэлээр эмчилгээ үйлчилгээг 7 хоногийн турш 24 цагаар үзүүлдэг.
“Тэргэлдент” ХХК нь нүүр амны өвчнийг бууруулах зорилгынхоо хүрээнд 2015 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж шинэлэг, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч, ажилчдаар бүрэн хангагдсан салбар эмнэлгээ ЧД-т "Алтжин" худалдааны төвийн урд талд KOBELCO бизнес төвийн 2-р давхарт нээн ажиллуулж байна
Мөн цаашид нийслэлийн хүн амд хүрч үйлчлэхийн тулд бусад дүүргүүдэд 24 цагийн үйлчилгээтэй салбар эмнэлгүүдээ нээхээр зорилт тавин ажиллаж байна.
Манай ХХК-ийн хамт олон нь нийгэмд хандсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцож тус тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын түвшин доогуур, өндөр настай иргэддээ жилдээ хоёр удаа үзлэг, оношлогоо, эмчилгээ, хиймэл шүдэлбэр үнэ төлбөргүй хийж өгдөг ба амьдралын түвшин доогуур, өнчин, хагас өнчин хүүхдүүдэд хамт олноороо туслалцаа үзүүлдэг ба цэцэрлэг, сургуулийн хамтран ажилладаг байгууллагын хүүхэд багачуудаа витаминжуулах аянд тогтмол хамруулдаг.
–Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд шүдний өвчлөл эрчимтэй ихсэж байна. Үүн дундаа хамгийн түгээмэл өвчлөл нь юу вэ?
-Шүд, эрүү нүүрний эмгэгүүдээс хамгийн түгээмэл нь шүдний цоорол болон түүний хүндрэл, мөн сүүлийн жилүүдэд нүүр амны гажиг эрчимтэй ихсэж байна.
-Шүд цоороход нөлөөлдөг хүчин зүйлс нь юу вэ. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Шүд цоорох өвчин нь дараах дөрвөн хүчин зүйлсийн харилцан үйлчлэл дор үүсдэг:
Шүд цоорох өвчин үүсэх процесс нь шүдний гадаргууд хоол хүнсний зүйлс наалдахаас эхлэж энэ нь нян бактериуд хуримтлагдах шалтгаан болно. Эдгээр нянгууд нь шүдний гадаргууд их хэмжээгээр хуримтлагдан шүдний өнгөр үүсгэнэ. Өнгөрт байрлах зарим төрлийн нянгууд нь сахар, фруктоз, глюкоз зэрэг нүүрс усыг задлан хүчил үүсгэнэ. Нянгийн ялгаруулсан эдгээр хүчлүүд нь шүдний паалангийн гадаргууг түлж гэмтээснээр бүтцийг нь алдагдуулна. Бүтэц нь алдагдсан паалан нь хоол хүнс наалдах, нян үржих илүү таатай орчин болж өгөх бөгөөд хэрэв тэр хэсгийг хангалттай цэвэрлэхгүй бол эрдсээ алдан улмаар хөндий үүсгэн цоордог. Шүд цорох өвчинд мөн шалтгаалах хөндлөнгийн хүчин зүйлсийн нөлөөлөл байна. Эдгээрт шүлсний хэмжээ, найрлага өөрчлөгдөхөд хүргэдэг өвчнүүд Шёгрений синдром, чихрийн шижин зэрэг хамаарна. Мөн тамхи татах нь шүд цооролд өртөх томоохон шалтгаан болж өгнө.
Шүд цоорох өвчин гэдэг нь нянгийн гаралтай хүчлийн улмаас шүдний хатуу эдийн бүтэц алдагдан, зөөлөрч, хөндий үүсгэн цоорох эмгэгийг хэлнэ. Шүд цоорох өвчний шинж тэмдэг нь шүдэн дээр толбо үүсэх үе шатаар эхлэх ба цагаанаас бараан хар хүртэл төрөл бүрийн өнгөтэй толбо үүсдэг. Аманд нэг шүд цоорсноор бусад шүдэндээ халдварладаг халдварт өвчин учраас урьдчилан сэргийлэх үзлэгт 6 сар тутамд хамрагдаж хэвших хэрэгтэй.
-Шүд цоорох өвчнийг хэрхэн таньж мэдэх вэ?
Шүд цоорох өвчний эмнэлзүйн эрт үеийн шинж тэмдэг нь шүдний паалан дээр шохой шиг цагаан өнгийн толбо үүсэх явдал бөгөөд энэ нь тэр хэсэгт шүд эрдсээ алдаж буйг илэрхийлнэ. Эрдсийн алдагдлыг энэ үед зогсоохгүй бол толбоны өнгө аажимдаа бараан болон хувирсаар эцэс сүүлдээ шүдний гадаргууд цоорол үүснэ. Шүдний цоорол үүсэхээс өмнөх үе шатанд дахин эрдэсжүүлэх замаар шүдний бүтцийг нөхөн сэргээх боломжтой бол шүдний гадаргууд нэгэнт цооролын хөндий үүссэн бол шүд өөрийгөө нөхөн сэргээх чадвараа алдана. Шүд цоорох өвчин шүдний хамгийн гадуур бүрхсэн паалангийн давхаргаас эхлэх ба аажимаар тэлж түүний доод давхар тугалмайн эдэд нэвтэрсэнээр явц нь түргэсч улмаар шүдний хөндийд байрлах зөөлөн эд, мэдрэлийг цочроож өвдөлт үүсгэнэ. Энэ үед халуун ба хүйтэн хоол хүнс, чихэрлэг зүйлсээс шүд цочирч өвдөх шинж тэмдэг илрэнэ. Харин шүдний цоорол даамжирч шүдний хөдийд байрлах зөөлөн эд, мэдрэлийн багцруу дамжсанаар шүдний өвдөлт илүү удаан хугацаанд үргэлжилсэн, байнгын байдалтай болно. Эцэс сүүлд нь шүдний дотор байрлах зөөлөн эд үхжих ба халуун хүйтэн зүйлээс цочирч өвдөх нь багасч илүү лугшсан хүчтэй өвдөлт өгнө. Энэ үед амнаас өмхий үнэр үнэртэж, муухай амт амтагдна.
-Дээрх эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгийг танай эмнэлэгт хийлгэхийг хүсвэл яаж холбогдох вэ?
-Манай эмнэлэг БГД-ийн 18-р хороо, Ахуй Үйлчилгээний автобусны буудал, Хаан банкны зүүн талд Сентоза ХХК-ний өргөтгөлд, мөн ЧД-ийн 2-р хороо "Алтжин" худалдааны төвийн урд талд KOBELCO бизнес төвийн 2-р давхарт тус тус байрладаг. Мөн 70122442, 70122444 утсаар бидэнтэй холбогдож цаг авах, зөвлөгөө авах боломжтой.
https://www.facebook.com/TergelDent/?fref=ts
Ярилцсанд баярлалаа.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 3 )
Энэ эмнэлэг шал худлаа шүү
Нэг шүднээс л эхэлдэг юм байна. Очиж үзүүлье даа
Амжилт хүсье. Танайх их олон үйлчлүүлэгчтэй юм бна. Гэвч халдваргүйжүүлэлтийн асуудал хэр найдвартай вэ